Буриадын оюутан “Мөрөөдлийн сая рубль” шоунд түрүүлэв

2020-10-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ЭНХЭЭ

 

Буриад улсын Тункийн районы Кырен тосгоны уугуул коллежийн оюутан, 16 настай Юлия Мухамадеева өөр нэгэн оролцогчийн хамт Оросын холбооны “ТВ3” сувгаар зохион байгуулсан “Мөрөөдлийн сая рубль” шоуны ээлжит нэвтрүүлэгт түрүүлэв. Тэд мөнгөн шагналаа хувааж, тус бүр 500 мянган рубль хүртжээ. Нэвтрүүлгийг өнгөрсөн баасан гаригт үзүүлсэн аж.

 

Төрөлх тосгондоо гүүр барих нь түүний мөрөөдөл байв

 

-Тосгондоо шинэ гүүр барих явдал миний мөрөөдөл. Манай тосгонд олон хүн голын хоёр эргээр амьдардаг. Гэтэл гүүр үнэхээр хуучирч, эвдэрсэн. Би энэ гүүрнээс унаж, мөрөө гэмтээж байсан удаа бий. Ер нь хэн нэгэн унаж бэртэх явдал байнга гардаг. Хүүхдүүд энэ гүүрээр нааш цааш гүйлдэж, тоглодог, настай хүмүүс харин тийшээ зүглэхийг ч хүсдэггүй. Яагаад гэвэл тэдний хувьд гүүрний онгорхой цоорхой дээгүүр харайж гарах нас нь биш хэмээн Буриадаас ирсэн бүсгүй “Мөрөөдлийн сая рубль” хөтөлбөрийн нэвтрүүлгээр ярьжээ. Энэ гүүрнээс нэг эрэгтэй хүн унаж нуруугаа бэртээж гэмтээсэн тохиолдлыг ч Юлия мөн дурссан байна. Тэрээр:

“Ихэнх хүн машинаар явцгаадаг л даа. Захиргааныхан бүгд машин унадаг болохоор энэ гүүр тэдэнд ямар ч хэрэггүй. Өдөр бүр явгаар явдаг жирийн бидэнд л энэ гүүр хэрэгтэй. Ийм байж болохгүй, ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Тэгээд л эгч бид хоёр шинэ гүүр барихаар шийдсэн юм. Би төрөлх тосгондоо тус нэмэр болж хүмүүсийн сайн сайхны тусын тулд ямар нэг зүйл хийхийг хүссэн юм “ хэмээн Тункийн районы залуу оршин суугч яриагаа үргэлжлүүлэв.

Продюссер Яна Рудковская, жүжигчин Настасья Самбурская, спортын тайлбарлагч Дмитрий Губерниев, гоо сайхны Natura Siberica, “Агафья эмээгийн жор” хэмээх брэнд бүтээгдэхүүнийг үндэслэгч Андрей Трубников нараас бүрдсэн шүүгчид оюутан бүсгүйн яриаг анхааран сонсож, хийсэн тооцоо, гүүрийн зураг төслийг нь ч үзэж сонирхжээ.

-Тосгонд амьдардаг 5-6 мянган хүний 2000 орчим нь өдөр бүр энэ гүүрээр явдаг. Зэрэгцэж, ялангуяа, хүүхэд хөтөлж явж болдоггүй нарийхан болохоор заримдаа бүр урт дараалал үүсдэг. Гүүрийг тойрч явахаар бол дөрвөн км зам туулна. Гүүрийн урт 70 метр хэмээн Юлия Мухамадеева онцолсон. Шүүгчдийн бүрэлдэхүүн шинэ гүүртэй болох Юлягийн мөрөөдөл болон зээ охиноо Тажик руу биологийн эцэгт нь өгч явуулахгүй Орос орондоо авч үлдэхийн тулд шүүхээр шийдүүлэхийг хүссэн Москва мужийн оршин суугч 54 настай эмэгтэй Жанна Мисбах Соловьева нарыг шалгаруулжээ.

 

Шүүгчдийн санал талцаж, шагналаа ч бас хоёр хуваахаар шийджээ

 

-Амаргүй нөхцөл байдал үүслээ. Жанна, танд олон хүн, бас бид бүгдээрээ тусална. Нэг сая рублийг би Грета Тунбергээс илүү эрч хүч гаргаж байгаа ногоон даашинзтай энэ сайхан бүсгүйд өгмөөр байна. Шведийн сурагч охин барууныхны хувьд шүтээн болсон бол миний хувьд Буриадаас ирсэн Юля үнэхээр мундаг байлаа. Тийм болохоор сая рублийг би түүнд өгөх саналтай байна хэмээн Дмитрий Губерниев сонголтоо хийв.

“Мөрөөдлийн сая рубль”-ийн хэнд олгох талаар шүүгчдийн санал хуваагдаж, эцэст нь уг мөнгийг тэнцүү хувааж авахыг оролцогч хоёрт санал болгожээ. Тэд ч энэ саналыг зөвшөөрч, холбооны улсын түвшинд зохион байгуулдаг шоуны дөрөв дэх удаагийн тэмцээнд хоёулаа шалгарсан ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

6 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

7 цаг 32 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

16 цаг 2 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

16 цаг 2 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

16 цаг 2 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин