Хоорондоо маш сайн зохицдог хүнсний бүтээгдэхүүн

2020-10-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Хоорондоо зохицдоггүй хүнсний талаар мэдээлэл их байдаг. Тэгвэл хамтад нь идвэл сайн нөлөөтэй хүнс байдаг байна. Үүнийг судлаачид “хүнсний нэгдэл” гэж нэрлэдэг. Эмийн заавар дээр хамтад нь уувал бие биенийхээ үйлдлийг дарангуйлдаг эсвэл дэмждэг гэж бичсэн байдаг. Хүнсний бүтээгдэхүүн ч мөн ялгаагүй. Энэ удаа хоорондоо сайн тохирдог хүнсний талаар ярилцъя.

Элэг, улаан чинжүү- төмөр, витамин С

 Витамин С төмрийг сайн шингэхэд тусалдаг. Төмөр нь цус төлжүүлж, эдийг хүчилтөрөгчөөр хангадаг. Төмөр дутагдвал цус багадалтад орж, хүчилтөрөгчөөр дутагдаж, дархлаа унан, ажиллах эрч хүч буурдаг. Элэг бол төмрөөр баялаг. Улаан чинжүү нь цардуулгүй ба витамин С ихтэй. Элэг уураг ихтэй тул цардуул ихтэй ногоотой хамт идвэл удаан шинэгэдэг. Томат, бууцай, сонгино, брокколи нэмж болно.

Улаан чинжүү, оливийн тос- антиоксидант каротин, ханаагүй өөхөн хүчил

Каротин- ногоонд байдаг улбар шар өнгөтэй пигмент. Усанд уусдаггүй, зөвхөн өөхний молекул байгаа үед идэвхтэй хэлбэр рүү шилждэг. Хүнсэнд өөх тос нэмэхээр бол зөвхөн зүрх судасны үйл ажиллагаанд сайн ханаагүй тос буюу омега-3,6. Каротинаар баялаг бүтээгдэхүүн лууван биш, улаан чинжүү. Провитамин А нь луувангаас 2 дахин их агуулагддаг. Оливийн тос нь улаан чинжүүнээс прокаротин сайн шахаж гаргадаг өөхний хүчил юм. Үрсэн лууван, хушгатай хольж идвэл гайхалтай витаминлаг салат болно.

Ногоон цай, лимон- аскорбины хүчил, катехин

 Катехин нь антиоксидант, хавдар, зүрх судасны өвчин, чихрийн шижин, хөгшрөлтийн эсрэг үйлдэлтэй. Аскорбины хүчил их байх тусам катехин дахин нэмэгддэг. Лимоны шүүстэй уувал ногоон цайны ашиг тус долоо дахин нэмэгдэнэ. Байнгын тамхитай орчинд байдаг хүмүүс тогтмол уувал тамхины утаанд дам хордох нь 25 хувиар буурсан судалгаа байдаг.

Овъёос, сүү- магни, кальци

 Кальци яс, шүдэнд хэрэгтэй. Хүүхдүүдэд өсөлтөнд маш чухал. Магни зүрх судас, мэдрэлийн тогтолцоонд сайнаас гадна кальци шингээх чухал нөхцөл нь болдог. Сүү кальцаар баялаг. Овъёос магнигаар баялаг. Сүүтэй овъёос нэгэн зэрэг кальцийг биед шингээж, магни нөхөх сайн арга юм. Овъёосны кашийг сахар орлуулж инжир, банантай идвэл тохиромжтой.

Тахианы мах, бор будаа- цинк, витамин В6

Цинк бодисын солилцооны чухал элементийн нэг. Цинк дутагдвал анхаарал муудаж, дархлаа унаж, шарх удаан эдгэдэг, үс хумс хугарамтгай болж, хумсан дээр цагаан толбо үүсдэг. Витамин В6 нь мэдрэлийн системд чухал үүрэгтэй, эмэгтэйчүүдийн дааврыг тэнцвэржүүлж, дархлын системд оролцдог. Түүнийг шингээхэд цинк хэрэгтэй. Тахианы мах цинкээр баялаг. Бор будаа витамин В6 ихтэй. 100гр бор будаанд хоногийн нормын 20% байдаг.

Өөр бусад хоорондоо сайн зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд

-Лууван-хушга. Эдгээр бүтээгдэхүүнд байдаг каротин, витамин Е, цинк хоорондоо сайн зохицдог.

-Туна загас-руккола. Туна загасанд байдаг селены нөлөөгөөр рукколад байдаг хавдар, бактерийн эсрэг сульфоран бодис нь 13 дахин их үр дүнгээ өгдөг.

-Инжир-сүү. Инжирт байдаг магни, сүүнд байдаг кальцийг сайн шингээдэг. Мөн томууны эсрэг үйлдэлтэй.

-Цагаан гаа-сүү. Дархлаа дэмждэг, томуугын эсрэг үйлдэлтэй.

-Алим-улаан вино. Зүрх судасны системд сайн. Виногоо мэдээж хэтрүүлж болохгүй.

-Шарсан өндөг- улаан чинжүү. Арьсанд сайн нөлөөтэй.

-Загас-сармис. Үрэвслийн эсрэг сайн үйлдэлтэй.

-Бяслаг-яншуй. Ясанд сайн.

Эх сурвалж: www.parents.ru

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

34 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

3 цаг 9 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

7 цаг 22 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

7 цаг 22 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

20 цаг 32 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

22 цаг 1 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

22 цаг 54 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Өчигдөр 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин