Г.Жавхланбаяр: Рагби жинхэнэ эрчүүдийн спорт

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Х.ОЮУНБОЛД

Монголын рагбигийн холбоо 2003 онд байгуулагдсанаас хойш түүхэндээ анх удаа бүх зэвсэгт хүчний рагбигийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8, 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон.  Албан ёсоор зохион байгуулсан 28 баг оролцсон анхдугаар тэмцээнд хүрэл медаль хүртсэн  Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн  рагбигийн багийн ахлагч, ОУХМ Г.Жавхланбаяртай ярилцсан юм.

 

-Тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Танай багтай хүрэл медалийн төлөө тоглосон 350 дугаар ангийн баг ямар санагдсан бэ?

-Олимпийн төрөлд багтсан “Рагби- 7” төрөлд  тэмцээнд багаа ахлан амжилттай оролцлоо. Өрсөлдөгч багийн хувьд хурдтай хүчтэй байсан. Бусад багийн хувьд финалын тоглолтод үлдэнэ гэж тооцоолсон  084 дугаар анги, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 029  дугаар анги байнгын бэлтгэлтэй байдаг нь энэ тэмцээнд амжилттай оролцох нэг давуу тал болж өгсөн гэж бодож байна. Мөн жинхэнэ эр хүний тэвчээр, ур ухаан, зориг, ур чадвар шаардаж, шалгасан, зэвсэгт хүчинд байх хэрэгтэй спортын нэг юм байна гэж үзсэнээр энэ жилээс армийн сургалтын хөтөлбөрт оруулаад явж байна. Сонирхуулахад 2018 онд  дасгалжуулагчаар нь ажиллаж хүрэл медаль авахуулж байсан 350  дугаар ангийн багтай энэ удаа таарч тоглолоо.

-Хэр хугацаанд багаа бэлтгэж оролцов?

-2018 онд анх удаа зэвсэгт хүчинд зохиож туршсан энэ спортод хамгийн багадаа сарын хугацаанд бэлддэг. Энэ удаа бэлтгэл хийх цаг давчуу байсан учраас сар гаруй хугацаанд бэлдэж оролцлоо. Харахад замбараагүй юм шиг ноцолдож мөргөлддөг бэртэж гэмтэх эрсдэл ихтэй  ч аюулгүй байдлаараа хөлбөмбөгийн дараа ордог, хатуу дүрэмтэй спорт юм. Учир нь дүрмээ ойлгосноор тэмцээнд амжилт гаргана. Гэхдээ мэдээж удаан хугацаагаар бэлдэж байж амжилтад хүрнэ. Зарим багийн хувьд энэ удаа туршлагагүй учраас 14 хоног, сар бэлдээд тэмцээнд орсон байх.

-Яагаад энэ спортыг сонгох болсон  юм бэ?

- Миний хувьд рагбигаар анх Их Британид байхдаа тоглож эхэлсэн. Харин 2010 оноос хойш  ажлынхаа хажуугаар цаг заваараа тоглож байна. Мөн зэвсэгт хүчинд энэ спортыг тоглодог болоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан. Мөн тоглох дуртай болоод 10 гаруй жил  болж байгаа.  2018 онд спортын мастер зэрэгтэй болсон. Одоо  рагбигийн шигшээ багт тоглодог. Түүнээс гадна манай шигшээ багийнхан жилд нэг удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд очиж тоглодог. Гэхдээ энэ жил COVID-19-ийн улмаас Азийн бүх тэмцээн уралдаан цуцлагдсан байгаа. Ер нь манай шигшээ гайгүй амжилтаа ахиулсаар байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах долоогийн  тэмцээнд шөвгийн дөрөвт үлдсэн ч медалийн төлөө хоёр тоглоод хожигдсоноор харамсалтайгаар хасагдаж байсан. Харин манай шигшээ баг ирэх жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэсгээ толгойлно.Тэгэхээр боломжийн сул багуудтай таарвал дараа дараагийн тоглолтод хожих  боломж өснө гэж бодож байна. Харин манай орон эрс тэс уур амьсгалтай дөрвөн улиралтай учраас тогтмол бэлтгэл хийх боломжгүйгээс бэлтгэл жаахан сул байдаг.

-Тодруулбал?

-Өвөл зааланд ойр зуурын бэлтгэлээ хийж техникээ давтдаг.Хавар гурван сараас хойш гадаа талбайд бэлтгэлээ хийдэг ч тав, зургаа, долдугаар  сард  Азийн тэмцээн эхэлдэг учраас хугацаа жаахан дутмаг. Мөн хурд, фитнесс тал дээрээ жаахан дутмаг байдаг. Харин бидний давуу тал нь сэтгэл зүй. Монгол хүн унаган хар бяр, нэг  хор шартай учраас Азидаа зохиодог  уралдаан тэмцээнд нэлээн гайгүй оролцдог. Ер нь Азийн болон Дэлхийн рагбигийн холбооны мэргэжилтнүүд манай тамирчдыг амжилт гаргах боломжтой гэж тооцдог. Мөн бидний амьдардаг орчин, эрс тэс уур амьсгалтай дөрвөн улирлаасаа шалтгаалаад монгол хүний онцлогт тохирсон спорт гэж үздэг.

-Тэмцээнд амжилттай оролцоход гэр бүл, анги, байгууллагын зүгээс хэр дэмждэг вэ?

-Мэдээж ар гэрийнхэн дэмжиж ойлгодоггүй байсан бол рагбигаар тууштай хичээллэж амжилт гаргахгүй байсан байх.Эхэндээ бэртэж гэмтэхэд дургүй байдаг байсан бол одоо харьцангуй ойлгодог болсон. Харин анги байгууллагын хувьд  энэ тэмцээнд манай ангийн захирагч, хурандаа С.Болдбаатар дэмжээд ирж үзсэн. Тэмцээнд орох гэж байхад хүртэл “Би та нарт найдаж байгаа шүү” гэсэн.

-Рагбиг нэг үгээр тодорхойлбол?

-Хүнд байж болох бүх зан чанарыг агуулсан жинхэнэ эрчүүдийн спорт гэж хэлэх байна. Түүнээс биш бид мөргөлдөж ноцолддогоороо биш. Жинхэнэ эр хүн ямар байхыг тэмцээний үеэр хэчнээн ширүүн өрсөлдөж тэмцэлдсэн ч дараа нь  нөхөрсөг нэгэндээ хүндэтгэлтэй хандахыг сургадаг спорт.  Хүчтэй бяртай бүхэн тоглодог биш. Ухаан, ур чадвар, бие бялдар, тэсвэр тэвчээр, сэтгэл зүй шаарддаг жинхэнэ эр хүний тоглох ёстой спорт гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.13 МЯГМАР № 198 (6423)

Амжилт
Мундаг дүүд ээ улам их амжилт хүсье.
Сэтгүүл зүйн хөтөлбөрийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн хамт оло

Уржигдар 17 цаг 04 мин
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхи

Уржигдар 16 цаг 18 мин
Систем нэгдэхгүй болд шударга ёс бүрдэхгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амар

Уржигдар 15 цаг 41 мин
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

Уржигдар 14 цаг 34 мин
З.Батбаяр: Туул гол хоёр ч газар шургасан тасарсан байдалтай байна

Туул гол 2 ч газар шургасан тасарсан байдалтай байна...

Уржигдар 14 цаг 26 мин
“Би өөрийгөө залгих “үр могой” төрүүлэхгүй бол багш гэж явах хэрэг байхгүй”

​​​​​​​Polit.mn сайт “Төрсөн өдөр” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч,

Уржигдар 07 цаг 00 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ө

Уржигдар 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

овчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад

Уржигдар 06 цаг 00 мин
Э.Шинэцэцэг: “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын орчин 30 гаруй хувиар сайжирсан

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэг

2026-04-16
Туулын хурдны замын ажлыг шөнийн цагаар  хулгайгаар хийж байна гэв

Энэ сарын 6-нд Туулын хурдны замын ажлыг түр зогсоох үүргийг төрийн тэргүүнээс эхлээд ерөнхий сайд Н.Учр

2026-04-16