Орхон аймагт батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь сурагч байжээ

2020-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Орхон аймагт COVID-19-ийн 13 тохиолдол бүртгэгдсэн талаар Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Орхон аймгийн онцгой комисс 11:50 цагт мэдээлэл хийлээ.

Тус аймгийн засаг дарга, Онцгой комиссын дарга С.Батжаргал “Дархан-уул аймагт  энэ сарын 17-нд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүстэй ойрын хавьтал байж болзошгүй иргэд болон төмөр замын ажилчид тэдгээрийн гэр бүлийн 270 хүний сорьцыг өчигдөр ХӨСҮТ рүү илгээсэн. Шинжилгээгээр дөрвөн хүүхэд, есөн том хүнээс халдвар илэрсэн тул тэднийг өнөөдөр ХӨСҮТ рүү шилжүүллээ. Энэ 13 иргэний ихэнх нь төмөр замын ойролцоо амьдардаг. Дөрвөн хүүхэд 6-12 насны сургуулийн сурагч байсан. Тиймээс багш, ангийнхныг нь судалж байна. Нэг сурагч арваннэгдүгээр сарын 7-нд Өргөө кинотеатрт кино үзсэн, худалдаа үйлчилгээний газруудаар явсан гэсэн маршруттай байна. Эдгээр батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 57, дам хавьтал 158 хүнийг тусгаарлан шинжилгээ авч байна. Тиймээс маршрутыг тодорхой хэлэх боломжгүй. Судалж байгаа. Иргэн Г хүүхдийн төрсөн өдөрт очсон нь батлагдсан. Төрсөн өдрөө тэмдэглэсэн хүүхдийн өвөө нь манай зэргэлдээ сумын байгаль орчны байцаагч. Тэр иргэн манай аймагт ирж хүмүүстэй уулзсан нь нотлогдсон.  Үүний дагуу 270 хүнд шинжилгээ хийсэн юм. ЭМЯ-наас 15 мянган оношлуур өчигдөр орой ирсэн. Тиймээс шинжилгээ авах 13 цэг байрлуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр бүх нийтийн хөл хорио тогтоосон. Тиймээс гэрээсээ гарахгүй, тайван байхыг анхааруулж байна.  Энэ хугацаанд бид иргэдийн маршрутыг тогтоон ажиллана” гэж ярилаа.

Орхон аймагт  тогтоосон хатуу хөл хорионы тус аймгийн иргэн Б “Эрдэнэт үйлдвэрийн дулааны станцын ажилчдаас бусад ААН ажиллахгүй. Мөн хүнсний дэлгүүр,эмийн сангаас бусад  худалдаа, үйлчилгээний газрууд ажиллахгүй. Гудамжаар машин, хүн явахыг хориглоод 4-5 хонож байна. 100 метрийн зайтай цагдаа нар эргүүл хийж байгаа " гэж ярьсан юм.

эх сурвалж:www.polit.mn

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

8 цаг 35 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

9 цаг 0 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

9 цаг 18 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

9 цаг 23 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

9 цаг 35 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

13 цаг 27 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

14 цаг 29 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

14 цаг 49 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

19 цаг 25 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

19 цаг 35 мин