Халаа сэлгээ хийсэн албан тушаалтныг огцруулна гэдгийг ТАЗ-өөс анхааруулав

2020-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргажээ. Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэхдээ хуульд заасан болзол, шаардлагыг бүрэн хангасан иргэнийг санал болгохыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, Төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан Төрийн албаны тухай хуулийн хэм хэмжээг чанд хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн томилгоонд шууд болон шууд бус аливаа хэлбэрээр оролцох, нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглосон Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй баримтлахыг улс төрийн бүх албан тушаалтнуудад тус тус зөвлөсөн байна.Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчвөл тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсхүл огцруулах үндэслэл болдгийг онцгойлон анхааруулжээ.

 Ингэснээр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хамаатан садан, ашиг сонирхол нэгтнээ төрийн албанд шахах, зүтгүүлэх, нөгөө талаас тохиолдлын хүмүүс төрийн албанд шургалах боломжгүй болж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

9 цаг 41 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

17 цаг 10 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

18 цаг 1 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

18 цаг 8 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

18 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

18 цаг 44 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

23 цаг 7 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

23 цаг 12 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

23 цаг 22 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

23 цаг 27 мин