Европын хэрэм цайзыг монголчууд яагаад эзлэн авч чадаагүй юм бол?

2020-11-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Орчуулсан Д.Энхээ

Оросуудаас өмнө олон дайсантай (тангуд, хятад, лал, булгар зэрэг) тулалдаж, туршин зүгшрүүлсэн монголчуудын “бүслэлтийн машин” эртний Оросын хэрэм бэхлэлтүүдийг “100-аас 99 тохиолдолд дунджаар 5-6 өдрийн (хэдэн долоо хоногийн турш бүслэлтэд байсан Козельск хүртэл гуравхан өдрийн дайралтаар эзлэгдсэн) дотор эвдэн сүйтгэж, амар заяа үзүүлдэггүй байсан. Оросын цайз, бэхлэлтүүд түүнийг сөрөн зогсож чадаагүй нь тодорхой билээ. Харин өндөр ууланд барьж босгосон, мод, шороогоор сайн шивээлж бэхлэхийн оронд цөөн хэдэн шовгор шон босгосон Галицко-Волыны Оросын Кременец хэмээх цор ганц жижиг цайз л Бат хааны цэргүүдийн дайралтыг тэсч гарсан. Гэхдээ энэ ууланд тулж ирсэн монголчууд түүнийг эзлэх оролдлого хийсэн эсэх нь тодорхойгүй. Эзэлж авалгүйгээр орхин явсан нь юутай ч үнэн баримт юм (Кременцийн тухай тусдаа өгүүлэл бичигдсэн, энэ материалын төгсгөлд уг өгүүллээс татсан эшлэл бий).

Гэтэл европын хаант улсууд руу монголчуудын арми довтлох үеэр мөнөөх ид шидтэй бүслэлтийн сүр дуулиан сүрхий намжсан билээ. Монголчуудын эзлэж чадаагүй, бүтэлгүйтсэн бүслэлтийн тоо ч хэдэн арваар тоологдоход хүрсэн байх. Тухайлбал, монголчууд Польшид Краковыг дайран эзэлсэн бол Легницийн хананы дэргэд Польшийн хааны цэргийг бут ниргэсэн хэдий ч хотыг эзлэн авч чадаагүй. Чехэд тэд Оломоуц, Олава болон Градищенскийн сүмийг мөн эзлээгүй. Унгарт тэд цохилтын гол чиглэлд амжилт олж байсан ч Альбаг (Секешфехервар) бас л эзлэж чадаагүй. Хорватад Свач, Дривасто, Загреб, Катаррог эзэлсэн ч Клис, Трава, Рагузы (Дубровник) хот тэсч үлдсэн. Бат хаан өөрийн биеэр тулалдаж байсан Словакт тэд Банска, Штявница, Пуканец, Крупинийг эзэлсэн ч Братислава, Комарно, Тренчина, Нитра, Бецковоос гар хоосон холдсон.

Оросын хотуудыг эзлэхдээ ашигласан бүслэлтийн технологийн бүх зэр зэвсэг, оньс машиныг энд ч мөн ашигласан. Тухайлбал, Унгарын Эстергомыг довтлох үед бүслэлтийн хар ажилд олзныхныг ашиглаж, чулуу шидэгч 30 төхөөргөөр хотын хананд өдөр шөнөгүй цохилт өгдөг байв. Залгуулаад ерөнхий довтолгоо амжилттай болж хотыг эзлэн авсан боловч бүх үнэт зүйлсээ зөөж аваачсан хотын цайз (Фома Сплитскийн бичснээр уулын бэхлэлт) бүрэн бүтэн тэсч үлдсэн.

Европын хотууд бэлтгэгдсэн цэрэг дайчид бүхий томоохон гарнизонтой байгаагүй. Оросыг бут цохисны нэгэн адил европын хаад монголчуудыг тосч байлдахаар хээр гарч, сүйрлийн ялагдал хүлээж байлаа (тэхдээ тэдний эсрэг монголчуудын нэгдсэн хүч биш, харин тусгай салбар корпусууд л байлдаж байсан). Өөрөөр хэлбэл, Орост болж байсны нэгэн адил бэлтгэгдсэн дайчид хэмээх “нэн тэргүүнд дайчлагдсан” цэргүүд ноёд, хаадынхаа хамт тулааны талбарт амь үрэгдэж, хотын хамгаалалтыг доройтуулж байв. Гэсэн ч энэ бүхэн монголчуудад нэмэр болоогүй. Монголчуудын бүтэлгүйтлийн үндсэн шалтгааныг европын цайз хэрэм, цэрэг дайчид “бүслэлтэд суух” бэлтгэлийг илүү өндөр түвшинд хангасан явдал хэмээн үзэх хэрэгтэй. Юуны өмнө довтолгоо хийхэд хэцүү бэрх байршилтай газруудад барьж байгуулсан олон тооны чулуун цайз хэрмийн талаар дурдах хэрэгтэй. Тухайлбал, Фома Сплитскийн мэдээлснээр Клисийг дайран довтлохдоо монголчууд санаанд оромгүй зүйлтэй тулгарсан аж.

"Клис цайзад хаан нуугдаж байгаа хэмээн таамагласан татаарууд цайзын тал талаас нум сумаар харваж, жад шидэн довтолж эхэлжээ. Энэ газрыг угаасаа байгаль өөрөө сайн хамгаалсан болохоор мэдэгдэхүйц эвдэлж нурааж чадаагүй. Тэгээд татаарууд өндөр чулуун хана өөд улаан гараараа авиран мөлхөцгөөжээ. Цайзад байсан хүмүүс тэдний дээрээс чулуу өнхрүүлэн нэлээдийг нь хөнөөжээ. Ийнхүү бүтэлгүйтсэндээ улангассан тэд гардан тулаан хийж, эгц өндөр хадан хясаа руу дөхөж, замд байгаа орон байруудыг тонон дээрэмдэж, багагүй олз омогтой буцжээ. Энэ үеэр тэд цайзад хаан байхгүйг олж мэдсэн бөгөөд бүслэлтээ зогсоож, мориндоо мордон Трогир руу давхин оджээ” (Фома Сплитский. История архиепископов Салоны и Сплита. Москва, 1997).

Европчууд бүслэлтийн үед хэрэглэдэг машиныг мөн мэддэг байсан. Гол нь тэд өөрсдийн машинтай байж, доороос довтолж байгаа монголчуудын бүслэлтийн техниктэй харьцуулахад хэрэм цайзын оройгоос тэдгээр машинаа ашиглах нь илүү үр ашигтай байсан байх. Тухайлбал, Сплитийн оршин суугчид монголчуудын туршуулын бүлгийг олж хармагцаа “машинаа бэлтгэж, ашигтай байршилд угсарч эхэлжээ” (Фома Сплитский. История архиепископов...) Пештагийн хамгаалагчид ч мөн тал талаас уулгалан дайрч байсан монголчуудын эсрэг машинаа ашигласан. Дайралт гурван өдөр үргэлжилсэн бөгөөд цайзыг хамгаалагчид “чулуу шидэгч төхөөргөөр довтолж байгаа дайсны эгнээ рүү олон чулуу шидэж, нум сум, жад шийдэм ашиглан бүх хүч чадлаараа хамгаалан тэмцэж байв” (Фома Сплитский. История архиепископов...).

Альба (Секешфехервара) руу хийсэн монголчуудын довтолгоо бүтэлгүйтэхэд хамгаалагчид хоёр хүчин зүйлийг ашигласан. Цэрэг удирдсан Кадан жанжин “Эстергомыг өнгөрч шууд Альба руу явах замдаа таарсан бүх орон байрыг үнсэн нурам болтол галдан шатааж, хэдэн өдрийн турш хотыг бүслэн эзлэж авахын тулд байнга дайран довтолсон боловч эргэн тойрон намаг ихтэй байсны зэрэгцээ хотыг хамгаалж байсан хашир туршлагатай латинчуудын бүлгүүд тал бүрт байршуулсан машинаа ашиглан хамгаалж, олон удаагийн бүтэлгүй оролдлогын дараа итгэл алдарсан жанжин арга буюу зайлан одсон” (Фома Сплитский. История архиепископов...).

Унгарын хаан IV Бела явж туулахад хэцүү бэрх газрыг улам явахын аргагүй болгох зорилгоор ургаа мод огтолж унаган овоолох зарлиг буулгасан хэдий ч тэр нь монголчуудын хувьд саад болж чадаагүй аж. “Улаан өндөгний баярын өмнөхөн үй олон татаар цэрэг Унгарын хаант улсад дайран оржээ. Их цэргийн өмнө сүх, балтаар зэвсэглэсэн 40 мянган цэрэг явж ой модыг цэвэрлэн замын бүх саадыг арилгаж байв. Тиймээс тэд хааны зарлигаар босгосон мөчир, гишүүний овоолгыг юман чинээ тоохгүй замаасаа зайлуулж эсвэл галдан шатаасаар саадыг тун амархан даван туулжээ" (Фома Сплитский. История архиепископов...).

Эх сурвалж - Историческое оружиеведение

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага 2026 оны өсөлтийн таамгаа бууруулав

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын /UN Tourism/ есдүгээр сарын "Дэлхийн аялал жуулчлалын барометр"-т 202

6 цаг 14 мин
Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналы

6 цаг 16 мин
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

8 цаг 36 мин
С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

8 цаг 39 мин
Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

9 цаг 6 мин
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

14 цаг 43 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

14 цаг 43 мин
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны “Асуулгын цаг”-т Ерөнхий сайд Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан

14 цаг 43 мин
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих

14 цаг 43 мин
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

2026-09-25