Э.Амарсанаа: Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг 37 хувиар өссөн

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны тайлан мэдээг өнөөдөр танилцууллаа.  Манай улсын шүүх энэ оны гуравдугаар улиралд 61104 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Энэ талаар Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа "Анхан шатны шүүхээс эрүүгийн 10827, иргэний 41903, захиргааны 1120 буюу нийт 53850 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүний 16635 зөрчлийн хэрэгт  нь шийтгэл оногдуулсан. Мөн 10700 хүн, гурван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 729 хүнийг хугацаанаас нь өмнө сулласан байна. Харин 1085 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан" гэсэн юм.  Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг маргааныг өнгөрсөн онтой харьцуулбал эрүүгийн хэрэг долоон хувиар, иргэний хэрэг 37 хувиар өсчээ. Харин захиргааны хэрэг  таван хувиар буурсан байна. 

Давж заалдах шатны шүүх энэ оны гуравдугаар улиралд эрүүгийн 2122, иргэний 2751, захиргааны 983 хэргийг хянан шийдвэрлэж, 284 зөрчилд шийтгэл оногдуулжээ. Харин Хяналтын шатны шүүх эрүүгийн 495, иргэний 567, захиргааны 336 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 26 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 44 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин