Мария Куликова: “Пифагорын теорем” бол тэвчээрийн тухай кино

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Оросын “Россия-1” сувгаар 11 дүгээр сарын 16-наас эхлэн орой бүр найруулагч Александр Барановын (“Екатерина”, “Березка”, “Громовы”, ”Невеста комдивы” зэрэг киног найруулсан) “Пифагорын теорем” цуврал кино гарч байна. Верещагины гэр бүл олон жил хамт амьдарч байгаа, төгс, алхам тутмаа төлөвлөсөн, эмх цэгцтэй айл юм. Гэвч нэг л өдөр нөхөр нь гэр бүлээ хаян, дуулгавартай охин нь хяналтаас гарч, киноны дүрүүд шинэ дүрмээр амьдарч сурдаг. Гол дүрийг Мария Куликова (Ирина Верещагина) бүтээжээ. Энэ сэдэв өнөөдөр хэр бодит вэ. Хүмүүс яагаад нэгнээсээ урвадаг, үүний дараа яаж амьдрах вэ гэсэн сэдвээр тэрээр Vesti.ru-д ярилцлага өгсөн байна.  

-“Пифагорын теорем” кино зохиол танд юугаараа таалагдсан бэ?

-Ямар ч кино фантастик ч бай, блокбастер ч бай хүмүүсийн хоорондын харилцаа, эрэгтэй эмэгтэй хүний харилцаа дандаа сонирхолтой байдаг. Учир нь тохиолдол бүхэн дахин давтагдашгүй. Минийхээр бол хүний харилцаанаас илүү сонирхолтой зүйл үгүй ээ. Саяхан би нэг кино үзсэн. Тулаан байна, заль мэх байна. Харилцаа хаана байнаа? Кинонд нэг бол хайр, нэг бол үзэн ядалт заавал байх ёстой. “Пифагорын теорем”-д хүний харилцааг бүхий л өнгөөр харуулсан байгаа. Байдаг л урвалт юм шиг, гэтэл бүгд өөр өөрийхөөрөө хүлээж авдаг. Олон ер бусын сцена ихтэй. Бүсгүйг уйлж хашгичих болов уу гэтэл тэгдэггүй. Тэрээр энэ байдлыг их гүн хүлээж авч, бүр сүүлд нь болсон явдлыг ухаардаг. Энэ кино зохиол их нарийн бичигдсэн, амьдралд тохиолддог схемийн дагуу биш: эрэгтэй нь хөгийн новш, эмэгтэй нь золиос мэт. Энд анхнаасаа харьцаа нь хэцүү байсан. Тиймээс өөр хайртай учирдаг. Егор (Егор Бероев гол дүр Сергей Верещагинд тогложээ) бид хоёр үг бүр дээр ажилласан. Хэт нямбай ажиллаж бүр хөөрхий найруулагчаа зовоосон л доо. Аль аль нь өөрсдийн туршлагаас хуваалцсан.

-Егор Бероев хэлэхдээ энэ кино нь түүний хувьд уучлалын тухай гэсэн. Таны хувьд?

-Тэвчээрийн тухайн. Ууртай үедээ хэнийг ч шүүмжлээд хэрэггүй. Эмэгтэй нь сайн, эрэгтэй нь муу гэсэн схемээс илүү амьдрал хэцүү. Бүх зүйл илүү гүн гүнзгий, сонирхолтой. Жил, хоёр жилийн дараа баатруудад юу ч тохиолдож болно, яаж ч төсөөлж болно. Нэг үг, нэг л харцаар бүх зүйл нэг секундын дотор өөрчдөгдөж болно. Гол дүр эхнэрийхээ сонсохыг хүсэж байсан үгийг хэлсэн болов уу, үгүй болов уу? Энэ оньсого. Бүх зүйл дахиж сэргэхээргүй үнс нуранги болсон байтал гэнэт дулаан үүсдэг. Энэ бол дуусашгүй сэдэв. Тиймээс ажиллахад сонирхолтой. Надаас юуны тухай кино вэ гэж асуухад би хайрын тухай гэж хариулдаг. Үүнээс илүү сонирхолтой зүйл үгүй юм шигээ.

-Хууртагдсан хүмүүс энэ киноноос ийм нөхцөлд яах талаар зөвлөгөө, санаа авч болох уу?

-Эмэгтэй хүн бүр өөрийгөө олж харах байх гэж бодож байна. Зарим нэг нь бидний баатрыг хараад ийм нөхцөлд яавал дээр вэ гэдгийг олж харах байх. Зарим нь би уучлахгүй, би шинээр амьдралаа эхлүүлнэ гэж бодох байх. Үзэгч бүхэн хувь хүн. Бүх хүмүүст нэг зөвлөгөө таарахгүй. Бүгд өөрийн өнцгөөс юмыг хардаг. Нэг өрөөнд, нэг зүйл үзчихээд өөр өөрөөр дүгнэлт хийдэг. Хүний харилцаа амаргүй, тиймээс энэ киноноос бүгд өөрийн харах гэсэн зүйлээ олж харах байх гэж бодож байна.

-Нэг алдааг давтан хийж болохгүй гэж ярьдаг. Та бүгдийг дахиад шинээр эхэлж байгаа хосуудыг харж байсан уу?

-Би тийм жишээ мэднэ. Тэр аймшигтай нөхцөл байдлыг даван туулаад харьцааны шинэ түвшинд гарсан хүмүүс байдаг. Үүнээс өмнө амар жимэр яг унтаж байсан юм шиг амьдарч байгаад гэнэт цочролд ороод бие биенгүйгээрээ амьдарч чадахгүйгээ ойлгодог. Миний амьдралд ийм ээдрээтэй зүйл тохиож байгаагүй. Бүх зүйл нэгэн хэмээр алгуурхан явж байгаад тэр л хэмээрээ дууссан. Гэхдээ миний эргэн тойронд харьцаа нь илүү гүн гүнзгий сайжирсан хосууд зөндөө бий. Тэд их удаан хугацааны томоохон хууралттай тулгарч байсан ч, одоо бие биенгүйгээрээ амьсгалж ч чадахгүй хүмүүс байна. Тиймээс би бүх зүйлд итгэдэг. Амьдрал олон талтай. Зарим нэг зүйлд шошго зүүх би дургүй.

-Киноны төрөл- хурц сэдэвт уянгын кино. Гэхдээ дотроо бас детектив хэсэг агуулсан. Энэ нь үзэгчдэд юуг олгох вэ?

-Би өөрөө детективт дуртай. Мелодрамд энэ саад болохгүй гэж бодож байна. Манай кинонд энэ нь цүнх хулгайлах мэт энгийн биш. Илүү ноцтой гэмт хэрэг гарч, бид бүгд учрыг нь олдог. Үнэхээр ноцтой зүйл болоход миний баатар хэрүүл маргааныг орхин энэ бүгдийн учрыг олох гэж бүх зүйлээ зориулдаг. Бие биенээ үзэн яддаг ч хүмүүс харьцааны өөр түвшинд хүрч чаддаг.

-Таныхаар бол яагаад  “Пифагорын теорем” киног үзэх ёстой вэ?

-Миний дээр дурдсан гол шалтгаан болох бодит, амьдралд ойрхон хайрын түүх өгүүлэхээс гадна их мундаг жүжигчид тоглосон. Би өөрийгөө хэлж байгаан биш шүү. Хамт ажилласан хүмүүс. Жүжигчдийн бүрдэл их чухал гэж бодож байна. Сайн жүжигчин кадрт ороод ирэхэд үзэхэд сонирхолтой байдаг. Манай жүжигчид их дур булаам.

Эх сурвалж: www.vesti.ru    

Зочин
Энэ киног өчигдөр үзэж дуусгалаа.Мөнгө олох зорилоготой биш улсын төсвөөр хийгсэн кино. Орос улс энэ мэт хүүхдэд зориулсан олон хүүхэлдэйн киног зөвхөн ТВ -р гаргах зорилгоор хийггдэдэг. Сайхан кино.үзэгчдээ амьдарлын тухай эмэгтэй хүний өгөөмөр сайхан сэтгэл ямар их бэрхшээл зовлон туулж байж Гэр бүлээ хамгаалж үлдсэн байна.
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15