Хүний эрхийн мэдрэмжгүй санал авах байрууд

2020-10-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

Дөрвөн жилийн цикльтэй улс төрийн сонгууль өнөө жил илүү онцлог, өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нарийн зохион байгуулалт шаардаж байгаа. Цар тахлын улмаас сонгуулийн бэлтгэл ажил, эмч мэргэжилтнүүд халуун хэмжиж, амны хаалт шаардаж, гар ариутгах зэргээр шинэ нөхцөл байдалд улс даяар сонгуулиа зохион байгуулж байна. Орон нутгийн сонгууль яг ийм нөхцөл байдалд болж буй хоёр дахь удаагийнх гэдэг утгаараа алдаа оноогоо дэнсэлсэн илүү туршлагатай болох учиртай. Парламентын сонгуультай харьцуулахад иргэд ч тэр, сонгууль зохион байгуулж буй ажилтнуудын хувьд ч амны хаалт зүүх, халуун хэмжих зэргээр зохион байгуулалт сайтай байлаа.

Харин цар тахалтай хамааралгүйгээр заавал бэлтгэх учиртай тусгай хэрэгцээт хүмүүсийн эрхийг хангах байдал тун хангалтгүй байлаа. Бид Сонгинохайрхан дүүргийн  НИТХ-ын 13-дугаар тойрог санал авах 3-4 байраар буюу 42, 11, есдүгээр хорооны санал авах хэсгийн байраар ороход хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бүхээг байсангүй. Харин есдүгээр хорооны санал авах хэсгийн байр биднийг асууж сурагласны  дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс орж ирвэл дэлгэнэ гэж байсан гэсээр зориулалтын бус сурагчийн ширээ сандал гаргаж ирж тавив. Цаасан дээр тусгай тэмдэглэгээ хийснээс өөрөөр бусад санал өгөх бүхээгээс онцын ялгаа байсангүй.

Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель үсэгтэй саналын хуудас хэсгийн хороодод нэг л ширхэг байв. Санал авах байруудын ихэнх нь сургууль, цэцэрлэгийн нэгдүгээр болон В1 давхарт байрлаж байгаа нь тэргэнцэртэй хүмүүст зориулсан налуу замгүй. Харин шинээр ашиглалтад орсон ганц нэг сургуульд л налуу зам харагдлаа.

Сонгуулийн хэсгийн ахлагч нараас тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан бүхээг бэлтгэсэн талаар асуухад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бүхээг бэлтгээгүй. Ирэх боломжгүй иргэдээ зөөврийн хайрцгаар саналыг нь авсан. Баррель үсэгтэй саналын хуудас дээр энгийн хуудсыг тавьж байгаад будаж байна. Хамт итгэмжлэгдсэн төлөөлөгч нь яваа учраас асуудал гарахгүй. Барилгын нэгдүгээр давхарт байрлаж байгаа учраас тэргэнцэртэй иргэд хамт яваа хүнийхээ тусламжтай орж ирэх боломжтой” гэсэн хариултыг өглөө. Харин ХЭҮК-оос УИХ, орон нутгийн сонгуулийн өмнө санал авах байруудад түүврийн аргаар шалгалт хийж хүний эрхийн зөрчлөө арилгах зөвлөмжийг СЕХ-нд хүргүүлдэг ч тусгай хэрэгцээт иргэдийн нөхцөл байдлыг хангаж өгөх ажлыг тухайн дүүрэг, орон нутгийн засаг захиргаа шийдвэрлэх ёстой гэсэн хариултыг өгдөг гэж байв. Ингэж 2-3 газрын хооронд бичиг цаас шидэлцсээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудал хөсөр хаягдсаар байгаа юм.  

Энэ жилийн сонгуулийн онцлогтой холбоотойгоор сонгогчдын халууныг хэмжиж оруулахдаа сэжигтэй буюу өндөр халуурсан хүн таарвал тусгаарлах өрөө бэлтгэсэн. Шаардлагатай тохиолдолд шат шатандаа мэдээлнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байлаа. Харин сонгогчдын ирц тааруу байгаа нь хэсгийн хороодын бүртгэлээс харагдаж байв.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

8 цаг 0 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

10 цаг 35 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

14 цаг 48 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

14 цаг 48 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Өчигдөр 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Өчигдөр 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Өчигдөр 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Өчигдөр 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин