“Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин”

2020-10-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

УИХ-ын гишүүн асан, ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Д.Тэрбишдагвын “Зааг” номын шинэчлэгдсэн хувилбар буюу “Зааг”, “Дуудлага”, “Заагийг задлахуй” номуудаас урган гарсан “Улаан бичин жил-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” ном Герман хэл дээр орчуулагдан хэвлэгдэж, ирэх арваннэгдүгээр сарын 20-нд уншигчдадаа хүргэх тухай ХБНГУ-ын нэр хүндтэй  “Eulenspiegel”  паблишингийн цахим хуудас, шинэ номны каталогтоо мэдээлжээ. Тус паблишинг  Франкфуртын олон улсын номын яармагийн дижиталь үзэсгэлэнд хэд хэдэн шинэ ном танилцуулсны дотор Д.Тэрбишдагвын “Улаан бичин жил-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” нэртэй 496 хуудас, өнгөт зургийн цомогтой уг ном багтсан байна.

Eulenspiegel Grupp-н эзэн ноён Маттиас Ойме өөрийн биеэр энэхүү хэвлэлийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагтай нийцүүлэн  номын нэрийг өөрчилж,  ХБНГУ-н нэрт улстөрч Курт Веск оршил үг бичжээ.

Хэвлэлийн газраас онцлон бичсэн тайлбартаа “Зуу зуун жилийн тэртээгээс 4 улирлын эрс тэс уур амьсгалтай нутгийн нүүдэлчин монголчуудын хүүхдүүд хүртэл гэрийн яндангаас гарах утааг хараад тухайн өдрийн цаг агаарыг таамаглах чадвартай. Европоос алс хол нууцлаг хийгээд үзэсгэлэнт Монгол оронд монгол гэрт төрсөн “хүү” номын зохиогч маань өвөг дээдэс Чингис хаан шигээ тун ч адармаатай амьдралын хол замыг туулж, мөн БНАГУ-д сурч, ажиллаж олон найзуудтай болж, эрин зууны өөрчлөлтийг нүдээр үзэж, биеэр туулсан нэгэн. Буддын зан заншлаа даган нандин бүхнээ хадганд боож хадгалдаг шиг өөрөө нурааж авсан Берлиний хананы хэсгийг өнөөг хүртэл хадгалж явдаг нэгэн. Улс орноо хөгжүүлэхийн төлөө бизнесийн салбараас улс төрийн тавцанд идэвхтэй гарч чин сэтгэлээсээ ажиллаж байгаа нэгэн. Монголын зарим олигархууд улс төрийн намуудад шургалан нуугдаж, байгалийн баялагийг тэгш бусаар хүртэж, улмаар Монгол орон баялагаа бусдад алдаж, ашгийг нь хувьдаа завшин, алдагдлыг нь нийгэмчилж  буйг зоригтойгоор шүүмжлэгч дуу хоолой болж, уг номоороо бидний амьдралд тохиолдож буй асуудлуудыг ил тод хэлж, бидний сэтгэлийг хөндсөн мэдээ хүргэж  буй нэгэн.” хэмээжээ.

Энэхүү ном нь Монголын улстөрчдөөс өөрийн бичсэн номоо ХБНГУ-д нэр хүндтэй хэвлэлийн газраар хэвлүүлж, улмаар олон улсын яармагт тавигдаж буй анхны тохиолдол болж байгаагаараа онцлог юм байна.

Та уг номын болон зохиогчийн тухай мэдээллийг  “Eulenspiegel”  паблишингийн цахим хуудасны  “намтар зохиол” хэсгээс 50 гаруй хуудас зохиол, зургийн альбомын хэсэгтэй танилцах боломжтой юм. Үүнээс гадна Амазон болон бусад Европын орнуудын номын томоохон дэлгүүрүүдээр захиалгаа аваад эхэлжээ.

https://www.eulenspiegel.com/verlage/neues-leben/titel/im-jahr-des-roten-affen.html

https://www.amazon.de/Im-Jahr-roten-Affen-Brandenburger/dp/335501897X

Дашрамд дурдахад “Зааг” ном нь 2017 онд хэвлэгдэн гарсныхаа дараа Монголд бестсэллэр болж байсан аж. Мөн дээрх бүтээлийн шинэчлэгдсэн хувилбар орос хэл дээр орчуулагдан, хуучин монгол бичигт хөрвүүлэн хэвлэгдсэн бөгөөд одоо хятад, солонгос хэл дээрх орчуулга нь хэвлэлтэнд бэлтгэгдэж байгаа юм байна.

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

8 цаг 58 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

16 цаг 27 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

17 цаг 18 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

17 цаг 25 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

17 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

18 цаг 0 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

22 цаг 24 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

22 цаг 29 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

22 цаг 39 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

22 цаг 44 мин