Т.Чинтүшиг: Газар голохгүй хаана ч тоглох боломжтой спорт

2020-10-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагийн буландаа  ултимайт фрисбий буюу нисдэг тавгаар тоглодог спортыг эх орондоо хөгжүүлэхийг зорьж байгаа  тус холбооны дасгалжуулагч, багш Т.Чинтүшигийг урилаа.

 

-Та анх хэзээ ултимайт фрисбий спортоор тоглож эхэлсэн талаар яриагаа эхэлье?

-Анх 2011 онд Италийн Милан хотод суралцахаар очиж байсан. Суралцах хугацаандаа 2013 оноос энэ спортыг анх сонирхсоноор хичээллэж эхэлсэн. Харин азаар миний суралцаж байсан Италид 1989 онд байгуулагдсан хамгийн анхны баг “Ултимайт Милано”-гийн бэлтгэл сургуулилтаа хийж байгааг мэдсэн байдаг юм. Ийнхүү сургуулилтад нь хамрагдсанаар хичээллэж эхэлсэн. 2015 онд эх орондоо ирэх хүртлээ дээд лиг “Сери А” багт нийт найман удаа тоглосон юм байна.

-Хэзээ энэ спортыг эх орондоо авчирч нутагшуулах санаа төрсөн бэ?

-Ултимайт фрисбий спорт нь 175 грамм жинтэй нисдэг тавгаар тоглодог. Нисдэг тавгаар тоглож болох хамгийн түгээмэл, дэлхийд хурдацтай хөгжиж байгаа энэ спорт анх 1960-аад оны сүүлчээр АНУ-д үүсч хөгжсөн байдаг. Түүнээс хойш 80 гаруй оронд сүүлийн үеийн байдлаар 8-9 сая тоглогчтой спорт юм. Харин “Ултимайт Милано” багт тоглож байхдаа эх орондоо нутагшуулан тоглох юмсан гэж  сонирхож боддог болсон. Мөн энэ баг нь анхны баг учраас Итали дахь холбоотойгоо хамтарч ажилладаг. Байнгын сургалт, семинар явагддаг байсан учраас би тэнд нь хамрагдсанаар дасгалжуулагч, шүүгчийн гэрчилгээтэй болсон. Дараа нь 2014 онд эх орондоо холбоогоо байгуулсан.   “Атилла” спорт центрт саяхнаас анхны сургалтаа явуулаад байна.

-Энэ спортын онцлог, давуу талаас дурдвал?

-Яагаад хүмүүс сонирхох боломжтой вэ гэхээр ганцхан дискээр тоглодог. Авч явахад авсаархан, хүссэн газраа тоглоход тохиромжтой. Хэрэгсэл бага шаардана. Зардал багатайгаараа онцлог давуу талтай. Бас насны хязгаар гэхгүй тоглож болдог спорт юм. Бусад спортоор тоглодог хүмүүс ч гэсэн шилжиж ирээд богино хугацаанд мэргэжлийн түвшинд хүрэх боломжтой. Шударгаар тоглодог, тамирчин үнэнээ хэлснээр маргаан гарах боломжгүйгээс гадна хүнийг ёс зүйтэй болгож төлөвшүүлдэг. Мөн  олон цагаар суугаа ажилладаг IT чиглэлийн мэргэжилтэй хүмүүст их тохиромжтой.

-Олимпод багтахаар үлдсэн дөрвөн спортын нэг болсон гэж байсан?

-Залуучуудын олимпод багтсан ч саяхан болтол мэргэжлийн олимпод багтахгүй байсан шалтгаан нь тамирчин хүний шударга зан чанар дээр тулгуурладаг учраас  олон улсын түвшинд одоог хүртэл шүүгчгүй тоглодог байсантай холбоотой. Тиймээс  олимпийн хувьд тив, дэлхий харж байгаа учраас шүүгчтэй, хяналттай, хэмжилттэй байх гэдэг үүднээс мэргэжлийн хажуугийн ажиглагч, шүүгчтэй болж эхэлсэн байдаг. Ингэснээр 2024 онд Парист болох олимпод оролцох боломжтой дөрвөн спортын нэг болж үлдээд байна. Харин тэр шалгарах  шатандаа орохгүй юмаа гэхэд 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод болох тэмцээнд баталгаатай орно гэж бодож байна.

- Энэ спортоо ямар нэгэн хэлбэрээр хүмүүст таниулахын тулд сурталчилсан арга хэмжээ зохиож байв уу?

-Монголд диск шиддэг. Энэ спортыг мэддэг хүмүүс байсан ч  яг мэргэжлийн түвшинд заах хүн дутмаг байсан юм билээ. Тиймээс ойр дотны болон сонирхсон хүмүүстэй ярилцаад саяхнаас сургалтаа эхлүүлээд явж байна. Диск шиддэг байсан Америк, Автстрали, Шинэ Зеланд гэсэн орны иргэд Монголд байдаг юм билээ. Өнгөрсөн зун найзуудтайгаа танилцуулах өдөрлөгийг хоёр ч удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан. V сургуулийн талбай, төв талбайд  хүртэл зохион байгуулж байсан. Ер нь хаана ч тоглох  боломжтой учраас явсан газар бүртээ тоглож давуу талыг нь харуулж сурталчлахыг хичээдэг.

-Хүмүүс хэр их сонирхдог вэ?

-Гадуур дискээ шидээд зогсч байхад хүмүүс их сонирхдог, зогсохгүй өнгөрнө гэж байдаггүй. Миний хувьд хэлэхэд бугуйны хөдөлгөөн шаарддаг учраас сагс тоглодог хүмүүс эвтэйхэн тоглочихдог. Мөн өнцөг гаргаж гүйх, техник, хурд шаарддаг учраас хөлбөмбөг тоглодог хүмүүс их авьяастай байдаг.  Дискээ өндөр үсэрч барьж авдаг. Тиймээс волейбол, сагс тоглодог хүмүүс сайн тоглодог. Долоо долоогийн эсрэг тоглодог багийн тэмцээн ч  гэмтэж бэртэх эрсдэл багатай. Дүрэмд нь зааснаар тоглогчид тэмцээний үеэр харилцан  шүргэлцээд байдаггүй. Эрэгтэй, эмэгтэй хүн холимог баг бүрдүүлээд тоглож болдог онцлогтой.

-Энэ спортыг нутагшуулахыг зорьж байна гэж хэллээ. Биелүүлэхийг хүсч байгаа зорилгоо хуваалцвал?

-Бид нэг зорилготойгоор энэ спортыг хөгжүүлэхийг зорьж байна. Манай орны нөхцөлд тохирсон спорт учраас үндэсний спортын хэмжээнд аваачиж болох юм байна гэж боддог. Тиймээс манай холбооноос хүүхдүүдэд, өсвөр насныханд зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Түүнээс гадна биеийн тамирын хичээл ерөнхий боловсролын сургуулиудад хангалттай ордоггүй. Сагс, волейбол тоглодоггүй аль ч спортын дөргүй болчихсон хүүхдүүдэд дискээр тоглохыг заагаад өгчихвөл тоглох дуртай спорттой болох юм. Хүүхэд спортод дуртай болсноор хүмүүжиж, хамт олондоо өөрийн гэсэн байр суурьтай, дутуу зүйлсээ сурч авна. Тиймээс бид  ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиуд дээр биеийн тамирын заал, цагаа гаргаад бэлдээд өгчихвөл хүүхдүүдэд үнэ төлбөргүй танилцуулах өдөрлөгийг зохион байгуулах боломж бүрдээд байна. Хүмүүс  хөдөө, агаар салхинд гарахдаа ч тоглож болох спорт юм.

-Зааж сургах багш, дасгалжуулагчийн хувьд?

-Зааж сургах багшийн хувьд зааварлагч багшаас гадна хоёр туслах багш бий. Монголд диск шидэж тоглодог 20 гаруй хүн байдаг. Манай цахим ертөнцөд тавьсан сургалт явуулах гэж байгаа постерийг хараад сонирхож ирсэн хүүхдүүд, хүмүүс бий. Заах хүсэлтээ тавьсан зарим сургуульд туршилт маягаар хийгээд үзчихлээ. Бусад сургуулийг ч хамруулахыг зорьж байна. Ер нь энэ ажлаа эхлээд явж байна гэж ойлгож болно.

-Ирээдүйн зорилго?

-Одоогоор гэрээний түвшинд спортоо хүмүүст таниулахаар ерөнхий ойлголттой болоод ирнэ.  Мөн  Олимпийн хороо болон  олон улсын “Ултимайт фрисбийн” холбоонд бүртгэлтэй гишүүн болохыг зорьж байна. Эхний тавьсан шаардлагуудыг нь биелүүлчихсэн. Ирээдүйд оюутны лиг байгуулах, мэргэжлийн төвшний 50 тоглогч байх ёстой гэсэн үндсэн шалгууруудыг нь биелүүлээд явж байна. Мөн бусад орны олон улсын холбоотой хамтарч ажиллаж болно. Энэ спортыг эх орондоо таниулахыг зорьж байгаа гэдэг үүднээс  дэмжлэг үзүүлэх боломжтой. Гэхдээ үндэсний лиг байгуулаад ирээдүйд тоглоод явах залгамж халааг нь бэлдэхийн тулд бага насны хүүхдүүдийг сургалтандаа хамруулна. Ингэснээр их, дээд сургуульд орсны дараа оюутны лигт тоглох тамирчдыг бэлдэх боломжтой юм. Мөн бид фэйсбүүк дэх холбооныхоо “Mongolian Flying Disc Federation” пэйж хуудаст тоглоомын дүрмүүдийг орчуулаад тавьж байна. Олон улсын тэмцээн, олимпод эх орноо төлөөлж оролцдог  багтай болохыг хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.27 МЯГМАР № 207 (6432)

 

“Монгол хүүхдийн эрүүл мэндийг уламжлалт анагаах ухаанаар хамгаалахыг уриалж байна”

“Өв соёлоо өвлөж үлдэх үр хүүхдийнхээ төлөө эцэг эхчүүд нэгдэх цаг” сэдвээр Эцэг, эхчүүдийн төлөөллө

Өчигдөр 16 цаг 22 мин
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг /2025.05.08/ УИХ-д танилцуулав.

Өчигдөр 13 цаг 15 мин
О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа

АН-ын долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг “4:11” мэдээллийг цагт намын дарга О.Ц

Өчигдөр 06 цаг 00 мин
“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэнээр холбогдох байнгын

Өчигдөр 06 цаг 00 мин
Аялал жуулчлалын аюулгүй байдлын цахим сургалт болно

Монголын Аялал жуулчлалын холбоо нь Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан с

Уржигдар 12 цаг 08 мин
Улаанбаатарт “Азийн аялал жуулчлалын форум-2026” болно

Ази тивийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, бодлого тодорхойлогчдын хамгийн

Уржигдар 12 цаг 06 мин
АН генсек болон дэд дарга нарынхаа асуудлыг хэлэлцэв

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирц

Уржигдар 06 цаг 00 мин
Ойрх Дорнод болон түүний хөрш орнуудад нөлөөлж буй геополитикийн доргилт

The Chicago Council on Global Affairs сэтгүүлийн геополитикийн анализ тойм

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Найдалаа: Эрчим хүчний дэд бүтэц, төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх үүрэг авлаа

асгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Эрч

Уржигдар 06 цаг 00 мин
Р.Сэддорж: Боловсролын салбарын бодлого малчин өрхийн амьдралтай нийцэж байх ёстой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин