Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

2020-10-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР  

Улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар, тэр дундаа зэс, нүүрсний экспортоос орж ирэх орлого бүрдүүлдэг. Өнгөрсөн онд 43 сая тонн нүүрс экспортолж  1.3 их наяд төгрөг оруулж ирэхээр төсөвлөсөн. Гэвч энэ оны  III улирлын байдлаар  12 сая орчим тонныг экспортолоод байна.  Энэ нь ковидтой холбоотойгоор нүүрсний экспорт саарсан гэж үзэж 2020 оны төсвийн тодотголоор 25 сая тонн болгож бууруулсан ч энэ тоондоо хүрэх  эсэх нь эргэлзээтэй.  Өөрөөр хэлбэл, үлдсэн саруудад  гаалийн шинэчлэлийн хүрээнд  “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлж үр дүнд нь 13 сая тонноор нэмэгдүүлэхээр тодотгосон.  Тодруулбал, нэг  улиралд дунджаар 4.0 орчим сая тонныг экспортолсон гэсэн үг. Тэгэхээр үлдсэн нэг улиралд хамаг хүчин чадлаа гаргалаа гээд ч 13 сая тоннд хүрэхээргүй байгааг салбарынхан хэлж байна. 
Ийм байтал 2021 оны төсвийн төсөлд мөн л 42 сая тоннд хүргэж экспортлоно хэмээн төсөөлжээ. Өнгөрсөн жилүүдийн төсөөллийг эргэн харвал 2015 онд 25 сая тонд хүргэнэ гэсэн атал 14 сая гаруйг экспортолсон нь сүүлийн таван жилийнхтэй харьцуулахад хамгийн доод үзүүлэлт юм. Түүнчлэн 2016-2017 онд  30-35 сая тоннд хүргэхээр төсөөлсөн ч 25.7-33.4 сая тонныг экспортолжээ. 
2018 онд  40 сая тоннд хүргэхээр төсөөлсөн ч 36.5 сая тоныг  экспортолсон. 2019-2020 онуудад 43 сая тонныг гаргахаар төсөөлсөн ч  мөн л энэ хэмжээндээ хүрсэнгүй. Ирэх онд, дэлхий нийтээр тархсан цар тахлын хэмжээ хэрхэхийг хэн ч таашгүй. 
Хэдийгээр өөдрөгөөр  төсөөлж, мөрөөдөх нь буруу биш ч өөдрөг төсөөллийн ард эрх баригчид сонгуулийн мөнгөө төсвөөр баталгаажуулж байна гэх хардлага төрж байгаа юм. Учир нь урд  хөрш сүүлийн арван жилийн дунджаас харвал жилд нийтдээ 70 орчим сая тонн коксжик нүүрс импортлох төлөвлөгөөг хэрэгжүүлсээр ирсэн. Манайх үүний  тал орчмыг нь нийлүүлнэ хэмээн  ийнхүү төсөөлдөг. Гэхдээ өндөр төсөөллийн цаана  сүүлийн хоёр жил дараалан төсвийн алдагдал  жил бүр 2.2 их наядад хүрч тэлсээр байна. 
Түүнчлэн хямралтай холбоотойгоор ажлын байрыг авч үлдэнэ гэдгээр энэ оны төсвийн  алдагдал 4.8 их наяд болж томорсон. Ирэх жилийн тухайд  2.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, энэ нь  ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байна. Орлогоо 11.7 их наядаар, зарлагын хэмжээг  13.9 их наядаар төсөөлсөн. Энэ нь ДНБ-ий 33 хувьтай тэнцүү байхаар тусгажээ. 
Алдагдалтай төсөв батлуулахын цаана ямар бодлого яваад байна гэдэг нь анхаарал татаж буй юм. Төсвийн алдагдлаар далимдуулж ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөнгөө эрх баригчид төсвөөр баталгаажуулдаг юм биш биз гэсэн олны хардлага төрж буйг үгүйсгэхгүй.  Сангийн сайдын төсөөлөл нүүрсний экспортод л лав байгаа онохгүй байгааг нуух юун.  
Нөгөөтэйгүүр, саяхан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлахдаа нүүрсний экспортод хоёр улсын Засгийн газар тохиролцоонд хүрч манайх урд хөрш рүү хэдий хэрийн тонн нүүрс экспортлох  нь тодорхой болох хүлээлт байсан ч албан ёсны протколоор энэ тухай нэг ч үг бичигдээгүйг салбарынхан онцолж байсан. Тэгэхээр сангийн сайдын өөдрөг  төсөөлөл биелэх  эсэх нь баталгаагүй.  Манайд өнөөдөр нүүрсний борлуулалт хийдэг 200 гаруй компани бий. Тэдэнд экспортод гаргах нүүрсний хэмжээ тодорхой бол бизнесээ удирдахад дөхөмтэй байх нь дамжиггүй.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

1 цаг 57 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

2 цаг 24 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

2 цаг 27 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

2 цаг 30 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

2 цаг 34 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

2 цаг 51 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

8 цаг 59 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

9 цаг 4 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

9 цаг 10 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

9 цаг 20 мин