Хабиб ганц ч ялагдалгүйгээр зодог тайлсан UFC холбооны анхны аварга болов

2020-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Абу Даби хотод өчигдөр орой болсон UFC 254 тулаанд ялалт байгуулсныхаа дараа ОХУ-ын холимог тулааны тамирчин, хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов зодог тайлж байгаагаа зарлалаа. Өдгөө 32 настай тэрээр АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг ялж, 29 дэх ялалтаа авсан юм. Түүний аав, дасгалжуулагч Абдулманал долдугаар сард COVID-19-ийн улмаас нас барсан нь Хабибыг зодог тайлахад хүргэжээ. Энэ талаар тэрээр “Энэ бол миний сүүлчийн тулаан байлаа. Аав минь хажууд байхгүй үед тулаан хийх надад үнэхээр хэцүү байсан. UFC-ээс залгаж Жастинтай тулалдахаар болсныг хэлсний дараа би ээжтэйгээ гурван өдрийн турш ярилцсан. Ээж “Аав чинь байхгүй учраас тулалдах хэрэггүй” гэж хэлсэн. Харин би энэ миний сүүлийн тулаан байх болно гэж амласан. Тиймээс энэ амлалтдаа хүрлээ” гэж ярьсан байна.

Мөн “UFC холбооноос хүсэх ганц зүйл нь  мягмар гаригт гаргадаг “pound-for pound” чансаагаар намайг нэгдүгээрт бичиж өгөхийг хүсч байна. Мэргэжлийн холимог тулааны төрөлд 29 удаа ялснаас UFC холбооны тулаанд 13-0 амжилт гаргасан надад ийм эрх байгаа гэж бодож байна” хэмээн ярьжээ. Хабиб Нурмагомедов нь холимог тулааны спортын төрөлд 29 ялалт байгуулсан нь түүхэн дээд амжилт  юм. Мөн тэрээр ганц ч ялагдалгүйгээр зодог тайлсан UFC холбооны анхны аварга болсон юм.

Эх сурвалж:BBC

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

16 цаг 54 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

19 цаг 30 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

23 цаг 42 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 42 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Уржигдар 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Уржигдар 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Уржигдар 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Уржигдар 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Уржигдар 06 цаг 00 мин