“Гадны банк оруулж ирэхэд Төвбанкны зүгээс татгалзах зүйлгүй”

2020-10-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын чуулган өчигдөр үдээс өмнөх  хуралдаанаараа  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг  хийх байв. Гэсэн ч  хуулийн төслийг байнгын хороонд буцааж анхны хэлэлцүүлэгт явуулах шаардлагатай гэж гишүүдийн олонх үзлээ.   Дээрх хуулийн өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ИТХ-д санал болгож, ИТХ хэлэлцэн батлахаар заасан.  Ингэснээр Засаг дарга нарын томилгоо Ерөнхий сайдаас шууд хамааралтай болно гэсэн үг.  Орон нутгийн сонгуулиар АН олонх болсон найман аймаг, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг ч  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал болгох нөхцөл байдал бүрдэх байв.  Ямартай ч парламент хуулийн төслийг буцаагаад байна.

Үргэлжлүүлэн  хуралдаанаар  Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуулийн төсөлд дэг зөрчсөн гишүүний  тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасахаар тусгасан байна. Хэрэв хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл хоног хасахаар тусгажээ. Мөн  Ерөнхий сайд эзгүй тохиолдолд танхимын сайд нараас нь парламентад төлөөлж илтгэл тавих хүртэл асуудлыг  тусгаад байна.   Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 -АН, МАХН, бие даагч гээд 14 нөхрийг хөөж гаргах хууль орж ирлээ.  Та нар аятайхан бай гээд байгаа юм шиг санагдаад байх юм. Хэдүүлэхнээ байж 14 амьтныг хөөж гаргаж яах нь вэ.  МАН-ынхан хөөгдөнө гэж байхгүй байх. Тэгэхээр энэ асуудлаа эргэн хараарай.  Мөн Ерөнхий сайд мэдээллээ парламентад өөрөө хийх ёстой. Харин  цэц зөв гээд үзчихсэн байхад яагаад зөв гэж үзсэн юм гээд гишүүд дахин асуулт асуух нь зохисгүй.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Гишүүнийг танхимаас гаргах заалт өмнө нь байсан. Гэхдээ хэт ерөнхий байсныг уян хатан болгож зөөллөсөн гэж ойлгох хэрэгтэй.  Хэт хатуу, модон байсан.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Хуралдааны дэг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаар өмнө нь байсан заалт . Бусад улсуудын  зохицуулалтын судалгааг хийсэн,  танилцаж болно. Өмнө нь ч гишүүнийг үг хэлж байхад чиний хэлж байгаа үг таалагдахгүй байна, чи үг хэлэхгүй гээд үгийг нь хаадаг л байсан шүү дээ.

 

УИХ–ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Надад зориулж ийм хууль батлах гэж байгаа юм уу. Өнөөдөр та нар цөөнхийн төлөөллөө хуралдаанаас хөөх, үгийг нь хэлүүлэхгүй байх  ийм л хууль батлах гэж байна. Гэхдээ цаг эргэдэг юм шүү. АН олонх болохоороо энэ хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Харин ч цөөнхийн төлөөллийн үг хэлэх хугацааг зургаан минут болгож нэмнэ. Албан тушаалтан бүр цөөнхийн төлөөллийн асуултад бүрэн дүүрэн хариулдаг байх тэр зохицуулалтыг хийнэ. Цөөнхийн эрх хамгаалагдсан тэр цаг ардчиллын эрх баталгааждаг юм гэлээ. Ийнхүү УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг хэлэлцээд, гишүүдийн олонхи дэмжлээ.

Харин өчигдөр үдээс хойшх хуралдаанаар 2021 оны Төсвийн төсөл болон  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн гишүүдийн асуултад хариулав.

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Зээлийн хүү хэт өндөр байгаа учраас гадны банкийг оруулах боломжтой юу?

 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн:

-Зээлийн хүү өндөр байгаа нь ханш болон инфляц тогтворгүй байгаатай холбоотой. Төгрөг ам.долларын эсрэг 4.4 хувиар суларсан. Жилийн сулралт ойролцоогоор зургаа орчим, эдийн засгийн уналтын үед 12 хүртэл хувиар унаж байсан үзүүлэлттэй байсан. Энэ жилийн хувьд харьцангуй тогтвортой байгаа. Төв банкны бодлого гадны хөрөнгө оруулалттай банкуудыг оруулахад татгалзах зүйлгүй. Ялангуяа төрийн өмчит бус гаднын банкуудыг орж ирэхэд татгалзахгүй гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.23 БААСАН № 205 (6430)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин