О.Одгэрэл: Кино урлагийн хөгжилд олон улсын наадам чухал

2020-11-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Р.ОЮУН

 

Энэ удаагийн “Өөр зочин” буланд Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэлийг урилаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын урлагийн зөвлөлтэй хэрхэн холбогдсон талаар ярилцлагаа эхэлье?

-Монголын урлагийн зөвлөл анх 2002 онд байгуулагдсан төрийн бус байгууллага. Хуучин Соросын сангийн Соёл, урлагийн хөтөлбөр гэж байгаад Соросын сан Монголд хаагдахад Монголын урлагийн зөвлөлийг нийгмийн зүтгэлтнүүд, бизнесийнхэн, соёл, урлагийн хамтрагчид, уран бүтээлчид нэгдэж байгуулсан. Миний хувьд 2003 оны нэгдүгээр сараас эхэлж албан ёсоор ажилласан. Би Унгарт сургууль төгссөн, загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Монголд ирээд “Ганга гоёл” компанид нэг жил ажиллаж байгаад хүүхдээ төрүүлж нэг жил гэртээ суугаад Монголын урлагийн зөвлөлд сан бүрдүүлэгч авна гэсэн зарын дагуу ярилцлага өгөөд тэнцэж байсан. Ер нь хөтөлбөр зохицуулагчаас эхлээд бүх шатыг нь дамжиж гүйцэтгэх захирал болсон. Намайг өөрийгөө олоход манай байгууллагын хөгжил, урын сан, хийж байгаа төслүүд хөглөж өгсөн болохоор энэ байгууллагадаа тогтвортой ажиллаж байна.

-Монголын урлагийн зөвлөл сүүлийн 12 жил тасралтгүй “Улаанбаатар” олон улсын кино наадмыг амжилттай зохион байгуулж байгаа. Энэ танай үндсэн арга хэмжээ юу?

-Монголын ур-лагийн зөвлөл кино урлагийн салбарыг кино наадмаараа дамжуулж хөгжүүлэх зорилготой ажилладаг. Кино наадмын хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдгийн нэг нь кино форум, нөгөө нь кино сургалт. Мөн олон улсын бусад кино наадамтай хамтарч ажилласнаар Монголын кино урлагийг гадаадад сурталчилж таниулах, наадмын хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаагаараа дамжуулж Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний чадавхийг дээшлүүлэх гэсэн олон талт зорилготой. Тэгэхээр кино наадам тогтвортой яваад байна гэдэг чинь кино урлагийн салбарын хөгжилд том хувь нэмрээ оруулж байгаа нэг жишээ гэж харж болно. Мөн кино наадмын хүрээнд зохион байгуулж байгаа тухайн хөтөлбөр нь чанар чансаагаараа дэлхийн кино наадмуудад шалгарч, тухайн киногоороо онцлог явж байгаа найруулагчдын бүтээлийг зөвхөн нэг удаагийн үзвэрээр кино сонирхогчид, үзэгчдэд хүргэдэг онцлогтой. Ер нь кино хөтөлбөрүүд нь олон улсын зах зээлд нийцсэн гэсэн үг.

Манай “Иран” кино Берлиний наадмаас хамгийн том “Алтан баавгай” шагналыг авсан. Мөн залуу найруулагчдын нээлтээ хийгээгүй киног гаргадаг. Олон улсын кино хөтөлбөрт дэлхийн нээлтээ хийгээгүй кинонуудыг гаргадаг дүрэмтэй. Тухайлбал, Монголын найруулагчийн “Хар сүү” кино Монголдоо нээлтээ хийгээгүй ч дэлхийн кино наадмуудад очиж үзэгчдэд нь үзүүлээд дараагийн наадам руугаа явах жишээтэй. Монголын уралдаант кино хөтөлбөр гэж бий. Энэ нь нээлтээ хийсэн ч гэсэн манай уралдаант хэсэгт киногоо өгөөд шалгарсан гурван киног гаргаж байгаа.

-Танайх кино хийх сонирхолтой хүмүүстэй хэр хамтарч ажилладаг вэ?

-Монголын урлагийн зөвлөл кино продакшны байгууллага биш. Манай байгууллага хувь хүний киног дэмжих боломж байхгүй. Киногоо бариад ирсэн хүнийг дэмжиж ажиллаж чадахгүй. Яагаад гэвэл мөнгө санхүүгийн боломжгүй. Харин манай уралдаант хэсэгт киногоо өгөх, кино наадмын хүрээнд зохион байгуулж байгаа сургалтад хамрагдах мөн чадавхийг дээшлүүлэх тал дээр хамтарч ажиллаж болно. Бид өөрийн гэсэн стратеги төлөвлөлтийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний нэг нь “Улаанбаатар” олон улсын кино наадам. Манай байгууллагын кино урлагийг дэмжих боломж нь олон улсын кино наадам байгаа. Монголын урлагийн зөвлөл түр зогссон байхад нь үргэлжлүүлээд 2008 оноос эхэлж кино наадмыг олон улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүнээс өмнө Соёл, урлагийн газар санаачлаад “Улаанбаатар” наамдыг хийдэг байсан. Анх зохион байгуулж байсныг бодоход байгууллагын хувьд чадавхижиж, хамтрагч нарын тоо нэмэгдсэн. Наадмын ач холбогдлыг олон хүн ойлгож байна. 12 жил тогтвортой зохион байгуулна гэдэг бид тогтвортой амжилтад хүрнэ гэсэн үг. Хэдийгээр хямралын, санхүүжилтгүй жил таарч байсан ч ямар нэгэн байдлаар өмнөө тавьсан зорилгын хүрээнд эхлүүлсэн ажлаа хийгээд явахад үзэгчид, хамтрагчдын тоо нэмэгдэхээс гадна кино урлагийн салбарт оруулж байгаа хувь нэмэр юм.

Тухайн хүнийг кино хийгээч гэж улс гуйгаагүй шүү дээ. Тэр хүн өөрөө л уран бүтээлээ хийж байгаа. Тэгэхээр продюссер гэдэг хүн яагаад чухал вэ гэхээр найруулагчийн киног хийхэд нь хамтын ажиллагааг бий болгож санхүүжилтийг нь босгож, бүх маркетингийг нь хариуцна гэсэн үг. Тухайн найруулагч ямар продюссертэй хамтарч ажиллах вэ гэдэг нь киноны том шалгуур юм. Энэ бол миний бодол л доо. Хувь хүний уран бүтээлийг заавал улсаас санхүүжүүлэх албагүй. Яагаад гэвэл тухайн хүн уран бүтээлээ чин сэтгэлээсээ хийнэ гэсэн хүсэлтэй бол хаанаас ч мөнгө босгож хийх нь нээлттэй. Харин улсын бодлогын хүрээнд нийцсэн төслийн уралдаан байвал түүнд нь материалаа өгөх юм уу, тэтгэлэгт уралдаан шалгаруулалтад оролцох, олон улсын тэтгэлэгт хамрагдах энэ бүхэн нээлттэй. Тиймээс найруулагч, продюссерийн хийх ажил л даа.

-Гадаад хамтын ажил­­лагааныхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Манай кино наадмын хамгийн том хамтрагч бол Швейцарийн “Локарно” кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөр. “Локарно” нь залуу уран бүтээлчдийг дэмждэгээрээ онцлог. Ялангуяа, “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь залуу найруулагчдыг их дэмждэг. Зүүн хойд Ази болон онцлох орноор Монголыг гурван жил сонгоод ажиллаж байна. “Локарно” наадам манай кино урлагийн салбарын хөгжилд том хувь нэмэр оруулж байгаа. Энэ жил Швейцарийн хөгжлийн агентлагаас залуу найруулагчдыг дэмжих сургалтад дэмжлэг авсан байгаа. Тиймээс уралдаан зарлаад өөрийгөө кино урлагийн салбарт зориулаад түүнийгээ үр дүнтэй болгоё, хөгжье, суръя гэсэн шилдэг 11 найруулагчийг сонгож авсан. Учир нь тодорхой хэмжээнд өөрийнхөө бүтээл дээр ажилласан, алдаа оноогоо мэдсэн хүмүүс. Сургалт өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд “Хэвтрийн хүн” киноны найруулагч С.Бямбаа удирдаад хоёр сарын турш энэ хүмүүстэй ажиллаж байна. Үүний үр дүнд найруулагчид маань баг болж ажиллаад богино хэмжээний таван кино хийгээд энэ сарын сүүлээр бэлэн болохоор үзвэр зохион байгуулна. “Авдраа уудал” нэртэй сургалт кино наадмын хүрээнд зохион байгуулж, найруулагчдын чадавхийг дээшлүүлэх том хөшүүрэг болсон. Дараа дараагийн жил илүү өргөжих боломжтой. Мөн энэ жил гадны зочин ирээгүй ч “COVID болон кино урлагийн салбар”, “Локарно” кино наадмын хүрээнд ирээдүйгээ харсан форумыг зохион байгууллаа.

Монгол Улс Соёлын яамтай боллоо. Соёлын яам бий болсноор хууль өргөн баригдсан байна. Тиймээс хуулийн хэрэгжилт дээр яам маань кино урлагийн салбарын хүмүүстэй хамтарч ажилласнаар үр дүнг харуулах байх гэж бодож байна. Тэгэхээр нэлээн том хүлээлттэй байгаа. Төрийн бус байгууллагын хувьд төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллана. Зөвхөн кино гэхгүй бүх салбартай хамтарна. 

-Таны бодлоор Монголын кино урлаг хэр хөгжиж байна вэ?

-Монголын кино урлаг сайн хөгжиж байгаа. Гэхдээ хөгжлийнхөө ямар шатанд явж байна вэ гэдэг нь чухал. Яагаад гэвэл жилд олон уран сайхны кино хийж байна. Манай уран бүтээлчид хөгжиж байгаа. Дотооддоо яаж багцалж гаргаж байна вэ гэдэг нь асуудалтай. Тухайлбал, 14 хоногт юм уу арван хэдэн жил хийдэг ч кино байна шүү дээ. Кино дан бүтээл болж зах зээлд гарах нь киноны зохиол, найруулга, багийн хамт олны нөхцөл байдлаас их шалтгаалж байна. Миний хувьд кино урлагийн салбар эрчимтэй хөгжиж байгаа гэж харж байгаа. Нэгдсэн бодлогын хувьд хууль, дүрмийнхээ дагуу нэг бодлого, голдиролд орж хөгжих цаг нь болжээ. Яагаад гэвэл киноны хуулийг Засгийн газарт өргөн барьсан байгаа. Энэ нь батлагдаад гараад ирвэл киноны урлаг улам сайн хөгжинө гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.6 БААСАН № 215 (6440)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

4 цаг 11 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

11 цаг 40 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

12 цаг 31 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

12 цаг 38 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

12 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

13 цаг 13 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

17 цаг 37 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

17 цаг 42 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

17 цаг 52 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

17 цаг 57 мин