Токиогийн тусгай нислэгээр ирсэн дөрөв дэх иргэнээс коронавирус илэрлээ

2020-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр /10.14/ коронавирусын нөхцөл байдлын тухай  мэдээлэл өглөө. Тэрээр "Сүүлийн хоёр хоногт нийтдээ 1352 хүнд хийсэн шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 10-нд Токио Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй нараас коронавирус илэрлээ. Ингээд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүнээс коронавирус илрээд байна” гэв. Өнөөдөр ОХУ-ын иргэн 53 настай эрэгтэй эдгэрч сувилал руу шилжжээ.  Ийнхүү Монгол Улсад батлагдсан  нийт тохиолдол 320 болж, үүнээс 311 нь эдгэрсэн нь 97 хувийн эдгэрэлттэй байна.  Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад 297 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр есөн хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлэхэд долоо нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна” гэсэн мэдээлэл өгөв.

Эх сурвалж:www.polit.mn 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 2 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 20 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

18 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 22 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 28 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13