Салбарынхаа хуулийг“шахаж” ажиллажээ

2020-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй зайлшгүй холбоотой эрхэм бол бригадын генерал Г.Сайханбаяр. Салбарынхаа ачааны хүнд, асуудлын цөмтэй ажилладаг түүнийг  У.Хүрэлсүх нэр цохон сайдаар томилсон.  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн хугацаанд салбартайгаа танилцах гэж цаг алдсангүй.   Батлан хамгаалах байгууллага зэвсэгт хүчний хууль, эрх зүйн орчны шинэчлэлт, цэргийн албан хаагчдынхаа ахуй амьдралтай  холбоотой асуудалд гарц шийдэл хайж ажиллажээ.  Тухайлбал,  Цэргийн албаны тухай хуулийг өөрчлөн батлуулахаар болсон байна. 

Ингэснээр хугацаат цэргийн албаны орчин нөхцөл сайжрах, залуус цэргийн албанаас зугатах биш зорьж ирж хаадаг тийм орчин бүрдэх юм.   Мөн Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад тусгасан ч 2015 оноос хойш “царцаад” байсан нийгмийн хамгаалалтай холбоотой заалтуудыг сэргээхээр салбарын сайд ажиллаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд санаачлан яамны дэргэд ахмадын зөвлөл байгуулав. Ахмадын зөвлөл байгуулснаар ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, сайдад зөвлөх, бусад ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

12 цаг 25 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

12 цаг 52 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

12 цаг 55 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

12 цаг 58 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

13 цаг 2 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

13 цаг 19 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

19 цаг 27 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

19 цаг 32 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

19 цаг 38 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

19 цаг 48 мин