Сайд болсон, санал өөрчлөгдсөн

2020-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

У.Хүрэлсүхийн “давхар дээл”-тэй дөрвөн сайдын нэг бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар юм. 100 хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга ч түүнд “Х.Нямбаатар сайд аа, Ц.Нямдоржийн хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь тоохгүй шүү” гэж хэлж байлаа.Үнэхээр ч Х.Нямбаатар сайдаар томилогдсоноосоо хойш гишүүн байх үеийнхээсээ тэс өөр болжээ. Яахав, хувь хүний хувьд 100 хоногийн хугацаанд цахим сүлжээг цөөнгүй удаа шуугиулсан. Эр хүнд байх асуудал. Харин гол зарчмаа алдаж болохгүй. Ингэж магадгүй гэх эргэлзээ байгаа учраас зөвлөх маягаар ганц л хуулийн бодлого дээр жишээ авъя. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын 2019 оны гуравдугаар сард Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг чөлөөлөх  Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэвлэлд ярьжээ. Гэтэл мань эр сайд болсноосоо хойш 2020 оны наймдугаар сарын 18-нд мэдээлэл хийхдээ    “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, чөлөөлөх цонхыг нэн яаралтай хаахгүй бол Монгол Улсад хараат бус шүүх засаглал устана. Тиймээс бид энэ цонхыг нэн тэргүүнд хаахыг зорьж байна” хэмээсэн юм.

Энэ бол сайд Х.Нямбаатар гишүүн Х.Нямбаатараасаа эргэж хургасан явдлуудын нэг жишээ юм. Сайдын ажил цаашаа сайжирч, “эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа” байх биз ээ. Ирэх дөрвөн жилд Монголын бүхий л хууль тогтоомжтой холбоотой асуудал хүссэн хүсээгүй Х.Нямбаатартай холбогдоно. Ц.Нямдорж ч тийм л байсан.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

2 цаг 33 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

10 цаг 2 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

10 цаг 54 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

11 цаг 0 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

11 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

11 цаг 36 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

15 цаг 59 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

16 цаг 4 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

16 цаг 14 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

16 цаг 19 мин