Кино зохиолын жинхэнэ зохиогч нь: Иван Бунин

2020-11-21
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Дамдины ЭНХЭЭ

Иван Буниныг амьд сэрүүн ахуйд зохиол бүтээлээс нь дэлгэцийн болгохыг хүсч байжээ. 1933 оны аравдугаар сард Холливудын нэгэн продюсер “Сан-Францискогоос ирсэн ноёнтон” өгүүллэгийг нь худалдаж авах санал тавьж зохиолчид хандсан байна. Бунин түүнд гэрээний өөрийн хувилбарыг илгээсэн ч хариу ирээгүй аж.

Найруулагч нар урт хугацааны турш Бунины хүүрнэл зохиолыг төдийлөн анзаарч анхааралгүй байсаар зөвхөн 1967 онд түүний зохиолоор анхны киног ЗСБНХУ-д бүтээжээ. Хожим нь дэлхийн найруулагч нар зохиолчийн уран бүтээлийг сонирхон анхаарах болж, испани, польш, украин, бразил, америкийн кино бүтээгчид кино зураг авсан бөгөөд Орос улсад түүний бүтээлээс сэдэвлэсэн 20 орчим кино дэлгэцэнд гарчээ. Тэдгээрийн дотор Александра Стрелянаягийн “Суходол”-”Хөндий сайр”, Никита Михалковын “Солнечный удар”- “Нарны хордлого” зэрэг кино бий. Сонгодог зохиолчийн бүтээлийг дэлгэцийн болгосон таван киноны талаар “Культура РФ” порталд нийтэлснийг орчуулан уншигчдадаа хүргэж байна.

 

 

«Хайр сэтгэлийн хэллэг» (1988)

 

Зөвлөлтийн найруулагч Лев Цуцульский 1988 онд Иван Бунины зохиол бүтээлээс сонирхон үзжээ. Тэрээр “Лентелефильм” кино студэд зохиолчийн “Хайр сэтгэлийн хэллэг” өгүүллэгээр кино жүжиг бүтээв. 1915 онд Иван Бунины бичсэн  “Хайр сэтгэлийн хэллэг” /”Грамматика любви”/ өгүүллэг, мөн “Модот харанхуй гудам” /”Темные аллеи”/ эмхэтгэлээс нь онцолсон “Таня”, “Парист”, “Зэврүүн намар” /”Холодная осень”/  зэрэг бүтээл уг кино жүжгийн гол санааны үндэс болжээ. Тэдгээр бүтээлээ Бунин Францад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд анхны хайр, идэр залуу нас, эх орны тухай дурсамжид зориулжээ. Кино бүтээгчид Бунины харилцан ярианы үг хэллэгийн өнгө аяс, дүрүүдийн санаа сэтгэл, зан авирыг хадгалж чадсан аж. Гол дүр болох зохиолчийн хийгээд Оросоос цагаачилж ирсэн бүсгүйн дүрийг Геннадий Коротков, Анна Исайкина нар бүтээжээ.

Цуцульковский 1994 онд Бунины зохиолоос бас дахин дэлгэцийн бүтээл туурвихаар шийдсэн. Энэ удаа тэрээр зохиолчийн “Хөнгөн амьсгаа” /”Легкое дыхание”/, “Зэврүүн намар /”Холодная осень”/, “Руся” (залуу бүсгүйн нэр)  хэмээх гурван өгүүллэгийн сэдэв санаанд тулгуурлан “Хайр сэтгэлийн дуулал” /”Посвящение в любовь”/ киноны зургийг авчээ. Кинонд 17 настай идэр залуухан жүжигчид болох Егор Бероев, Александра Флоринская нар тоглож, зохиогчийн эх бичвэрийг Иннокентий Смоктуновский уншсан байна.

 

“Үл яарах хавар” (1989)

 

Найруулагч Владимир Толкачиков 1989 онд Иван Бунины “Үл яарах хавар” / “Несрочная весна”/ хэмээх уянгын туужаар ижил нэртэй хоёр ангит уран сайхны кино бүтээхээр ажиллаж эхлэсэн байдаг. Үүнээс гадна зохиолчийн өдрийн тэмдэглэл болон “Руся”,  “Вантануудын ван” /“Князь во князьях”/,  “Ялаа”/ “Мухи”/, “Тогоруу”/ “Журавли”/, “Кавказ”, “Хөндий сайр”/ “Суходол”/ зэрэг зохиол бүтээлийг уг киноны үндэс болгожээ. Киноны зураг авалтыг Белорусь улсын Лошицкийн суурины цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолборт хийсэн. Зураг авалтад Леонид Куравлев, Николай Крюков, Юрий Назаров нарын жүжигчид оролцсон байна.

Бунины мэндэлсний 120 жилийн ойд зориулан 1990 оны зургадугаар сарын 2-нд кинотеатрын дэлгэцнээ энэ кино гарч эхэлсэн. Минск хотод болсон Белоруссийн кино наадмаас шилдэг киноны төрлөөр “Весна -90” шагналыг уг кино хүртжээ.

Киног дэлгэцнээ анх гаргасны дараа тодорхой бус шалтгаанаар нийтэд үзүүлэхээ больсон байна. Харин 23 жилийн дараа уг киног телевизээр дахин гаргахдаа найруулгын засвар хийж дөрвөн минутаар багасгаснаар зохиогчийн бодсон анхны санааг гажуудуулжээ.

 

”Мещерскийнхэн” (1995)

 

”Мещерскийнхэн” /“Мещерские”/  кинонд найруулагч Борис Яшин “Таня”, “Парист”, “Натали” хэмээх Бунины гурван өгүүллэгийн гол санааг нэгтгэсэн бөгөөд гол дүр нь Мещерский хэмээх овогтой нэгэн ажээ.

....Орон байрны дотор талыг “Мосфильм” киностудийн павильонд зураг авсан бол гадна байдлыг харуулахын тулд Звенигород хот дахь хуучны барилга байшингийн гадна төрх, мөн Толстойн музейн барилгын үүдний саравч зэргийг ашигласан. “Парист” өгүүллэгийн сэдвээр киноны зарим хэсгийн зургийг авахаар кино зургийн баг Францын нийслэлд ч мөн очиж ажилласан. Кинонд Елена Дробышева, Анастасия Немоляева, Лев Дуров, Владимир Гостюхин нарын зэрэг бусад жүжигчин тогложээ.

Долоо хоног тутмын “Огонек” сэтгүүлийн мэдээлснээр “Мещерскийнхэн” кино “1995 оны 10 кино”-ны хит парадад наймдугаар байр эзэлж байсан аж. Дараа жил нь уг кино Францын Онфлер хотод болсон “Русское кино” IV наадмаас Франсуа Шалегийн нэрэмжит шагнал хүртсэн. Мөн түүнчлэн “Ника-1996”-гийн киноны шилдэг хөгжмийн төрлийн шагналд уг кино нэр дэвшиж байсан бөгөөд киноны хөгжмийг  “Хар муур” /“Черный кот”/ , “Намрын уянга” /“Осенняя мелодия”/, “Жирийн нэг явдал” /“Обычная история”/ зэрэг хит дууны зохиогч, хөгжмийн зохиолч Юрий Саульский бичсэн билээ.

 

“Хөндий сайр”, 2011

 

“Хөдөөгийн хүүрнэл зохиол”-ын төрөлд хамаарах “Хөндий сайр” /“Суходол”/ туужийг Иван Бунин 1912 онд бичсэн. Тайж язгууртны удам угсаа сураг тасран алга болж, Суходол хэмээх эдлэн газрын орд харш нь эзгүйрэн хоосорч байгаа сэдэв энэ туужийн гол санаа юм. Уг бүтээл нийтлэгдсэнээс хойш 100 жилийн дараа найруулагч Александра Стреляная ижил нэртэй кино бүтээжээ. Киноны продюсерээр Бунины амьдралын тухай “Эхнэрийн өдрийн тэмдэглэл”  /“Дневник его жены”/ киноны зохиогч Алексей Учитель ажиллажээ.

Стрелянаягийн энэхүү анхны бүтээл нэлээд хэдэн кино шагнал хүртсэн.  Эдгээрийн тоонд бие даасан киноны “Дебошир Фильм-Чистые грезы” XIV наадмаас зохиогчийн шагнал, Шукшины Бүх оросын XIII наадмын Гран-при шагнал тус тус орно. Мөн уг киноны гол дүрд тоглосон Яна Есипович 2012 онд Гатчинад болсон “Литература и кино” Оросын XVIII кино наадмаас “Шилдэг эмэгтэй дүр” – ийн төрөлд тэргүүн шагнал хүртсэн.

 

«Солнечный удар» (2014)

 

Бунины хүүрнэл зохиолоос дэлгэцийн болгох санаа Никита Михалковт бүр 1970-аад оноос төрж байжээ. 2014 онд хэвлэлд өгсөн нэгэн яриандаа тэрээр “Бунины зохиол бүтээл хориотой байх тэртээ 37 жилийн өмнө би “Солнечный удар”-т захиалга өгч байсан”  гэж хэлсэн байдаг.

“Солнечный удар” кино бүтээх ажил 2012 оны зун эхэлсэн. Ижил нэртэй өгүүллэг болон Иван Бунин 1918-1920 оны хооронд хөтөлж байсан “Солиорсон өдрүүд” /“Окаянные дни”/ хэмээх тэмдэглэл зэргийг уг киноны сэдвийн гол үндэс болгожээ. Зохиогч энэхүү тэмдэглэлдээ хувьсгал хийгээд большевикуудын явдал үйлдлийг эрс шүүмжилсэн бөгөөд Цагаан армийн төгсгөл, оросын сэхээтний цагаачлал зэргийг тодорхойлон бичсэн.

Нарны тухай энэ сэдэв хожим нь тасралтгүй үргэлжилсээр байсан. - «УС», «УС-2» (“Утомленные солнцем”- “Нарны хордлого”, “Утомленные солнцем-2”- “Нарны хордлого-2” бол Никита Михалковын хоймсон бүтээл. редакцийн тайлбар), харин одоо  “Солнечный удар”-. Энэ сэдэв Орос орны хувьд үнэхээр чухал гол сэдэв.

“Хайрын тухай Бунины өгүүллэг хийгээд түүний “Окаянные дни”- “Солиорсон өдрүүд” тэмдэглэлийг холбож нэгтгэнэ гэдэг маш зөв алхам. Яагаад? Учир нь хайрын тухай Бунины өгүүллэгүүд энэхүү Нараар гэрэлтдэг. Нарны энэ эффектгүйгээр Бунины төсөөлөл мэдрэмж дутуу хагас байх болно” гэж нийтлэлч Леонид Радзиховский бичсэн байдаг.

Киноны зураг авалтыг Владимир, Нижегород муж, Одесс хот болон Женевийн нууранд хийсэн. Орос улсад дугуйтай усан онгоц ганц ч байгаагүй болохоор Швейцарь явахад хүрсэн. Ийм усан онгоц ХХ зууны эхэн үеийн усан онгоцны хөдөлгөөнийг дахин сэргээж харуулахад хэрэгтэй байжээ. Олон үйл явдлын зургийг “Мосфильм”-ын павильонуудад авсан. Тэдгээр павильоны нэгэнд ачааны усан онгоцны ачаа ачдаг хэсэгт асар том орон зай бүхий талбай засч, киноны төгсгөлийн хэсгийн үйл явдалд гол дүрийн хамт 450 хүн оролцсон нийтийн хэсгийн зургийг авчээ.

Дэлхийн хэмжээнд “Солнечный удар” киноны нээлт 2014 оны аравдугаар сард Сербийн Белград хотноо болсон. Уг киног телевизээр таван ангиар 2015 оноос анх үзүүлж эхэлсэн. “Гадаад хэл дээрх шилдэг кино”-ны төрлөөр энэ киног “Оскар”-ын шагналд нэр дэвшүүлж байжээ.

Цахим Зуунымэдээ: www.zms.mn

 

Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...

Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...

Уржигдар 12 цаг 42 мин
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: 2017 онд шүүхээр гэр бүлээ салгаж байгаа өрхүүдийн хоёр хувь нь гэр бүлээс гадуур харилцаа эзэлж байсан

2017 онд шүүхээр гэр бүлээ салгаж байгаа өрхүүдийн хоёр хувь нь гэр бүлээс г

Уржигдар 07 цаг 00 мин
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог

Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь цус ойртолтоос сэргийлэх.

Уржигдар 06 цаг 05 мин
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Говийн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнтэйгээр байгуулсан би

Уржигдар 06 цаг 00 мин
Гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг х

Уржигдар 06 цаг 00 мин
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, тус

Уржигдар 06 цаг 00 мин
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?

Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Төвийн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнт

2025-12-04
"Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов

"Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов

2025-12-04
О.Алтангэрэл: Гэр бүлийн дагнасан шүүх байх шаардлагатай

-Гэр бүлийн харилцаа нийгмийн анхдагч, суурь харилцаа. Гэр бүлийн тухай хууль нэлээд уда

2025-12-04