Тойм: Дэлхийн улс орнууд АНУ-ын сонгуулийн тухай юу хэлэв?

2020-11-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах бол гэдэг нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Учир нь ялагч хэн байхаас  АНУ-ын дөрвөн жилийн гадаад бодлого, холбоотон орон болон зөрчилтэй байдаг улсуудын ирээдүй хамаарах юм. Ийн энэ сонгуулийн үйл явцад дэлхийн улс орнууд хэрхэн хандаж, сонгуулийн талаар ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэе.

 Хятад: Сонгуулиас болж үймээн дэгдэх вий хэмээн санаа зовж байна

АНУ болон Хятад хоёр эдийн засгаараа тэргүүлэгч гүрэн болохын төлөө халз тулалдаж байна. Олон жил үргэлжилсэн энэ өрсөлдөөн сүүлийн жилүүдэд улам ширүүссэн. Одоогийн сонгуульд нэр дэвшигчид хоёул Бээжинтэй ихэд нухацтай харилцана гэдгээ амласан. Тиймээс Хятадын төрийн хэвлэлүүд энэ сонгуулийг хуваагдмал, хурцадмал, эмх замбараагүй сонгууль хэмээн нэрлэсэнд гайхах зүйлгүй. “Сонгуулийн үр дүнд олныг хамарсан үймээн самуун дэгдэж, замбараагүй байдал үүсэх вий хэмээн олон нийт санаа зовж байна” гэж Синьхуа агентлаг мягмар гаригт мэдээллэв.  Мөн тус улсын CCTV телевиз  сонгуулийн дараах үймээнээс сэргийлсэн сурвалжлага бэлтгэж нэвтрүүлэв. Харин БНХАУ-ын Засгийн газар энэ талаар нэг их зүйл хэлсэнгүй. Хэвлэлийн төлөөлөгч  нь “Ямар ч байр суурь илэрхийлэхгүй” хэмээн ярьжээ.

ОХУ: Америкийн сонгуульд хэн ч ялсан хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхгүй

ОХУ-ын  төрийн “Rossiya 24” телевиз сонгуулийн мэдээллээр үзэгчдийг дарж байна. “Бид галзуурлыг үргэлжлүүлэн дагаж байна” хэмээн нэгэн хөтлөгч хэлэв. Түүнчлэн “Зарим нөхдүүд Трамп аль хэдийнэ ялсан гэдгийг бид зарлаж байна гэж дүгнэх байх” гэсэн бол өөр нэг хөтлөгч нь “Энэ бол цэвэр математикаас өөр юу ч биш” гэж хошигноцгоов. Тус улсын Засгийн газар мөн ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. Харин Кремлийг дэмжигч улс төрч Вячеслав Никонов “Америкийн сонгуульд хэн ч ялсан хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхгүй. Үр дүн ямар байхаас айхгүй байна” гэж “Facebook”-тээ бичжээ. Та бүхэн санаж байгаа бол АНУ-ын Тагнуулын алба 2016 оны сонгуулиар ОХУ Трампыг ялахад  тусалсан гэж   мэдээлсэн ч Москва үгүйсгэсээр ирсэн билээ.

Герман: Дональд Трамп АНУ-д үндэстний хямрал үүсгэх эрсдэлтэй

Харин Европын бусад орноос  Германы Батлан хамгаалахын сайд Аннегрет Крамп-Карренбауэр АНУ маш хэцүү нөхцөлд байгааг анхааруулав. Тэрээр “Сонгуульд ялагдвал шүүхэд хандана гэсэн Дональд Трамп АНУ-д үндэстний хямрал үүсгэх эрсдэлтэй. Энэ бол бидэнд гүнзгий хамааралтай зүйл байх ёстой” гэв. Германы Засгийн газар, Трампын захиргаатай хүчтэй харилцаа холбоо тогтоох гэж хичээж байсан юм.

Франц: Хэн ч ялсан АНУ Европын харилцаа өөрчлөгдөхгүй

“Хүүхэд шиг аашилахаа больцгооё. АНУ олон жилийн турш Европын нөхөрсөг түнш байгаагүй. Жо Байден эсвэл Трамп ялсан ч энэ харилцаа өөрчлөгдөхгүй. Америк тив Европ тивээс салангид” гэж Францын Сангийн сайд Бруно Ле Майре ярьжээ.

Иран: Үймээний айдсын сүүдэр дор сонгууль болж байна

Үр дүн гарахтай зэрэгцэн Ираны төв телевиз Америкийн сонгуулийн мэдээллийг тусгай хуваарийн дагуу хүргэв. Сонгуулийн явц аймшигтай харагдаж, иргэний дайн болох эрсдэлтэй байна хэмээн нэг хөтлөгч ярьжээ. Тус улсын төв “IRINN” телевиз “Сонгууль үймээн самууны айдсын сүүдэр дор болж байна” гэж мэдээллэв. Харин Латин Америкийн хэвлэлүүд Дональд Трампын амжилтыг мэдээлж, түүнийг дэмжиж  байна.

Эх сурвалж:BBC

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Уржигдар 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Уржигдар 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Уржигдар 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Уржигдар 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Уржигдар 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Уржигдар 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Уржигдар 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Уржигдар 06 цаг 00 мин