Дэлхийн хамгийн үнэтэй сонгууль АНУ-ынх байлаа

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялж, АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарлаад хэдэн долоо хоног өнгөрч байна. Гэвч Трамп  ялагдлаа үл зөвшөөрч, хэд хэдэн мужийн саналыг луйвардсан, буруу тоолсон гэсэн шалтгаанаар шүүхэд хандсан ч үр дүнгээ өгсөнгүй. Өнөөдрийг хүртэл түүний өргөдлийг шүүхээс буцаасаар байна. Гэвч экс ерөнхийлөгч бууж өгсөнгүй. Энэ хугацаанд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Бид яллаа” хэмээн зарлаад амжив.  Ийм шалтгаанаар  Байдены ялалтыг АНУ албан ёсоор баталгаажуулаагүй ч нэр нөлөө бүхий улс орны удирдагчид, Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин хүртэл Байденд баяр хүргэсэн. Энэ нь олон улсын тавцанд Байдены ялалтыг баталгаажуулсан явдал юм.  Мөн зарим мужийн санал нэмэгдэж Жо Байден 306 санал авсан нь түүний ялалтыг улам баталгаажууллаа. Харин Дональд Трамп 232 төлөөлөгчийн санал авчээ. Энэ удаагийн сонгуульд хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал авсан нь ялах байсан билээ.

Трампын засаг захиргааны хүмүүс дотроос зарим нь Байдены талд орж, хамтран ажиллаж эхэлснийг одоогийн засаг захиргааны нэг албан тушаалтан “CNN”-д лхагва гаригт ярьсан  нь анхаарал татсан асуудал байв. “Биднийг асуудалд оруулах зүйл байхгүй. Зүгээр туслахыг санал болгосон юм. Тэд бидний юу хийж чадах, эс чадахыг мэднэ” хэмээн ярьсан байна.  Үүнийг Байдены ахлах зөвлөх баталсан боловч тайлбар өгөхөөс татгалзав.  “Энэ нь хуучин албан тушаалтнуудын алдааг давтахгүйгээр эрх мэдлээ хэрэгжүүлэхэд тустай” хэмээн Байдены сонгуулийн компанит ажлын дэд менежер, зөвлөх Кэйт Бэдингфилд ярьжээ.

Гэхдээ сенатын танхимд Бүгд найрамдах намынхан буюу Трампын талынхан олонх болвол улс төрийн хагарал нэмэгдэнэ хэмээн Байден дэмжигчидтэйгээ цахимаар хурал хийхдээ ярьжээ.  Учир нь Жоржиа мужид сенатын гишүүдийн хоёр дахь  шатны санал хураалт нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ.  Жо Байден “Бид Жоржиа мужаас сенатын хоёр суудал авсан ч байдал хэцүүднэ. Гэхдээ би энэ мужийг мэднэ. Тиймээс бид хамтдаа нэгдэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ. Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Байдены үйл ажиллагаанд саад тотгор учруулж болзошгүй хэмээн тэрээр үзэж байна. Учир нь  Бүгд найрамдах намын сенатын гишүүдийн олонх нь Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэдний дотор Бүгд Найрамдах намын гишүүн, Сенатын олонхын бүлгийн дарга Митч Макконнел багтжээ. Уг нь Байден, Макконнел нар олон жил хамтран ажилласан боловч Байденг ялснаас хойш тэд харилцаагүй байна. Мөн Жо Байден “Миний найз нөхөд болон бусад хүмүүс ямар нэгэн зүйл хийхгүй байгаагийн шалтгааныг Ерөнхийлөгч тэднээс хариу авахаас айснаас болсон гэдэгт би итгэлтэй байна” хэмээн голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудтай цахим хурал хийх үеэрээ хэлсэн нь Макконелд зориулсан үг хэмээн таамаглаж байна.

Компанит ажлынхаа үеэр болон ялалтынхаа дараа Байден улс орноо нэгтгэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа талаараа ярьсан билээ. “Бидэнд саналаа өгөөгүй хүмүүстэй холбогдож тэд юунаас айж, юунд санаа зовниж буйг тодорхойлохыг хичээж байна.  Учир нь бидний эсрэг санал өгсөн хүмүүс бол муу биш” хэмээн ярьжээ. Мөн Байден цар тахлын тархалтад Трампыг буруутган, үүнийг хяналтад авна гэдгээ амлав.  Энэ талаар “Та болон танай гэр бүлийнхэн бүгд аюулгүй байгаа гэж найдаж байна.  Трамп COVID-19-д огтхон ч санаа зовнихгүй гольф тоглоод явж байгаа учир та бүхэн өндөр эрсдэлд орсныг би мэднээ. Гэвч бид үүнийг хяналтдаа авч чадна. Улс орны нөхцөл байдал яаж ч дордсон бид бууж өгөхгүй. Хамтдаа дээшилнэ. Бид Америк хүмүүсийн төлөө ажиллаж байгаагаа хэзээ ч мартаж болохгүй” хэмээн ярьжээ.

Мөн энэ удаагийн сонгуулийг дэлхийн хамгийн өндөр өртөгтэй сонгууль болсныг зарлалаа. Учир нь  2016 оны сонгуулиас хоёр дахин их буюу  14 тэрбум ам.доллар зарцуулжээ.  Өмнө нь тэд 11 тэрбум ам.доллар хэмээн таамаглаж байсан билээ. Үүнээс Жо Байден сурталчилгаандаа нэг тэрбум ам.доллар, Трамп 600 сая ам.долларыг зарцуулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.20 БААСАН № 223 (6448)

 

Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

21 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

1 цаг 14 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

5 цаг 44 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

9 цаг 41 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Өчигдөр 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Өчигдөр 13 цаг 14 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Өчигдөр 13 цаг 10 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Өчигдөр 13 цаг 06 мин
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

Өчигдөр 12 цаг 28 мин