Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адьяасүрэн: Мэргэжлийн хяналт шударга ажиллахгүй байна

2020-11-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум урд хөрштэй хил залгаа Бичигтийн боомт бүхий сум юм. Тус суманд   хөл хорионы дэглэм хэрхэн хэрэгжиж байгааг  ИТХ-ын төлөөлөгч Ч.Адьяасүрэнгээс тодрууллаа.

 

-Танай аймаг, суманд  хорио цээрийн дэглэм хэр хэрэгжиж байна вэ?

-Аймаг, сумын хэмжээнд хөл хорио тогтоосон. Иргэд гэрээсээ гарахгүй хөл хорионы журам дүрмийг сайтар  мөрдөж байна. Хоол, хүнсний нөөц хангалттай байгаа.  Хил хязгаарын сум, Бичигт боомтоор урд  хөрштэй хиллэдэг, хөл хөдөлгөөн ихтэй  учраас иргэд  маань цаг ямагт сонор сэрэмжтэй, болгоомжтой байж ирсэн. Одоо ч ийм л байна. Харин  манай суманд  “Мон Ураниум Ресурс”  компани  нүүрсний хайгуул нэрийн дор ураны хайгуул  эхлүүлсэн байж болзошгүй байгаад сумын нийт  иргэд эсэргүүцэж байна.  70-80 хүний бүрэлдэхүүнтэй уул уурхайн  компани хөл хорионы үед ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь нутгийн иргэдийг бухимдуулж байна. Сумын ИТХ-аар хэлэлцээгүй, иргэд мэдээгүй байхад ингэж болохгүй. Хорио цээрийн дэглэм хэрэгжиж байхад уурхайн ажил  зогсохгүй, олон хүн бужигнаж байгаа нь өвчин вирус тархах боломж олгох вий хэмээн айж байна. Уурхайн 70- 80 ажилчин хөл хорио тогтоосон үед ажиллаж байгаа нь ажилчдынхаа  болон нутгийн  иргэдийн  эрхийг  зөрчиж байгааг холбогдох байгууллагууд болон Засгийн газар анхааралдаа авах ёстой.

-Хэзээнээс  эхлэн ажилласан компани вэ?

-Ер нь бол энэ компани 2010 оноос  манай сумын Хэрмийн цагаан өндөр гэдэг газарт ураны хайгуул хийсэн. Гэтэл   Хэрмийн цагаан өндөр  талбайн ураны хайгуулын зөвшөөрлөө 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ныг  хүртэл сунгуулсан гэсэн мэдээлэл байна. Хүрэн нүүрсний ганц хайгуул хийлгүй ураны хайгуул явуулж байгаад яаж уранаасаа хүрэн нүүрс рүү шилжин зөвшөөрлөө  автоматаар сунгуулсан юм бол гэж бид гайхаж байна. Ингэж гэнэт хөрвөсөн шалтгааныг тухайн үед Уул уурхайн сайд байсан Д.Сумъяабазар л мэдэж байгаа байх. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа  MV-21459 тоот  ураны хайгуулын  талбайд    2019 оны есдүгээр сарын 9-нөөс  2049 оны мөн өдөр хүртэл   30 жилийн хугацаагаар нүүрс  ашиглах зөвшөөрөл олгосон гэх юм. Лиценз олгох асуудлаар сум, багийн Иргэдийн хурлаар хэлэлцүүлээгүй, бид огт мэдэхгүй байна. Тэгэхээр ТЭЗҮ нь яаж хийгдсэнийг ч бид мэдэхгүй.

- Энэ компанийн талаар  холбогдох байгууллагуудад хандсан гэлээ. Тэд  шалгасан уу?

-Сумын иргэд өнгөрсөн сарын 22-нд эсэргүүцлийн цуглаан хийсэн. Шаардлага тавьсан. Тэр дагуу энэ сарын 2-3-ны үед аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, цагдаа, тагнуулынхан бүгд ирээд явсан. Харин ч тэд ирээд  явснаар байдал бүр ч гаарч, нөхцөл байдал даамжирлаа. Сумын цагдаа нар битгий хориг тавь, үйл ажиллагааг нь зогсоож болохгүй гэсэн. Ингээд аймгаас Мэргэжлийн хяналтын газар бусад газрууд ирээд явсан. Энэ компани усны дүгнэлт, хогийн хаягдлаа байршуулах талбайн зөвшөөрөл аваагүй, газрын  гэрээ байхгүй атал үргэлжлүүлэн ажилласаар байна. Иймээс бид аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар шударга нэгэнт шударгаар ажиллаж чадахгүй байгаа тул татан буулгах нь зүйтэй гэж үзэж, хатуу  шаардаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

Zuv shvv bid gazar nutgaa hamgaalaxgvi bol busdan galtar tsaasnaas bol nutag ornoo tsarax bas uraanar xortuulax gj bna temjej bna
Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адьяасүрэн:-гийн мэдээлэлийн ард Эрдэнэцагааны ард түмэн байгаа. ЭНэ онцгой цаг үед Сум-аймгийн Онцгой байдлын комисс, Мэргэжлийн хяналт аль нь ч ажиллахгүй байна. Чоно борооноор гэгчээр л ажиллаж эхэлсэн энэ үйл ажиллагааг зогсоох талаар сумын засаг дарга Ө:Батсайхан та хөдлөхгүй байгаад гайхаж байна,
Иргэн
Зөв шүү холбогдох байгууллага нь шалгаж шаардах хэрэгтэй. Энэ хүн зөв л юм ярьж хэлж байна дэмжих хэрэгтэй шүү дээ
Зочин
Мэдрэл муутай авгай юмны учир ойлгох ухаан гэж үгүй. Шүлсээ үсчүүлсэн авгай
Hoich ireeduinhee umnuus duugaraach evherch hevteheer
Irgen
Unen dee myahuu muurnuud oloon er emgui
Зочин
Эрэлхэг Бор санаанд буув..тэмцэх л хэрэгтэй дээ бусад авгай хүүхнүүд хаачив
Zochin
Дор дороо довоо шарлуулаад чам мэт бэртэгчид ,мэдээлэл өгчих хүн олддоггүйм гэнэ лээ хөөрхийс
Zochin
Eр нь манайхан хувиа бодно,залхууч,бэлчээрийн мал ахуй амин зуулгатайгаа мэдмээр, малын бэлчээрээ булаалдаад байдаг хэрнээ энэ мэт ухаж төнхсөн орвонгоор нь эргүүлсэн хууль бусын өмнө маанагдуухан...
Aadai egch shig zorigtoi dugarah hvn sumand alga bvgd humasaa nuusan muurnuud
Зочин
Эх нутаг газар шороогоо ухаж төнхүүлэхгүй хэмээн өмгөөлсөн дайчин хүмүүн байна даа
Иргэн
энэ ч алдартай авгай гэсэндээ. Очиж очиж энэ авгай шүү өөр мэдээлэл авчих хүн олдоогүй юм байхдаа
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

22 цаг 45 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин