Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

2020-10-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Монгол Улс 330 сумтай. Түүний нэг болсон  Дорнод аймгийн Матад сум төвийн эдэлбэр газар   хайгуулын  лиценз болж эрх мэдэлтнүүдийн гарт очжээ. Үүнээс үүдэн сумын  хөгжлийн төвлөгөөгөө батлуулж чаддаггүй. Цаашлаад улсын төсвийн үйлчилгээг авч чадахгүйд хүрч мэдэх юм. Иймд өнгөрсөн хавраас нутгийн иргэд  шүүхэд хандсан ч өнөө хүртэл шийдэгдээгүй байна.

Хүн оршин амьдарч байгаа газар нутагт уул уурхайн лиценз олгодоггүй. Тэр тусмаа бүхэл бүтэн сумын төв байгуулагдсан цагаас эхлэн бүтээн байгуулалт хийж, хөгжиж ирсэн газрыг ямар гээч эрх мэдэлтэн ийнхүү авсан нь нууц гэнэ. 

Нутгийн иргэдийн зүгээс уг лицензийг  аймаг,  сумын удирдлагад байсан  эрхмүүд, Улаанбаатар дахь нутгийн зөвлөлд байдаг нөлөө бүхий хүмүүсийн гараар дамжсан  болов уу гэсэн таамаг дэвшүүлдэг. Гэхдээ баталж нотолсон нь үгүй. Хэн хэрхэн авсан талаар мэдээлэл алга.

Матад сумын нутаг  байгалийн  үзэсгэлэнт газар цөөнгүй.  Газрын тос, алт,  газрын тос, уран, нүүрс, жонш, шохой, алт зэрэг ашигт малтмалын арвин баялагтай. Монголын улаан номонд бичигдсэн ховор  ургамал, ан амьтад олон бий.  Сумын төв нь одоогийн оршин байгаа Зүүнбулаг хэмээх газарт 1924 онд анх байгуулагдсан. Өдгөө 2600 хүн ам, 800 гаруй өрхтэй. Тэгвэл 2005 оноос сумын төвийн нутаг дэвсгэрт нүүрсний  орд байгаа гэх яриа дуулдах болжээ. Энэ мэдээлэл гарсанаас хойш удалгүй   Матад сумын ИТХ-ын тэргүүлэгчид  сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлөх тогтоол гаргасан гэнэ.

Сумын төвийг  бүхэлд нь хамарсан газарт эхэндээ “Талын жигүүр” хэмээх  компани нүүрсний хайгуулын лиценз эзэмшиж байж.  Гэтэл 2019 оны нэгдүгээр  сард хайгуулын лиценз нь  ашиглалтынх болж  өөрчилжээ. Энэ үеэс асуудал үүсч эхэлсэн байна. Тодруулбал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд эдэлбэр газрыг өөрчлөх эрх байхгүй тул АМГТГ анхнаасаа хууль бус шийдвэрийг үндэслэн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лицензийг “Талын жигүүр” компанид олгосон гэж Матад сумын  удирдлагууд үзжээ. Ингээд уг  лицензийг  хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сард Матад сумын төвийн газарт олгосон  А лицензийг цуцлах,  эсэх  асуудлаарх шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд товлогдож байв. Гэтэл шүүх хурал хойшилсоор  УИХ-ын сонгуультай залгасан. Дараа  нь шийдэгдэх болов уу гэтэл сунжирсаар Орон нутгийн сонгууль хүргэсэн бол цаашид юу болох, хэрхэн шийдэгдэх  нь бас л тодорхойгүй.  Тэгэхээр  Матад сум дахиад л   сумын хөгжлийн төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй 2021 онтой золгох уу гэдэг асуудал тавигдаж байна. Үүнээс үүдэн  тус суманд газраа өмчилсөн 932 иргэн, газрыг эзэмшиж байгаа 500 гаруй иргэн,  аж ахуй нэгж, 50 гаруй төрийн байгууллагуудын эрх ашиг хөндөгдөхөд хүрээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.20 МЯГМАР № 202 (6427)

 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

8 цаг 19 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

8 цаг 27 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

8 цаг 33 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

8 цаг 36 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

8 цаг 44 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

13 цаг 54 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

14 цаг 40 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

16 цаг 49 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

17 цаг 19 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

17 цаг 24 мин