Төмөр замыг тэр тавина

2020-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Зам, тээвэр хөгжлийн салбар бол улсын хөгжлийн хөтөч байдаг.  Энэ хөгжлийн залуурыг салбарынх нь хүн Л.Халтар удирдаж байна.   Тэрээр өнгөрсөн 100 хоногт Монголын түүхэнд монгол хүн бүтээсэн хэмээн үлдэх төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулахад анхаарч ажилласан гэхэд болно.  УИХ-ын тогтоол батлагдсанаас хойш  есөн жилийн дараа энэ бүтээн байгуулалт биеллээ олох гэж буй нь энэ юм.   Дараагийн нэг асуудал нь  Дарханы зам. Өнгөрсөн наймдугаар сараас хойш Л.Халтар сайд энэ зам дээр нэг хэсэгтэй л амьдарсан гэхэд болно. Үүний үр дүнд Дарханы 202.4 км хатуу хучилттай автозамын зорчих хэсгийг ирэх сарын 1-нээс нээхээр болжээ.  Энэ талаар салбарын сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дарханы замын ажил цар тахлын улмаас нэлээд орой буюу өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн. 

Мөн хур бороо ихтэй байсан учраас 44 хоногийн хугацаа алдлаа.    Гэсэн ч одоогоор бүх гүүр, хоолойн засварын ажил дуусаад байна.  Ирэх сарын 1-нээс автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ. Энхэл донхол болсон замаар иргэдээ зорчуулахгүйг хичээж байна” гэсэн тайлбар өгчээ.   Мөн өнгөрсөн 100 хоногт Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд “Анхны тусламж”-ийн цэгийг байгуулж,  Орхон аймагт “Тээвэрчин” төгөлийг сэргээв.  Мөн ачаа тээврийн С зөвшөөрлийг олгох журмыг  иргэдэд нээлттэй байдлаар зохион байгуулсан 100 хоногт өнгөрлөө.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Иргэн
Халтар сайд чаднаа. Амжилт хүсье!
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 40 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 3 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 4 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 4 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 16 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 50 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 12 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 33 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 50 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 6 мин