Танилц: ХЭҮК-ыг удирдах таван гишүүний хэн нь хэн бэ

2020-11-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы өнөөдрийн  (2020.11.06) нэгдсэн хуралдаанаар  Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Дэгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн төсөл нь Улсын Их Хурлын нийт гишүүний 39 буюу түүнээс дээш гишүүд дэмжсэнээр эцэслэн батлагдах шинэ зохицуулалттай.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг томилж, чөлөөллөө. Байнгын хороо энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийн тайланг сонсож, Байнгын хорооны гишүүд ажлын хэсэг болон нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчдийг дэмжжээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус Комиссын гишүүний гурван орон тоог тав болгож нэмэгдүүлсний зэрэгцээ Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүн байхаар хуульчилжээ. Мөн ХЭҮК-ын таван гишүүний жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан байна.

Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг 7 үе шаттай зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 24 иргэн нэр дэвших хүсэлтээ ирүүлснээс хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр бүртгэн, нэрсийг parliament.mn цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээлжээ. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг 2020 оны 06 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. Томилгооны цахим сонсголд 31 иргэн ажиглагчаар, 55 иргэн оролцогчоор бүртгүүлж, нэр дэвшигчдээс асуулт асуух эрхтэйгээр оролцжээ. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх хуулийн заалтын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг нэр дэвшүүлж, байнгын хороонд танилцуулсан байна. Харин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад дөрвөн хүн нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгон шалгаруулалтад ороогүй нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаас хасаж, үлдсэн гурван нэр дэвшигчийн дунд сонгон шалгаруулалт явуулсан боловч Ажлын хэсгийн гишүүдээс олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Хууль зүйн байнгын хороонд танилцуулах боломжгүй болсон байна.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгсөн юм. Улсын Их Хурал анх удаа томилгооны сонсгол явуулах замаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчдийг хараат бусаар, ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулалт явуулж Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цааш цаашдын томилгооны асуудалд жишиг болохуйц чухал алхам юм гэдгийг Байнгын хорооны дарга онцлов.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Д.Сүнжид, Г.Нарантуяа нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувийн, нэр дэвшигч Б.Энхболд 67.5 хувийн, нэр дэвшигч Х.Мөнхзул 60.0 хувийн, нэр дэвшигч Ж.Хунан 57.5 хувийн санал авч, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилогдов.

Д.Сүнжид:

-Нэр дэвшигч Дугарын Сүнжид 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж, 1998-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Мөн 2000-2002 онд ХБНГУ-ын Максимилианы Их сургуулийн Хууль зүйн факультетэд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр /LL.M/ зэрэг хамгаалсан бол 2006-2009 онд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуулийн Хууль зүйн факультетэд нийтийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн ухааны докторын /Dr.jur/ зэрэг хамгаалжээ. 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаач, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж иржээ. 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа аж.

Х.Мөнхзул:

-Хүрэлбаатарын Мөнхзул 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2004-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент мэргэжлээр, 2016-2017 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистраар төгсчээ. 1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газарт нарийн бичгийн дарга, 1998-2009 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөх, Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, 2009-2015 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллажээ. 2015 оноос одоог хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст Олон улсын гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референтээр ажиллаж байна.

Б.Энхболд:

-Батзэвэгийн Энхболд 2003-2007 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгсөж,  2007-2009 онд Цагдаагийн академид хууль зүйн магистр, 2016 онд БНСУ-ын Кёонгги Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2002-2003 онд Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт хэв журмын цагдаа, 2007-2011 онд Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны сургалтын төвд багш, 2011-2013 онд Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, 2013-2016 онд БНСУ-ын Кёонгги Их сургуульд Гэмт явдал судлалын төвийн ахлах судлаач, 2016-2017 онд Хууль сахиулахын Их сургуульд цагдаагийн судлалын төвийн эрхлэгч, 2017-2019 онд Хууль сахиулахын их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан байна. 2019 оноос Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа аж.

Г.Нарантуяа:

-Ганбатын Нарантуяа 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999-2002 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн. 2008-2009 онд Мельбурны Их сургуульд хууль зүйн магистр, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их сургуульд олон улсын нийтийн эрх зүй, хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докторын зэрэг хамгаалжээ. 2002-2003 онд Либерал эмэгтэйчүүдийн оюуны санд хөтөлбөрийн зохицуулагч, 2003-2004 онд Газрын тосны Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, ахлах референт, ажлын албаны дарга, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их сургуульд докторант судлаачаар, 2016 оноос хараат бус шинжээчээр ажиллаж байна.

Ж.Хунан:

-Жаргалсайханы Хунан 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны Их сургуульд Төр, эрх зүйн ухааны бакалавр, 2003-2006 онд мөн Их сургуульд Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтнээр, 2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч, 2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч, 2013-2016 онд Партнерс Форевер ХХК-ийн хуульч, 2016-2017 онд Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь төслийн зөвлөх, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж иржээ.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

2 цаг 24 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

3 цаг 24 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

3 цаг 26 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

3 цаг 30 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

4 цаг 1 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

5 цаг 6 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

8 цаг 15 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

11 цаг 3 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

11 цаг 8 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

11 цаг 13 мин