Хуучин машины цуглуулгыг дуудлагаар худалдаалав

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Автомашинд дурлагчдын атаархлыг олон жил төрүүлсэн АНУ-ын бизнес эрхлэгч Наджиб Ханы хуучны, ховор 240 машины цуглуулгыг өнгөрсөн сарын сүүлээр өрөнд орж, дампуурсны улмаас дуудлага худалдаагаар заржээ. “Interlogic Outsourcing” компанийн  гүйцэтгэх захирал байсан тэрээр өнгөрсөн жил залилан хийсэн гэж буруутгагдсанаар дампуурснаа зарлаж байсан аж. Тиймээс өрөө дарахын тулд машин дуудлага худалдаагаар худалддаг “RM Sotheby’s” компаниар нэг ширхэг үйлдвэрлэсэн сонгодог спорт машин багтсан машиныхаа цуглуулгыг худалджээ. Тэд дуудлага худалдаагаар 35-40 сая ам.доллар цуглана гэж найдаж байсан гэнэ. Гэвч 53 орны 2500 оролцогч цугласан дуудлага худалдаанд нийт 44 сая гаруй ам.долларын ашиг олсон байна. Сонирхуулбал, найман машиныг сая гаруй ам.доллараас дээш үнээр худалджээ. Уралдааны “Ferrari 225 S Berlinetta de Vignale” загварын их ховор машиныг хоёр сая 810 мянган ам.доллараар зарсан байна. Мөн дэлхийд гурван ширхэг үйлдвэрлэсэн 1955 оны “Cooper-Jaguar T38 Mk II” машин нэг сая 765 мянган ам.доллараар зарагджээ. Дуудлага худалдааны үйлчилгээ эрхэлдэг компанийн захирал Кеннет Анн “Бид дуудлага худалдааны үр дүнд сэтгэл хангалуун байна. Ялангуяа, зах зээлийн одоогийн нөхцөлд олон худалдан авагч оролцсон төвөгтэй дуудлага худалдаа гэж үзэж байна”  гэж онцолсныг “The Elkhart Truth” сонинд бичжээ.

Нисдэг машинд хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл өгчээ

Нидерландын “PAL-V Liberty” компани нисдэг машин зохион бүтээжээ. Европын тээврийн хэрэгслийг  зохицуулах албанаас зохион бүтээгчдэд нь энэ машиныг  тээврийн хэрэгсэл гэж үзэж замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгосон байна. Компанийн зүгээс мэдээлснээр энэ нисдэг машиныг урьдчилан захиалсан 80 хүсэлт ирээд байгаа гэнэ.  Харин “The Times” сонинд  үйлдвэрлэгчид нь нисдэг машиныг 2022 он гэхэд худалдаанд гаргана гэж найдаж байна гэж бичжээ. Компанийн техник хариуцсан захирал Майк Стекеленбург “Бид энэ амжилтад хүрэхийн тулд зам тээврийн удирдлагуудтай олон жил хамтран ажиллаж ирсэн. Гэхдээ   нисдэг машиныг замын хөдөлгөөнд оролцох эрх олгох бүх шалгалтыг даван туулахад хэцүү байсан. Гэхдээ зөвшөөрөл олгосонд багийнхны сэтгэл их хөдөлсөн” гэж ярьжээ. Анх 2012 онд нисгэж туршсан, 350 мянган ам.доллар зарцуулах хамгийн сүүлийн загварыг эцсийн байдлаар Энэтхэгт  үйлдвэрлэнэ гэж найдаж байгаа аж. Түүнээс гадна худалдаж авахаар захиалга өгсөн хүмүүс нисдэг машиныг эзэмшихийн тулд нисдэг тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, зөвшөөрөлтэй байх ёстой гэнэ. Хоёр хүний багтаамжтай шинэ тээврийн хэрэгсэл нь  дөрвөн мотортой, 230 морины хүчтэй, цагт 175 км-ын хурдтай нисэх, газарт цагт 160 км хурдлах хүчин чадалтай юм байна. Мөн 10 минутад гурван дугуйтай машинаас нисдэг тэрэг болж өөрчлөгдөж чаддаг байна.  Зохион бүтээгчид энэ машиныг нэг товч дарснаар далавчаа хумьж сарьсан багваахайн далавч шиг дээд талд нь  хумигддаг байхаар   зохион бүтээжээ. Liberty гэж нэрлэсэн машиныг титан, хөнгөн цагаан материалаар хийсэн 3300 кг жинтэй аж. Мөн газраас хөөрөхийн тулд 165 метрийн хөөрөх зурвас шаардлагатай бол газардахад 30 метр газар  хангалттай гэнэ. 100 литрийн багтаамжтай хийн түлшний савтай учраас 3.5 км хүртэл газар тодорхой өндөрт 400-500 км газар нисэх боломжтой. Харин авто зам дээр 1200 км хүртэл  зам туулж чаддаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.4 ЛХАГВА № 213 (6438)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 24 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

7 цаг 44 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

12 цаг 56 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

12 цаг 56 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

12 цаг 56 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 24 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

23 цаг 43 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин