“Левинээр дамжуулж Лев Толстойг харуулсан"

2020-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Энэ удаагийн “Утасны анд” буландаа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнийг онцоллоо.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргье. Та “Анна Каренина” жүжгийн Константин Левинийн дүрийг бүтээсэн. Дүрийнхээ онцлогийн тухай ярьвал?

-Баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө “Анна Каренина” жүжгийнхээ нээлтийг хийсэн сэтгэл их өндөр байна. Миний хувьд энэ жүжигт  Константин Левинийн дүрийг бүтээсэн. Судлаачид энэ дүрийг янз янзаар ярьдаг. Судлаачдын сонирхлыг татсан энэ дүр надад олон зүйлийг өгч туршлага хуримтлуулж байна. Левинээр дамжуулж Лев Толстой өөрийн үзэл бодол, өөрийгөө бичсэн гэдэг. “Анна Каренина”-д тоглоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг.

-Левинийн дүр таны өмнө нь бүтээж байсан дүрүүдээс юугаараа ялгаатай вэ?

-Ялгаатай байлгүй яах вэ. Өмнө нь тоглож байсан дүрүүдээс эрс өөр. Мэдээж Лев Толстойн роман сэтгэл зүйн роман. Эмэгтэй хүний сэтгэлийн тэр олон өнгийг гаргаж ирсэн дэлхийн хамгийн шилдэг зохиол. Тухайн зохиолыг бичихдээ хүний сэтгэлд болж байгаа бүх үйл явдлыг харуулсан. Тэр хүний хандлагыг нарийн тодолхойлж бичснээрээ энэ роман алдартай. Тиймээс ийм том романы нэгээхэн хэсэг болсондоо баярлаж байна.

-Таны дүр нийгэмд ямар мессеж өгч байгаа вэ?

-Сүүлийн үед залуус маань амьдарч байгаа нийгэм, хийж байгаа ажилдаа сэтгэл дундуур байх нь их болсон. Энэ хандлагыг багасгах урдах ажилдаа сэтгэл ханамжтай байх. Ажлаа дурлаж хийх. Хүний хэрэгт хошуу дүрдэггүй, цэгц бодолтой чин үнэнч байхыг энэ нийгмийн залууст харуулахыг хүссэн дүр юм. Тэр тусмаа хайр дурлалын тал дээр үнэнч байхыг л залуустаа харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)

 

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

16 цаг 8 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

18 цаг 44 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

22 цаг 56 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

22 цаг 56 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Уржигдар 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Уржигдар 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Уржигдар 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Уржигдар 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Уржигдар 06 цаг 00 мин