COVID-19: Сэрэмжтэй байя, гэртээ байя

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Халдварын голомт болсон Хятад улстай хил залгаа хэрнээ дотооддоо халдвар тархаагүй ганц улс хэмээн дэлхий нийт магтаад байсан Монгол Улс өчигдрийн байдлаар халдварын зургаан голомттой болов. Анхны дотоодын халдвар Улаанбаатар хотод энэ сарын 11-нд бүртгэгдэж байсан бол долоохон хоногийн дотор энэ тоо 85 болж, халдварын голомт хөдөө орон нутаг руу хүрээгээ тэлснийг Эрүүл мэндийн яам 17:00 цагт мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатарт-18, Сэлэнгэд -41, Дархан-Уулд-11, Дорноговьд-нэг, Орхон аймагт-13, Говьсүмбэр аймагт нэг тохиолдол бүртгэгдээд байна. Орхон аймагт өчигдөр 13 хүнээс халдвар илэрсэн нь Дархан хотод бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлууд гэдгийг тус аймгийн онцгой комисс мэдээлэв. Ингэснээр Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт төмөр зам дагуу суурин газруудад халдвар  голомтлон тархаад байна. Улаанбаатар хотод олон улсын ачаа тээврийн жолоочоос гадна дахин нэг голомт шинээр үүсч,  Баянзүрх дүүргийн IV, IX хорооны дөрвөн иргэнээс халдвар илэрсэн нь аюул улам ойртож буйг бидэнд сануулж байна. Өчигдөр 17:00 цагийн байдлаар  44 хүнээс халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 518 боллоо.  Үүний дөрөв нь Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтал байв. Тиймээс сүүлийн хоёр хоногт 5321 төмөр замчинд шинжилгээ хийж, сэжигтэй зарим тохиолдлыг тусгаарлах арга хэмжээ авчээ.

Асар хурдацтай тархаж буй халдварыг дарж, голомтыг хумихын тулд гэрээсээ гарахгүй байх нь хамгийн чухал юм. Учир нь ЭМЯ-наас  гаргасан судалгаагаар нэг хүн хамгийн багадаа 26 хүнд,  дээд тал нь 117 хүнд халдвар тараах эрсдэлтэйг анхааруулсан юм.

Түүнчлэн  халдвар анх голомтлон гарсан БНХАУ тархалтыг хэдийнэ намжааж, дотоодоос халдвар илрэхээ больсон.  Учир нь тус улс иргэдээ 14 хоногтоо нэг удаа гарч хүнсээ цуглуулахыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглох арга хэмжээ авсан юм. Үүнийхээ үр дүнд тэд вирусыг амжилттай давж чадсан. Тиймээс бид энэ вирусыг хүн амаараа хохирол багатай давахын тулд гэрээс гарахгүй байх шаардлагатай. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “COVID-19-ийн халдвар нийслэл болон таван аймагт голомтлон гарч байгаа энэ үед хүн бүхэн халдвар авах эрсдэлтэй. Тиймээс гэртээ байх нь халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм.Иргэд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн тусламж авахаар гэрээсээ гарах хэрэгтэй. Ингэхдээ заавал ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж гадагш гарахдаа хүн бүр амны хаалт зүүх, бээлий өмсөх, нүдний шил зүүх нь халдвараас сэргийлэх үр дүнтэй арга юм” гэсэн юм.

Мөн Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 4000 орчим ААН-ийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тооцоо судалгааг гаргасан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 35-100 хоногийн өргөн хэрэглээний хүнсний  бүтээгдэхүүний нөөц байгаа” гэж мэдээлсэн. Тиймээс хүнсний хомсдолд орно гэж айж сандарч, худалдааны төвд олноороо цугларахгүй байхыг зөвлөж байна. Халдварыг амжилттай давж, хэвийн амьдралдаа хурдан шилжихийн тулд гэртээ байцгаая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.20 БААСАН № 223 (6448)

 

Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

2 цаг 24 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

2 цаг 24 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

2 цаг 24 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

2 цаг 24 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

15 цаг 23 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

17 цаг 28 мин
Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

20 цаг 16 мин
Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

21 цаг 35 мин
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?

Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг

Өчигдөр 06 цаг 00 мин