Мерил Стрип: Аз жаргалтай гэр бүлийн нууц  амаа хамхиж  сурах юм

2020-11-13
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

З.Батцэцэг

50 жилийн жүжигчний карьер, гурван удаагийн Оскар, тоолж барамгүй олон удаа Оскарт нэр дэвшсэн гээд энэ амжилт дээр өөр нэг амжилт  нэмэгдэх нь  түүний хувьд хамгийн үнэ цэнэтэй. Мерил Стрип 40 гаруй жил нэг л хүнтэй амьдарч байгаа.  Ийм  хос Холливудад байхгүй. Түүний нөхөр Дон Гаммер мэргэжлийн уран барималч.  Ингээд жүжигчин Мерил Стрипийн хувийн амьдралын тухай ярилцлагыг хүргэж байна.

-Мерил таны аз жаргалтай гэр бүлийн нууц юу вэ гэдгийг тэсэхгүй асуумаар байна. Тэр тусмаа Холливудад. Энэ бол жинхэнэ рекорд?

-Аз жаргалтай гэр бүлийн нууц бол хэн нэгэнд нь шаардлагатай бол зайгаа тавьж өгөх. Мөн цагаа олж амаа хамхиж сурах юм.  Мөн заримдаа бие биенийгээ сонсож байх нь чухал. Гэхдээ энэ бүгд  амархан юм шиг боловч хэцүү. Хажуудах хүнийхээ амьдралын асуудлыг бүгдийг нь мэддэг байх. Хэлж байгааг нь сонсож, зөвлөж, заримдаа өөрийхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байх. Үүсч байгаа асуудал бүхнийг харилцан ярилцаж байх. Жоохон гэлтгүй бүх зүйлээ ярилцах хэрэгтэй. Сайн ярилцах нь аз жаргалтай гэр бүлийн гол түлхүүр гэж хэлмээр байна.

-Мерил та өөрийн том алдаагаа санаж байна уу.  Торонтод фестивалийн үеэр таны карьерын хамгийн сайхан хэсэг ард үлдсэн гэж гунигтайгаар хэлж байсан. Та тэр үед насны талаар ярьж байсан. Тэгэхэд та 49 настай байжээ?

-Бурхны авралаар би буруу бодож байсан байна лээ. Гэхдээ тэр үед би зөвхөн 30 нас хүртэл л сонирхолтой дүр олддог гэж итгэж байсан. Залуу, сайхан үед дүр өөрөө гарт ороод ирдэг гэж бодож байлаа. Би хүртэл алдаж болдогийн жишээ юм даа.

-Та “Little Big Liesсериалд маш амжилттай тоглосон. Одоо “Хэмингуэй” гарах гэж байна?

-Цаг үе өөрчлөгдөж байна. “Little Big Lies” эхний сезоныг үзэхэд маш сонирхолтой байсан. Хоёрдмол утга агуулсан, байнгын хорио цээртэй, эмэгтэйчүүдийн амьдрал хувь тавилангийн бичил хэсэгт хамтарч ажиллаж үзмээр санагдсан. Энэ сериал надад маш их таалагдсан. Нүд салгаж чадахгүй байсан. Зүгээр нэг сериал биш, бид юу мэдэх, мэдэхгүй билээ гэдгийг илэрхийлэх гэж оролдсон юм шиг санагдсан. Хүмүүсийн тухай, гэр бүл, хажууд байх найз нөхдийн тухай. Яг үнэн хэрэгтээ юу болж байна. Оньсого нь юу вэ? Энэ болж байгаа аймшигтай зүйлийн тайлбар. .....Тэгээд би Николь Кидман, Риз Уидерспун нараас намайг багтаа аваач гэж гуйсан. Тэгээд л тэдний багт нэгдэн, хүүгийхээ үхлийн харуиг олох гэсэн аймшигтай ааштай хадам эхийн дүрийг бүтээсэн. Учир нь тэд их сэтгэл хөдөлгөм, аюултай ертөнцийг бий болгосон. Мөн хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байгаа эмэгтэйчүүдийн сэдвийг хөндсөн. Бүгд л тэгш эрх, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ажил, цалингийн тэгш эрхийн талаар хашгиран ярьдаг.  Гэвч, бүсгүйчүүд хүүхдүүдээ өөртөө үлдээж чадахгүй л байна. Хүүхдүүдийг нь авч болдог. Гэр бүлгүй болж болно. Орон байрыг нь авч болно. Ганцхан хүүхдүүдийг нь л биш. Эргэн тойрон ийм зүйл өчнөөн байхад юун хүний эрх вэ.

-Та дүрээ сонгохдоо өөрөөр ханддаг болжээ. Одоо 71 настай хэдий ч кино санал хангалттай ирж байна. Тийм ээ?

-Сүүлийн арваад жил би байнга өөрөөсөө асууж байгаа. Энэ дүр хэн нэгэнд тус болох болов уу.  Муугаар нөлөөлөх болов уу.  Яагаад гэвэл жүжигчид бид тодорхой нөхцөл байдал үүсгэн түүндээ оршин тогтнодог. Бодит амьдрал, хүний хувь тавиланд нөлөөлж чадахгүй ч хүний хортой шинж чанарыг ихэсгэж эсвэл багасгаж чадна гэж боддог. Жүжигчин хүн бүр сонголтоо хийдэг. Цаг хугацаа хурдан. Тодорхой нэг өндөрлөгт хүрэхээрээ өөрт таалагдаж байгаа, өөрт хэрэгтэй зүйл хийх юмсан гэж бодогддог. Зүгээр л инээмсэглэл төрүүлэхээр, инээдтэй байсан ч яахав.

-Таныг “Мамма Миа” мюзиклд тоглоход бүгд гайхаж байсныг одоо ойлголоо. Саяхан бас нэгэн мюзикл “The Prom”-д тоглосон. Та урьд нь драмын хатан хаан гэгддэг байсан байх аа?

-Манай охины төрсөн өдөр болсон юм. Бид яг Нью-Йорк хотод нүүж ирсэн үе. Их эрт болсон явдал л даа. Бүгд л биднийг үзвэр үйлчилгээ үзүүлэх гээд л. Ялангуяа охидуудад. Олигтой юм олдоогүй ээ. Тэгээд би сонин автал эхний нүүрэн дээр нь реклам байна. Бүгд “Мамма Миа” мюзиклд дуулдаг, бүжиглэдэг гээд л. Азаар тасалбар нь байна. Манай охидуудад, найзуудад нь маш их таалагдсан. Бүгд л дагаж дуулж бүжиглэцгээсэн. Тэгэхэд л анх удаа надад Нью-Йорк таалагдаж билээ. Тэгээд би найруулагч, продюссер Филлид Ллойдод талархлын захиа бичсэн юм. Бүүр дараа нь Филлид багаараа энэ мюзиклийг кино болгох талаар ярьж байсныг мэдсэн. Зөвхөн намайг гол дүрд нь тоглуулахаар. Тэгж л 2008 онд энэ гайхалтай кино гарсан даа. Сайн найз нар болох Колин Ферт, Пирс Броснан, Аманда Сейфрид, Кристин Барански, Стеллан Скарсгард, Жули Уолтерс нартай тоглосон. Энэ хэтрүүлэг биш. Би үнэхээр эдгээр хүмүүсийг хайрлаж хүндэлж явдаг. Тийм ч учираас их хөгжилтэй байсан байх.

-Пирс Броснан бидэнд өгсөн ярилцлагадаа таныг гол дүрд тоглох болсон учраас зөвшөөрсөн гэж байсан. Тэрээр хэлэхдээ энэ мюзикл, дуу, хамтлагийн талаар юу ч мэдэхгүй байсан мөн дуулж чаддаггүй гэсэн. “Гэхдээ Мерилтэй тоглохын тулд намайг юу ч зогсоохгүй” гэж байсан?

-Хонгор Пирс. Тэр үргэлж намайг магтаад л байсан. Их соёлтой жентельмен. Намайг хадан дээр зогсоод дуулж байхыг харах дуртай гэсэн. Харин би зураг авалт дуусмагц нөхөртөө “Зураг авалтын үеэр дан сайн өдрүүдээс гадна муу өдрүүд бас байдаг юм байна” гэж хэлж байсан.

-Харви Вайнштайн мэтийн хүмүүсийн талаар эсрэг байр суурь илэрхийлсэнгүй гэж таныг олон хүмүүс буруутгаж байсан?

-Надад ч тиймэрхүү зүйл багагүй тохиолдсон. Мэдээж залуу байхад. Үнэндээ аймшигтай л даа. Гэхдээ би их бодсны дараа уучилдаггүй юмаа гэхэд өнгөрсөнд нь үлдээе гэж шийдсэн. Би хэн нэгний амьдралыг сүйтгэх хүсэл алга. Тэр тусмаа нас ахисан хүмүүсийг. Хүсэхгүй байна, гүйцээ. Дэлхий ертөнц өөрчлөгдөхийн хэрээр бид эрчүүдтэй ажиллаж сурах ёстой. Эмэгтэйчүүд биднийг хүндэлж, эрх тэгш харьцах болзолтойгоор. Би хүмүүс өөрчлөгдсөн гэдэгт үнэхээр итгэдэг. Урьд нь Холливудад олон л юм болдог байсан.  Хар тамхи, архи. Үүнээс үүдэлтэй биеэ зөв авч явч чадахгүй. Нас ахиад хүмүүс ухаан суудаг. Тэгэхээр тэднийг уучлах хэрэгтэй. Энэ миний бодол. Хэнд ч өөрийн бодлоо тулгахгүй ээ. Тиймээс “Kramer vs Kramer” кино зураг авалтын үеэр Дастин Хоффман биеэ зөв авч явж чадаагүйг нь би уучилсан. Би энэ бүгдийг кино зураг авалтын үеэрх таагүй үйл явдал л гэж хүлээж авсан. Тэгэхдээ тэр үнэндээ хэтрүүлсэн л дээ. Нэг сцены үеэр намайг жинхэнээсээ цохиод авсан. Харин Кевин Клайн мундаг байсан. Заримдаа надаар тоглоом хийн, анхаарал сарниулдаг, надаас илүү гарах гэж үздэг байж билээ. Гэхдээ бид хоёр тохирч чадсан.

-Удахгүй таны хайртай найруулагч Стивен Содербергийн “Let them all talk” дэлгэцнээ гарна?

-Тийм ээ, би Стивенд хайртай. Саяхан түүний “Laundromat” кинонд тоглосон. Би түүнтэй ажиллахыг аль эртнээс хүссэн тул араас нь нилээн гүйсэн. Би түүний шүтэн бишрэгч. Янз бүрийн адал явдал сэтгэхдээ сайн. Тэгээд над руу утасдан шинэ санаагаа хэлсэн юм. Миний баатар зохиолч. Лондон руу шагналаа авахаар явдаг. Хуучны хоёр найзаа, үеэлээ аваад явдаг юм. Дэлхийн хамгийн алдартай Queen Mary хөлөг онгоцны дууриамал хөлгөөр Атлантыг туулах аялал. Одоо тэр хөлөг Калифорнид байгаа.

-Тэгээд та үнэхээр зорчигчидтой хамт далайгаар аялсан хэрэг үү?

-Мэдээж үгүй. Энэ хөлгийг аялалд гарахаас хоёр долоо хоногийн дотор багтан бид зураг авалтаа дуусгах ёстой байсан юм. Зүгээр зогсохгүй, аялалд бэлдэн асар том бэлтгэл явагддаг юм билээ. Өглөөнөөс орой болтол мянгаад үйлчилгээний ажилчид бэлтгэл ажилаа базаадаг.  Хоёр долоо хоногийн зураг авалтаар үнэгүй тансаг хөлөгт байсан. Би Содербергд “Чи бусад найруулагч нарт их л гай болох нь дээ” гэж хэлсэн. Учир нь тэр энэ киноог 25 центийн өртгөөр хийсэн. Би юу ярьж байгаагаа мэдэж байна. яагаад гэвэл би яг тийм хэмжээний хөлс авсан. Гэхдээ энэ жинхэнэ диваажин байсан. Диваажингийн адал явдал гэж хэлбэл зөв байх. Харамсалтай нь би казинод нь орж үзээгүй. Найзууд маань орж азаа үзсэн. Гэхдээ би унтах дуртай, юу ч нойрыг минь оролдоггүй. Азаар би хаана ч байсан дэр толгой нийлүүлээд л нам. Олон хүмүүс нойргүйддэгийг би мэднэ. Аймшигтай эмнүүд уудаг. Гэхдээ нойргүй байж өвдсөнөөс эм уусан дээр л дээ. Би өөрт зориулах долоон цагаа унтаж өнгөрүүлдэг. Энэ нь миний хувьд томоохон таашаалын нэг.

-Таны сүүлд тоглосон киноны талаар дахиад ярихад, Содерберг өөрийн камернаас өөр юу ч ашиглаагүй гэсэн?

-Тийм. Өөр дууны багийнха  багажтайгаа байсан. Стивен дугуйтай тэргээр камераа барин бичлэг хийж явсан. Партизан стиль. Ямар ч сценари байхгүй. Шууд бичлэгийн үеэр тоглоод явсан. Тэр агуу туршигч. Гол санаа, нөхцөлийг нь тайлбарлаж өгөөд, бид юугаар дуусахыг нь мэдэж байсан. Гэхдээ төгсгөл рүүгээ яаж хүрэхээ мэдэхгүй учираас өөрсдөө явцын дунд бодож олсон.

-Тань шиг мэргэжлийн хүнд хүртэл хэцүү байсан байх даа?

-Хамгийн хэцүү нь хуримтлагдсан ядаргаагаа тайлах. Өглөө эрт босоод, усанд ороод, өөрийхөө хувцасыг өмсөөд ажилдаа гарна. 14 хоног үргэлжилсэн. Өөрийн хувцаснаас гадна өөрийн үнэт эдлэлээ хэрэглэж болоогүй нь харамсалтай. Нээх том тэнэг ээмэг зүүлгэсэн. Зураг авалтын дараа хүн шиг бүгд цуглаад ресторан орсноо санахгүй байна. тэнд ямар тансаг ресторанууд байсан гээч. Би ядраад томатны шөл захиалж идээд л тас унаж байсан.

-Энэ кинонд та энгийн бүсгүйн дүрд тоглосон. Уг нь таны ихэнх дүрүүд түүхэн хүмүүс эсвэл чадалтай бүсгүйчүүд байдаг.

-Энэ баатар тийм ч энгийн бишээ. Миний хувьд тэр цагаан хэрээ, ховор шувуухай. Жишээ нь тэр их боловсролтой, би бол үгүй. Гэхдээ надад ийм хүмүүс таалагддаг. Тэд алдартай хүмүүс биш ч гэсэн. Тэрээр яруу найрагч сэтгэлгээтэй, хувиа хичээсэн зангүй. Ийм хүмүүс голдуу хүүхэдгүй байдаг. Тиймээс бодит ертөнцөөс ангид гэсэн үг. Дал гарсан хойноо хүмүүс харамсал, хүслээ ойлгож, амьдарын бүх зүйлээ байр цэгцэнд нь оруулхыг хүсдэг. Мэдээж надтай адил 70 хүрэх аз тохиосон бол гэж боддог шүү.

Эх сурвалж: www.7dn.ru

 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

13 цаг 32 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

13 цаг 39 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

13 цаг 45 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

13 цаг 48 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

13 цаг 56 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

19 цаг 6 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

19 цаг 53 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

22 цаг 2 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

22 цаг 32 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

22 цаг 37 мин