Д.Хишигням: Аливаа бизнест түр зуурын ашгаас илүүтэй тууштай байдал чухал

2020-10-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

 “Батсол”компанийн үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Хишигнямыг  “Бизнес хөгжил” буландаа урьж, ярилцлаа. 

 

-Танай компани монголд анх удаа далайн байцааг нутагшуулсан гэдгээрээ онцлогтой. Аралын оронд олон зуун жил хэрэглэж ирсэн энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирэх санаа анх хэрхэн төрж байв?

-2000 оны үед манай компанийг үүсгэн байгуулагчид болох одоогийн удирдлагууд БНСУ-д  сурч ажиллаж байх үеэс үүдэлтэй.

Тэр үед далайн бүтээгдэхүүнийг монголчууд мэддэггүй, хоол хүнсэндээ ч хэрэглэж байгаагүй. Түүнчлэн өдөр тутмын хоол хүнснээсээ авах ёстой эрдэс, амин дэмүүдийг заавал авч байх ёстой гэсэн ойлголт ч байгаагүй.  Зөвхөн мах, гурил, төмс будаа л хэрэглэж ирсэн ард түмэн. Харин  Азийн болон бусад орнуудын иргэд өдөрт авах эрдэст амин дэмүүдээ хоол хүнснээсээ заавал хэрэглэх ёстой гэсэн ойлголттой байдаг. Ингэснээр эрүүл  байж өвдөхөөс урьдчилан сэргийлж тэр чинээгээр хөдөлмөрийн бүтээмж ихсэнэ. Энэ нь урт наслахын  үндэс  болдог. Бид тухайн үед  хүний нутагт хөл тавихдаа  хамгийн түрүүнд далайн байцааг нь амтархан идэж заншсан. Тэр үед монгол руугаа далайн байцаа явуулж байсан. Энэ үеэс л далайн байцааг монголдоо нутагшуулах санаа төрсөн. Ингээд судалж үзэхэд хадгалалт даах чанараараа далайн байцаа бусад далайн хавч, загас, омего зэргээс давуу талтай байсан. Түүнчлэн, эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог.  Тухайн үед Солонгосоос арван мянган  төгрөгөөр авдаг зүйлийг Монголд 50 мянган төгрөгөөр борлуулах боломжтой  олон бизнес байсан. Гэхдээ бидний сонирхол далайн байцааг монголдоо нутагшуулж ард түмэндээ хэрэглүүлэх нь чухал гэдэгт л үнэнч байсан. Ингээд “Батсол” компаниа 2004 онд байгуулж түүхий эд болох хатаасан байцаагаа  БНСУ-аас татаж эхэлсэн. Одоогоор үйлдвэрийн байртай, 20 гаруй ажилтантай, 1200 гаруй харилцагчаар дамжуулан монголын  өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэд  бүтээгдэхүүнээ хүргэж байна. 

-Хүнсний салбарын  бизнес хамгийн хариуцлагтай байх ёстой. Тиймээс  чанартай түүхий эдийг тухайн үндэстнээс тасралтгүй авч байх баталгаа танай бизнесийн хувьд чухал байх? 

-Монголчууд  эрүүл мэндэд ач тустай хүний биeд нэн шаардлагатай байдаг иод болон бусад олон төрлийн амин дэмээр баялаг далайн байцааг өдөр бүр хүнсэндээ хэрэглэх нь чухал.  Энэ ойлголтыг ялангуяа COVID-19-ийн үед илүү ихээр мэдэрч байна.  16 жилийн дараа  харахад бид үүнийг л хүсч байсан. Тэгэхээр аливаа бизнес түр зуур их хэмжээний  ашиг олох гэхээс  илүүтэй  тууштай байх нь чухал гэдэг нь харагдаж байна. Манай компани нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, татвараа улсдаа тушаадаг. Мөн   ажлын байрыг  тогтвортой хадгалж, монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө бизнес хийж байгаадаа баяртай  байна. Дэлхий нийтээр цар тахлын хямрал нүүрлэж олон бизнес хумигдаж, зарим нь ажлын байраа цомхотгож байхад манайх өмнөхөөсөө илүү үр бүтээлтэй ажилласан. Улсаас ч хүнсний хомсдол үүсгэхгүй тулд хүнсний үйлдвэрүүдийг хаагаагүй нь бидэнд том боломж   олгосон. Учир нь хил, гаалиар манай түүхий эд хамгийн эко, амин дэм агуулсан, хадгалалт, тээвэрлэлтэд хүндрэлгүй бүтээгдэхүүн гэдгээрээ ямар ч саадгүй нэвтэрч байна. Түүнчлэн БНСУ-ын түншлэгч байгууллага маань хариуцлагын гэрээний үүргээ маш сайн биелүүлж бидний итгэлийг алдаагүй. Цаашид ийм хямрал тохиолдоход манай компани түүхий эдээр тасрахгүй гэдэг найдлага, итгэлийг бидэнд төрүүлсэн. Одоо манайх Монголын далайн байцааны бүх хэрэгцээг хангаж байна гэж хэлж болно.

-Одоогоор хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэртээ техникийн шинэчлэл хийсэн гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-БНСУ-аас хатаасан далайн байцааг импортлон өөрийн үйлдвэртээ боловсруулан савлаж, нийслэл болон хөдөө орон нутагт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Бид өдгөө есөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ үйлчилж байна.Манай хамт олон монголчуудынхаа уламжлалт хоол хүнснээсээ авч чаддаггүй чухал аминдэмүүдийг агуулсан, эрүүл, чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, боломжийн үнээр зах зээлд нийлүүлж ирсэн үндэсний үйлдвэрлэгч.Өдөрт 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 5000-10 000 ширхэг үйлдвэрлэдэг. Нийтдээ 20 хүн ажилладаг. Хамгийн цомхон чадварлаг багаар  өндөр бүтээмжтэй ажиллах зорилт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн онд үйлдвэртээ смарт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн.  Түүнчлэн бүтээгдэхүүний чанар стандартад хөрөнгө оруулалт шинэчлэл хийж  бүтээгдэхүүнээ илүү хямдаар шуурхай нийлүүлэх боломж бүрдсэн.

-Компанийн үнэт зүйл, алсын хараа юунд чиглэж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийдэг вэ?

-Манай компанийн үнэт зүйл бол 20 орчим жил энэ үйлдвэрлэлд  бэлтгэж, сургаж, чадваржуулсан боловсон хүчин, ажилчид юм.  Эрүүл монгол хүний төлөө гэсэн алсын харааг эрхэмлдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд гээд  зорилтод бүлгийнхэнд болон бусдад бэлэн бүтээгдээхүүн тараахыг бид дэмждэггүй. Харин “Эрүүл Монгол хүний төлөө” гэсэн зорилгын дор манай компани амралт, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа өргөтгөж байна. Энэ онд Төв аймгийн Батсүмбэрийн байгалийн үзэсгэлэнт Баянголын аманд “Champions camp” спорт цогцолборыг ашиглалтад оруулсан. Манай цогцолборт спортын баг тамирчид өвөл зуны бэлтгэл, цугларалт, байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлүүд амралт зугаалга, уралдаан тэмцээн дөрвөн улиралд зохион байгуулах боломжийн олгох зорилгоор байгуулсан. Ялангуяа  Улсын шигшээ баг, клубуудтай хамтарч ажиллах юм.  Ингэснээр  монгол хүн бүрийг эрүүл зөв амьдралын хэв маягт дадал зуршилд сургах гэсэн том зорилго агуулж байдаг. Манай компанийн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон шиг олон Олимпийн аварга эндээс төрөөсэй гэдгийг билэгдэж манайх амралтын газар байгуулсан. Энд байгууллага хамт олноороо ирж уралдаан тэмцээн зохион байгуулж архигүйгээр өнгөрөөх бүх боломжийг хангаж өгсөн. Спортын бүх танхимыг иж бүрнээр нь байгуулснаараа онцлогтой. Түүнчлэн гүйлтийн зам, хөлбөмбөгийн талбай, элсний волейбол, сагсанбөмбөгийн гадаа талбай, мөсөн гулгуурын талбай, цана, чарга гээд  саун, душ зэрэг байх бөгөөд та бүхэн амралт зугаалгын арга хэмжээгээ нэг дор цогцоор нь зохион байгуулж, цэвэр агаарт хөгжилдөн цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг хангасан.

- Хөрөнгө оруулалтын тухайд дурьдвал?

- Манайх 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай. ЖДҮХС-аас зээл авах  боломжийг хангасан байдаг. Харамсалтай нь бичиг баримт, бусад олон зээлийн баталгааг хангах зүйлийг бүрдүүлэхэд маш их цаг хугацаа ордог болохоор түүнээс нь халшираад нэг ч төсөл өгч байгаагүй. Харин манай компани 30 хүртэл сая төгрөгийн зээлийг ажилчиддаа хүүгүй олгодог.  Ингэснээр манай компанийн ажилчид тогтвор суурьшилтай сайн ажилладаг. Мөн үйлдвэрийн байрандаа ажилчдын хүүхдийн цэцэрлэг байгуулахаар ярьж байна. Манай үйлдвэрийн ажилчдын ихэнхи нь эмэгтэйчүүд. Тиймээс маш нягт нямбай, ажилдаа хариуцлагатай ханддаг. Нэг нь ажилдаа ирээгүй байхад ямар ч үйлдвэрийн доголдолгүй хэвийн ажилладаг. Бүх хүн дамжлага дээрээ дадлагажсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.21 ЛХАГВА № 203 (6428)

 

Амжилт хүсье
Төр
Ажлын амжилт хүсье
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

15 цаг 17 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

15 цаг 41 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

23 цаг 0 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

23 цаг 0 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

23 цаг 0 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10