МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГТ

2020-11-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Шаардлага хүргүүлэх нь

2020  оны 10  дугаар  сарын  5-ны өдөр                                              Улаанбаатар хот

МАХН шударга ёсыг тогтоохын төлөө тууштэй тэмцдэг, УИХ-д суудалтай  улс төрийн хариуцлагатай хүчний хувьд Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлд Монголын ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэх,  боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, өр зээлийг багасгах, иргэдийн орлогыг өсгөн нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох чиглэлд анхаарч тэдгээрт зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгө мөнгө, Монгол Улсын төсвийн орлого, зарлага, төсвийн алдагдал зэргийг судалж дараахи байр суурийг илэрхийлж байна.

Засгийн эрх барьж байгаа МАН 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө:

  • Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна,
  • Бага дунд орлоготой иргэдийг дэмжих банк байгуулан иргэдэд бага хүүтэй зээл олгоно,
  • Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно,
  • Хуримтлалын нэгдсэн сан байгуулан иргэд нэрийн данстай болно,
  • Баялгийн нэгдсэн сан байгуулан 150 000 өрхийг орон сууцтай болгоно,    
  • Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150 000 ажлын байр шинээр бий болгоно

гэсэн нийгэм-эдийн засгийн том том амлалтыг тусган сонгогчдод амласан.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам нь амлалтуудаа жил жилийн улсын төсөвт тодорхой тусган шийдвэрлэх явдал юм.

Бид МАН улсын төсвийн төслийг боловсруулахдаа сонгогчдод амласан амлалтаа хэрхэн тусгасан, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг хэрхэн тодорхойлсоныг судлан харьцуулалт хийж үзлээ. 

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11,8 их наяд төгрөг буюу ДНБ-ийн  27,9%, зарлага 13,9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30,0% байна гэж тооцжээ. Төсвийн алдагдал 2,2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5,1% байхаар төлөвлөсөн байна.

Төсвийн орлого талд төвлөрүүлэх орлогын бүтцийг харвал орлого биелэгдэх магадлал байхгүй, уул уурхайн орлогоос олох орлогыг хэт өөдрөг төсөөлсөн байдал ажиглагдаж байна. Мөн төсвийн төсөлд тусгагдсан улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг үзвэл ажлын байр шинээр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, ирээдүйн хөгжлийн эрчимжүүлэх чиглэлд нэг ч төгрөгийн зардал тусгаагүй байна.

Товчхон дүгнэвэл энэ удаагийн улсын төсөв нь зөвхөн ирэх жилийн сонгуульд зориулсан явцуу зорилготой, улс орны хэтийн хөгжил, ард түмний амьдралыг өөд нь татах бодлогогүй бичиг баримт болжээ. Жишээ нь төр засгаас олгох халамжийг зөвхөн 2021 оны 06 дугаар сарыг дуустал буюу Ерөнхийлөгчийн сонгуулиар дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын гадаад өр 30,8 тэрбум ам.долларт хүрч, хүн амын 40,0% нь ядуурч, Covid-19 цар тахалтай холбоотойгоор хувийн хэвшлийн 1000 гаруй аж ахуйн нэгж дампуурч, эдийн засгийн хэмжээ 10,0%-иар агшиж, ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Гэтэл улсын төсвийн төсөлд үндэсний хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдээ дэмжих, ажлын байрыг хадгалж үлдэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах санхүүгийн бодлого тусгагдаагүй байна.

Мөн бага, дунд орлоготой иргэдэд 4%-6% хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг зөвхөн 1200 айл өрхийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болж байгаа нь иргэдээ намчирхан ялгаварлан гадуурхаж, өмнө нь ипотекийн 8% хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн хүүг бууруулахгүй хэвээр үлдээхээр зохицуулсан нь алдаа завхрал болжээ гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.

Иймд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлэгт хандаж дараахь асуудлуудыг 2021 оны Монгол Улсын төсөвт тодорхой тусгаж ард түмэнд тайлагнахыг МАХН-ын Гүйцэтгэх товчооноос шаардаж байна. Үүнд:

Нэг. Эрх баригч  МАН 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан 150 000 ажлын байр шинээр бий болгох зорилтын хүрээнд 2021 онд 37 500 ажлын шинэ байртай болгох шийдэл, үүнийг дэмжсэн хөрөнгө оруулалтын тооцоо судалгаа, ажлын байрын үүрэг зориулалтыг төсөвт дэлгэрэнгүй байдлаар тусгаж нийтэд мэдээлэх,

Хоёр. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална гэсэн амлалтаа  хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын тоог 20% бууруулан цахим засаглалд шилжүүлэх, цомхон чадварлаг төрийн албан хаагчдыг сонгон цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр бий болгох, ийм зорилгоор төрийн албаны бүтцийн өөрчлөлт хийх төсөл, хөтөлбөр, тооцоо судалгааг төсвийн төсөлд тусгах,

Гурав. Улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг эрэмбэ дэс дараалалтай, Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Улсын төсвийн хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө тул ялангуяа орон нутагт хэрэгжүүлж санхүүжүүлэх арга хэмжээг өөрсдөөс нь асууж зарцуулдаг, санал асуулга явуулж шийдвэрлэдэг зөв механизмтэй болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд улсын төсвөөс  санхүүжүүлж буй барилга байгууламж нэртэй  спорт заалын барилга, баг, сумын төвийн конторын барилга, соёл-спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэнгийн барилга гэх мэтэд Covid-19 цар тахлын хямралын үед их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах нь төсвийн зардлыг нэмэгдүүлсэн, цаашид урсгал зардал шаардсан үр ашиг муутай барилга байгууламж болно хэмээн үзэж тэдгээрийг хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасах нь зүйтэй гэж үзэж байна.

Тухайлбал, Хөвсгөлийн Мөрөн хотод Соёл-спортын цогцолбор 60,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, үүнээс 2021 онд 3,4 тэрбум төгрөг зарцуулах, Дархан уул аймагт Соёл спортын цогцолбор 27,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, үүнээс 2021 онд 2,0 тэрбум төгрөг, Дарханд Өвлийн спортын ордон 8,0 тэрбум төгрөгийн өртөгтэй, үүнээс 2021 онд 1,3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тус тус тусгажээ. Иймэрхүү байдалтайгаар багийн төвийн барилга шинээр 4, Засаг даргын Тамгын газрын байр 10-г барихаар төлөвлөж, тэдгээрт зориулан нийтдээ олон арван тэрбум төгрөгийн үр ашиггүй зардал гаргахаар тусгажээ. Хамгийн хор уршигтай нь энэ хүнд хэцүү үед шаардлагагүй дээрх багийн төв, спорт цогцолборуудыг 2021 оноос  эхэлж тодорхой  хөрөнгө зарцуулж эхлүүлчихээд жил тутмын төсөвт хэсэгчлэн хөрөнгө нэмж тусгасаар улам өндөр өртөгтэй болгож төсвийн үр ашиггүй зарцуулалтыг нэмэгдүүлэхээр болж байна. Иймд дээр дурьдсан шинээр эхлүүлэх спорт цогцолбор, баг, сумын төвийн конторын барилгад зарцуулахаар төлөвлөсөн 120,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг өөр зориулалттай болгохыг шаардаж байна.

Дөрөв. Covid-19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцлийг харгалзан хувийн компани, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, ажлын байраа хадгалах нөхцлийг нь бүрдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ЖДҮ-ийг дэмжих зээл олгоход шаардлагатай бага хүүтэй зээл олгох санд  энэхүү шаардлагын 3-т туссан 120,0 тэрбум төгрөгийг төсөвт зарцуулалтын ангилалыг нь өөрчлөн суулгаж, 2021 онд ЖДҮ-г дэмжих зээл олгохгүй гэсэн шийдвэрээ цуцлах,

Тав. Монгол Улсын ирээдүйн  хөгжилд зарцуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох, байгалийн баялагийн хишгийг ард түмэндээ ижил тэнцүү хүртээхийн үүднээс “Ирээдүйн өв” сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу “Ирээдүйн өв” санд 2021 онд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 1,5 их наяд төгрөгт хүргэх талаарх тооцоог   төсвийн төсөлд оруулах,

Зургаа. 150 000 айл өрхийг орон сууцтай болгох амлалтын хүрээнд эхний жилд 37 500 айл өрхийг орон сууцжуулах, энэ ажлыг төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хэрэгжүүлэх

зэрэг саналуудыг хүргүүлж байна.

Дээрх тодорхой саналуудыг Монгол Улсын 2021 оны төсвийн анхны хэлэлцүүлэг дээр хэлэлцүүлэн шийдвэрлэж хариу мэдэгдэхийг шаардаж байна.

 

МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ТОВЧОО

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

17 цаг 53 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

21 цаг 41 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

21 цаг 55 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

22 цаг 3 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

22 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин