ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

2020-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

ОХУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Марья Захарова “Москва барууны орнуудын найдвартай түнш гэдгээ  удаан хугацаагаар харуулсан. Одоо энэ орнуудад адилхан аргаар найдвартай түнш болохоо харуулах ээлж нь ирсэн” болохыг онцлов. Тэрээр” ОХУ болон  Европын холбоотой хамтарч  хэлэлцээрт оролцдог орны хувьд  ярьж байна. Москва хэзээ чулс төрийн хувьд Европын холбооны орнуудын урмыг нь хугалж байгаагүй. Бид байгалийн хийн нийлүүлэлтийг царцааж ,гадаад харилцааны салбарт  замбараагүй байдал үүсгэж байв? Энэ олон жилийн турш Москва  эд хөрөнгө нийлүүлж, зөвхөн нэр, улс төрийн бодлогоо өөрчилсөн ч найдвартай түнш байсаар ирсэн.  Өмнө нь нийлүүлж байсан эд зүйлсийг ч үргэлжлүүлэн нийлүүлсээр ирсэн” гэв.  Түүнээс гадна ОХУ түнш орны хувьд найдвартай талаар илтгэл тавих шаардлагагүй. Учир нь удаан хугацааны турш үүнийгээ харуулсан. Түүнээс гадна хямралын үед ч барууны түнш орнуудаа үргэлж дэмжиж ирсэн гэж мэдэгджээ. Марья Захарова түнш орнуудын хувьд тэднээс найдвартай түнш болохоо харуулах нь ямар учиртай болохыг асуух хэрэгтэйг онцолсон байна. Харин хэд хоногийн өмнө  Европын холбооны гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нар ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Александр Навальныйгийн тохиолдлын улмаас Москвад хориг ногдуулах талаар тохиролцсон байна. Үүний хариуд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Европын холбооны үйл ажиллагааг зөвшөөрч болохгүй гэж дүгнэжээ. Мөн энэ тохиолдолд олон улсын эрхийг хүндэтгэхийг хүссэн байна. Түүнээс гадна  ОХУ энэ нөхцөл байдлын улмаас  Европын холбоотой хийх хэлэлцээрийг  хойшлуулж болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.16 бААСАН № 200 (6425)

 

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

1 цаг 58 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

3 цаг 27 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

4 цаг 20 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

8 цаг 51 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

12 цаг 48 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Өчигдөр 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Өчигдөр 13 цаг 14 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Өчигдөр 13 цаг 10 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Өчигдөр 13 цаг 06 мин