Тиймээ, чөлөөт зах зээл гэж байхгүй! Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр нядалсан хүнд нохой өшөөтэй юу?

2020-10-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Х.Батсуурь

 

/Эдийн засагч/

Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чөлөөт зах зээл гэж байдаггүй, дэлхий дээр хаа ч байхгүй. Тиймээс зах зээлд төрийн зохицуулалт хэрэгтэй” гэж хэлээд гадаад, дотоодын олон хүний уур, бухимдлыг төрүүлж бүр урвагчаараа дуудуулаад авав.  Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр алсан хүнд нохой өшөөтэй гэдэг л болж. Тиймээ, Чөлөөт зах зээл гэж хаа ч байдаггүй, харин өрсөлдөөн бий! Магадгүй ганцхан гэнэхэн Монголд минь л зах зээлийг чөлөөтэй  гэж итгэдэг байх.

Өнөөгийн Монгол Улсын нийгмийн хөгжлийн хоцрогдол, эдийн засгийн доройтол, тартагтаа тулсан ядуурал, иргэдийнх нь хэт улстөржсөн хэнээрхэл нь бидний сүүлийн 30 жилд хэрэгжүүлж ирсэн “Чөлөөт зах зээл” гэх дэлхийд хаа ч бодитоор оршин тогтнодоггүй бодлогын уршигт үр дагавар юм. Зах зээл хэзээ ч чөлөөт байгаагүй, энэ асуудлыг мөн чанараар нь ойлгож өөрт ашигтайгаар эргүүлж чадсан АНУ, Герман, Англи, Япон, Солонгос, Франц, Хятад, Швед, Норвег, Сингапур  гээд олон улсууд хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Гэвч өнөөдөр чөлөөт зах зээл хэмээн номлодог эдгээр улсууд өөрсдөө хэзээ ч чөлөөт зах зээлийн зарчмаар яваагүй, харин дотоод зах зээлээ хамгаалах, бусдын зах зээлийг эзлэх, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавих төрийн оновчтой зохицуулалтын замаар өрсөлдөөнд ялж хөгжсөн гэдгээ хэлдэггүй юм. Угаасаа хэлэх ч албагүй, хөгжлийн нууц биш нууцыг бид өөрсдөө судлан мэдэх ёстой. Энэ нь зах зээлийн өрсөлдөөний хууль! Хятадууд шаазан, торгоны үйлдвэрлэлийн нууцаа хэдэн зуунаар хадгалж, хамгаалж ирсэнтэй адил ухагдахуун.

Өрсөлдөөний хамгийн гол зэмсэг болсон үйлдвэрлэл, үйлчилгээг өндөр хөгжүүлж нэгэнт давуу байдлыг олсон улсууд бусдыг “Чөлөөт зах зээл”-д итгүүлэх замаар ялангуяа ядуу, буурай орнуудыг хөгжлийн гацаа, өрийн хавханд оруулж өөрсдийн эдийн засгийн хавсарга, далд хэлбэрийн “колонь” болгодог тогтолцоо олон улсад хэрэгжсээр хэдэн арван жил болжээ.

Чөлөөт нэрийн дор зах зээлээ нээ, бүх зүйлийг ямар нэгэн хориг, хязгааргүй болго, төр юунд ч бүү оролц, зах зээл өөрөө зохицуулна гэж итгэж  буй нь гүн төөрөгдөл юм. Өрсөлдөөнд бэлэн бус улс зах зээлээ бодлогогүйгээр нээвэл, төрийн зохицуулалтыг оновчтой хийж чадахгүй бол чухам юунд хүрдгийг сүүлийн гурван арванд зургаан удаа дампуурлын ирмэгт хүрч аврал эрэн энд тэндээс мөнгө гуйсан Монголын жишээ тодоор харуулж буй юм. Монгол улс экспорт, импортын татвараа 0-5 хувь болгож аж үйлдвэрлэлээ бүр мөсөн устгасан, төгрөгийн гадаад валюттай харьцах харьцааг чөлөөт хөвөгч болгож ханшийг 953 дахин унагасан, газар нутгийн ихэнх нь лиценз болон зарагдаж гадна дотнын дурын этгээд байгалийн баялагт нь эзэн сууж газрыг нь ухан сэндийлж орчныг бохирдуулж буй байдал, үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулах хэмжээнд хүрч ДНБ-ий 250 хувийг давсан 31 тэрбум долларын гадаад өр, бодит байдалд 60 хувь давсан ядуурал энэ бүхэн  чөлөөт бус чөлөөт зах зээлийн номлолд итгэж төөрсөөр буйн баталгаа юм. Тиймээ, Монгол Улс өнөөдөр Хятадын эдийн засгийн хавсарга, түүхий эдийг бэлтгэгч орон болсон. Нийт экспортын 90 хувь, импортын 36 хувь Хятадаас хамааралтай байна. Хятад хилээ хаахад, Орос бензиний экспортын татвараа нэмхэд, ОУВС зээлээ хумихад, эсвэл дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, жоншны үнэ унахад Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд хямардаг гэдгээ бид бүгд мэддэг.

Зах зээл хэрэгтэй л үедээ чөлөөтэй, эсвэл чөлөөгүй байдаг. Үүнийг Хятадтай хийсэн худалдааны дайнд ялагдаад ирхээрээ чөлөөт худалдаанаас татгалзаж буйгаа зарласан АНУ харуулсан. Өнөөдөр та яагаад Хятадын юань, Сингапурын доллар, Японы иенийн ам.доллартай харьцах ханш өөрчлөгддөггүй тогтмол байдгийг, яагаад Солонгос, Вьетнамд худалдааны татвар бараа болгонд өөр байдгийг, яагаад Германд сүүний үнийг төрөөс хянаж байдгийг, яагаад хятадууд, канадууд манай баялгийг лиценз нэрээр худалдан авч болдог, харин монголчууд бид Хятад, Канад, Автрали, Америкт лиценз авч болдоггүй, чаддаггүйг тунгаан бодож үзээрэй. Чөлөөт зах зээлийг дэмжигч Японы засгийн газар өнөөдөр яагаад Хятадын хөрөнгө оруулагчдын Японд үл хөдлөх хөрөнгө худалдан авалтыг зогсоов! Ер нь хэзээ ч бодитоор эдлэх, хэрэглэх, үр шимийг нь хүртэх боломжгүй чөлөө, эрх чөлөө хэнд хэрэгтэй гэж! Өлсгөлөн, ядуу ард түмэнд чөлөөт зах зээл, эрх чөлөө, ардчилал энэ тэр гэсэн хуурамч үгнээс илүү хоол унд, орох оромж эн тэргүүнд хэрэгтэй гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

30 жилийн турш буруу, зөв орчуулсан, хаана ч бодитоор байдаггүй чөлөөт зах зээлийг номлосон сурах бичгээр тархи руугаа балбуулсан оюутан, залуус, төргүй байх, үнэт зүйлсээсээ татгалзах, үндэсний эрх ашгаа умартан хөрөнгөгүй хөрөнгө оруулагчдыг шүтэхийг сурталдсан нео-либерал бодлогоор өглөө оройгүй тархиа угаалгаж буй ард иргэд минь өнөөдөр үнэнийг сонсох цаг нь болсон. Олон улсын эдийн засагчид, судлаачдын хүрээнд Монголыг “Darling of ultra-liberals in the West”-буюу Барууны хэт чөлөөт зах зээл номлогчдын амраг хонгор хэмээн хочлон  шоолж, манай  баримталж буй чөлөөт эдийн засгийн бодлогыг Freakonomics-Гаж эдийн засаг (Freak-гаж, economics-эдийн засаг) гэж нэрлэж байгаа нь үнэндээ бидэнд их доромж, гутамшиг юм.

Хэрэв би чөлөөт зах зээлийн мөн чанарыг ойлгодоггүй байсан бол, Монголыг Хятадын түүхий эдийн хавсарга болгон, зуучилж ашиг олж буй гадныхан, тэднийг даган баясагчдын адил чөлөөт зах зээлийг шүүмжлэгчдийг, асуудалд бодлоготойхон хандсан нөхдөө буруушаан хоолойгоо сөөтөл хашгирах байсан биз.  Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд чөлөөт зах зээл гэж бодитойгоор байхгүй, төр зохицуулах юмаа зохицуулна гэсэн нь манай улсын сүүлийн 30 жилийн хөгжлийн суурь бодлогын алдаа, завхралыг зааж, цаашдын хөгжлийн замыг тодорхойлсон хэрэг юм. Гэхдээ төрийн зохицуулалт нь зөвхөн үндэсний, нийтийн эрх ашгийн төлөө байж зөв, оновчтой болдог бөгөөд эс бол бас нэгэн завхрал болох эрсдэлтэй гэдгийг бид онцгой анхаарах ёстой. Одоо Ерөнхий сайд Хүрэлсүх энэ үгээ чин сэтгэлээсээ хэлсэн, хэлснээ хэрэгжүүлэхээр бодитоор ажиллана гэж найдах л үлдлээ. Зохицуулалтыг ойлгоход хэцүү биш, энэ нь төгрөг-долларын ханшийг байнга өөрчлөгдөөд байхгүй тогтмол болгон тогтоох, галзуурсан 20-80 хувь хүрсэн зээлийн хүү, мөнгө хүүлэлтийг хуулиар хязгаарлах, гадаад худалдааны татварыг бараа бүтээгдэхүүн болгонд ялгавартайгаар тогтоох, оффшорт нуусан хөрөнгийг оруулж ирэх, байгаль орчноо хамгаалах хуулийг бодитоор хэрэгжүүлэх, бензиний үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулан тогтоохоос эхэлнэ. Төр нь эдийн засагтаа зөв, оновчтой зохицуулалтын бодлого хэрэгжүүлж чадаж байвал улс нь эдийн засгийн хараат байдлаас ангижирч бие даасан бодлого явуулж буйн илрэл болно.

Зах зээл бол өрсөлдөөн гэдгийг ойлголгүйгээр чөлөөт гэж гүйлдсэн нь бидний гэнэн алдаа. Гэвч энэ одоо түүх, түүхэн сургамж болон хоцорч байна. Монголчууд бид үндэсний эрх ашгийг золиосолсон чөлөөт зах зээл, нео-либерал бодлогоос татгалзах хэнийг ч болов дэмжиж ёстой.

Миний бие 2014 онд хэсэг судлаач, эдийн засагчдын хамт энэхүү “Чөлөөт зах зээл“ хэмээх суурь бодлогын асуудлыг хөндөж “Шинжээч” нийгэм, эдийн засгийн сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан билээ.  Та Монголын эдийн засаг дахь төөрөгдөл, гажуудал, шок эмчилгээ, төрийн зөв оновчтой зохицуулалтын талаар мэдэхийг хүсвэл энэхүү сэтгүүлийг уншаарай.

Холбогдох e-mail: Riverside_ph@yahoo.com 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.16 бААСАН № 200 (6425)

 

Проф.Баатар
Батсуурь доктор зув санал дэвшуулж байна.
Maш зув дугнэлт хийж байна.Э/з Батсуурь зув санал гаргаж байна.Зээлийг зээлээр хаах менежмент явцгуй .Тугругийн ханшийг тогтвортой болгохын тулд гаалийн бодлогоо болвсронгуй болгох шаардлагатай.
Битгий л худал попорсон байгаасай.
Монголын улс төр, эдийн засагт шинэ салхи сэвэлзэж байна даа. Худал, хуурмагаар тархи руугаа балбуулсан 30 жил ул болж Үнэнийг сонсох цаг болжээ Монголчуудаа!!! Иймэрхүү зүйлийг бичиж нийтэлж байгаа нь том дэвшил дээ. Монгол өөдлөн дэвжих цаг ирсэн байна. Тиймээ Чөлөөт зах зээл гэж дэлхий дээр хаа ч байхгүй. Хүүк аа урагшаа! Чамд найдаж байгаа шүү!!! Битгий л худал попорсон байгаасай.
Чагнаа
Санал нэг байна. Өөрсдөд нь байдаггүй, бусдад зориулан зохиосон ЧӨЛӨӨТ гэдэг үгэнд хууртагдаж чөлөөтэй байх гэсэн бүтэшгүй хүсэлдээ хөтлөгдөж ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛ ЗҮЙ гэх мэтээр юм бүхнийг чөлөөтэй болгох гэсэн эрмэлзэлээр бид нар хэтэрхий ужиг өвчилжээ. Бодоод үзэгтүн! Хэвлэл, сониныхоо эзний таалалд нийцэхгүй зүйлийг хэвлүүлж чадах уу, яваандаа ажилгүй болно гэсэн үг. Тэгээд ч зарим хэвлэл мэдээллийн газар сэтгүүлчийг ажил авахдаа РЕДАКЦИЙН БОДЛОГО-д нийцүүлэхийг анхааруулсан байдаг байлаа. АНУ-д гэхэд хэвлэл мэдээллийн 4 том компани бүх хэвлэлийг хянаж байдаг тухай барууны хэвлэлд гарсан нь буй. Чухамдаа бидэнд зориулан гаргасан тэрхүү ЧӨЛӨӨТ гэдэг зүйл огт байдаггүй гэдгийг бид ухаарах цаг хэдийнээ болоод байна..
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

10 цаг 32 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

10 цаг 55 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

18 цаг 14 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

18 цаг 14 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

18 цаг 14 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10