ЦЕГ: Амиа алдсан иргэн сонгуульд нэр дэвшиж байсан

2020-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигч  өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигчийг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас тайлбар өглөө. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Сонгуульд нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн нь ташаа мэдээлэл. Өчигдөр 15:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт иргэнийг автомашинаар мөргөж амь насыг нь хохироолоо гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу сумын цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар, 40 настай Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон. Амь нас нь хохирсон  М нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан гэх мэдээлэл байгаа. Хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээд нь тухайн иргэнтэй найз нөхдийн холбоотой төдийгүй сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан хүн” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

8 цаг 19 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

8 цаг 37 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

12 цаг 28 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

12 цаг 40 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

12 цаг 46 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13