Яамнаас сурагчдыг хоёрдугаар сарын 1-н, оюутнуудыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраахаар төлөвлөжээ

2020-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт оюутан, сурагчдын нэгдүгээр улирлын амралтын талаар  БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнгээс тодрууллаа. Салбарын сайд   "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 50 сургуулийн дотуур байранд 772 хүүхэд, 71 их, дээд сургуулийн дотуур байранд 12 мянга гаруй оюутан байгаа. Оюутнуудын хоол хүнс, маск, ариутгалын бодистой холбоотой асуудлыг өнгөрөгч Засгийн газраар шийдвэрлүүлсэн. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлнэ. Оюутнууд нэгдүгээр сарын 5-наас амарч эхэлнэ. Нэгдүгээр улирлын хичээлийг онлайн, телегеер явуулж, оюутан, сурагчдыг амраахаар төлөвлөж байгаа. Бид ирэх долоо хоногт УОК-ын хуралдаанаар дээрх саналаа оруулна" гэлээ.

Яамнаас сурагчдыг хоёрдугаар сарын 1-н, оюутнуудыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраахаар төлөвлөж байгаа гэнэ. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор 14 хоногийн хугацаанд оюутнуудыг дотуур байрнаас нь  гаргах боломжгүй. ЭМЯ-тай хамтраад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг зохион байгуулаад эхэлсэн бөгөөд зарим дотуур байр голомт байж болзошгүй байж гэж үзээд шинжилгээнд хамруулж байна. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд оюутнуудыг хөдөө орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа гэдгийг Л.Цэдэвсүрэн сайд онцолсон юм.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 8 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 26 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 17 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин