“Хаданд сийлэгдсэн туульс” өргөөтэй боллоо

2020-11-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Р.ОЮУН

 

Монголын угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, соёл судлаач Д.Ганпүрэвийг “Урлаг” булангийн зочноор урилаа.

 

-Монголын театрын музейд шинэ танхим нээж байгаа гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монголын театрын музейд 80-100 хүн багтах агуйн өргөө барьж байгаа. Агуй нь манай эртний нүүдэлчдийн оромж, урц, гэр болж өргөжин хөгжсөн. Агуй дотор хадны зургаас эхлээд олон соёл байдаг. Тиймээс “Хаданд сийлэгдсэн туульс” нэртэй өргөөтэй болж байгаа. Энэ өргөө нь хадны зургаар дамжуулаад хүүхэд, залуучуудад өв соёлын мэдлэг олгох, биет бус өв хөгжмөөр түүнийг илэрхийлэх, үнэт зүйлийг хүмүүст таниулах зорилготой юм.

-Эртний хөгжмийн зэмсэг олдсон гэсэн?

-2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны булшнаас эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг олдсон. Тухайн үедээ дэлхийн хэмжээнд археологийн салбарт шинэ нээлт гэж үзсэн. Яагаад гэвэл эртний бичиг, үсгийн дурсгалтай, хөгжмийнхөө ард сийлмэл ан авыг харуулсан зурагтай, хосгүй үнэт өвд хамаардаг олдвор. 2009-2014 он хүртэл монгол судлаачаас гадна Германы болон олон улсын олон судлаачид олон талаас нь Герман улсад судалсан. Миний хувьд 2013 оноос энэ судалгаанд оролцож эртний хөгжмийг заавал сэргээх хэрэгтэй. Яагаад гэвэл язгуур болон үндэсний хөгжмийн биет сурвалж тэр бүр олддоггүй. Одоогоор Монгол Улсын түүхэнд хоёрхон олдвор байдаг. Нэг нь Хүннүгийн үед хамаарах ясан хэл хуур, нөгөөх нь Жаргалт хайрханы хөгжмийн олдвор байна. Үүнийгээ алтан ятга гэж нэрлэсэн.

-Тэгвэл энэ хөгжим маань ятга шиг гэсэн үг үү?

-Ятга хөгжмийг ангилал зүйн хувьд олон төрөлд хувааж байна. Бидний мэддэг ятга бол тэвхтэй, хэвтээ, урт. Харин энэ хөгжмийн хувьд тэвхгүй, босоо төрлийн ятга. Анх олдохдоо толгой, хүзүү, цар гэсэн нийлмэл бүтэцтэйгээ гарсан. Чавхдас татагч болон бусад дээд зүйлс нь байхгүй учир нөхөж сэргээснээр алтан ятга гэсэн эртний хөгжмийг дахин сэргээсэн нь язгуур урлагийн төрөлд өөрийн орон зайг авсан. Икэл хуур, товшуурын хууранд нэлээн олон хоосон орон зай байдаг юм байна. Энэ хөгжим сэргэснээр тууль, магтаал, товшуурын икэл хуурын татлагуудыг алтан ятганд зориулаад татахад зохилдлого нь их сайхан. Тэгэхээр энэ хөгжим нь эртний нүүдэлчдийн туульсийн хөгжим байжээ. Энэ соёл сэргэснээр бас нэг соёл өнөөдөр бие даасан байдлаар хөгжих түүхэн боломжийг нээж байна.

-Яагаад Монголын театрын музейг сонгосон юм бэ?

-Нэгдүгээрт, би мэргэжлийн хөгжимчин. Хоёрдугаарт, 2013 онд түүх, музейн чиглэлээр бакалавр, соёл судлалаар магистрын зэрэг хамгаалаад мэргэжлийн хөгжмийн соёл руу орсон. Урлагаас соёл руу орсон. Түүх миний хийж байгаа ажилд их ойр байдаг. Тиймээс боловсролын системд тэр тусмаа ахлах ангийн иргэний боловсрол, дуу хөгжмийн талаарх мэдлэг юмнууд дээр алдаатай зүйл их орж ирж байна. Зөвхөн хуудас сөхөхөд утгын алдаа, тайлбар, түүх буруу байна. Тухайлбал, лимбэ хөгжмийг Монголын хоньчин хүүхдүүд үүсгэжээ гэдэг нь VII ангийн хүүхдэд том асуудал. Лимбэ МЭӨ 7000 жилийн тэртээ олдсон ясан лимбэ мөн 43 мянган жилийн өмнө зэрлэг гахайн шилбээр хийсэн гурван нүхтэй лимбэ байна. Гэтэл түүнийг өнөөдрийн хоньчин хүүхдүүд хулс олоод үлээснээр лимбэ үүсчээ гэдэг нь буруу ойлголт. Энэ бүгдийг музейн орчинд нь үзүүлж харуулаад дээрээс нь “Алтай” хамтлагаар дамжуулаад биет бус өвөөр нь тайлбарлаж, ойлгуулах юм.

Агуйд байгаа хадны бүх мэдээллийг тэр тусмаа Ховд аймгийн Манхан сум археологийн том дурсгалт газруудтай. Баян-Өлгийн Таванбогд гайхалтай том галерей. Тиймээс эдгээр мэдээллээр дамжуулаад өнөөдөр Монгол Улс яаж хөгжиж ирсэн, соёлын дархлаа нь юу байдаг юм. Бид яагаад гэрт амьдардаг, гэрийн соёл үгүй болсноор монгол хүний үнэт зүйл үгүй болох гээд байна. Иймээс энэ өв уламжлалуудыг тэтгэвэртээ гарсан өвгөн докторуудаас урьж үнэтэй хувь мэдээллүүдийг хүүхэд, залуучууддаа бодит мэдээллийг нь өгөөд хамтран ажиллая. Нөгөөтэйгүүр соёлын биет бус өв тээгчдийг үнэлэх үнэлэмж Монгол Улсад алга. Соёлын биет бус өвийг хөгжүүлэх бодлого байдаг ч биет бус өвийг нь хөгжүүлдэг. Үүнийг хүн олон зуун жилээр тээж ирсэн. Тухайлбал, 14 дэх үедээ уламжлаад явж байгаа залуучууд байхад хүнийг биш хийж байгаа юмыг нь аваад ЮНЕСКО-д бүртгүүлээд түүгээрээ дамжуулаад бий биелгээ ийм байдаг гэж сурталчилдаг. Мөн тухайн язгуурынхаа үүднээс авч үзэхэд МЭӨ хийгээд энэ эриний эхлэлийн үеийн нүүдэлчдийн өв соёл, тухайн амьдрал ахуйтай холбоотой ертөнцийг үзэх үзэл, байгальтай шүтэлцээтэй бүх юмыг тууль өгүүлдэг. Энэ туульчид гарын таван хуруунд багтахаар үлджээ. Хэрэв энэ хүмүүс байхгүй бол яах вэ. Маш олон биет бус өв хүнээр дамжин устаж байна. Тиймээс энэ өргөөг бүтээгээд соёлынх нь дунд туульсыг хайлуулж үзүүлэх бүлэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.12 ПҮРЭВ № 219 (6444)

 

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

2 цаг 39 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

2 цаг 39 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

2 цаг 39 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

15 цаг 20 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

17 цаг 10 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

19 цаг 45 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

20 цаг 31 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

20 цаг 37 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин