Дуудлага худалдааны онолыг нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ оны Нобелийн шагналтнууд өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас тодорч эхэлсэн. Хамгийн сүүлийн номинац буюу эдийн засгийн салбарын шилдгийг өчигдөр орой  шалгарууллаа. Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг дуудлага худалдааны онолыг боловсруулсан Америкийн эдийн засагч Пол Милгром, Роберт Уилсон нарт олгожээ. Милгром, Уилсон хоёр хамгийн их орлого олох гэхээс илүү нийгэмд үр ашигтай бүтээлийг дуудлага худалдаанд оруулах шинэ онолыг нээсэн. 1994 онд АНУ-ын эрх баригчид энэ онолыг харилцаа холбооны операторуудад радио давтамж зарахад ашиглажээ. Үүнээс хойш олон орон энэ онолыг ашиглах болсон юм.

Нобелийн хорооны дарга Петер Фредрикссон “Энэ жилийн эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг бодит амьдрал дээр туршиж үзээд үр дүнгээ дэлхий нийтэд өгсөн онолд олголоо. Тэдний энэ нээлт нийгэмд  маш их ашиг тустай” гэж ярьжээ. Тэд өмнөх уламжлалт аргаар худалдан авалт хийхэд тохиолддог байсан хэцүү зүйлийг хөнгөвчилж, дуудлага худалдааны шинэ онолыг боловсруулсан. Тэдний энэ нээлт дэлхийн эргэн тойронд байгаа худалдан авагч, борлуулагч, татвар төлөгчдөд  үр дүнгээ өгсөн юм. Хүмүүс үргэлж өндөр үнэ хаялцаж бүтээгдэхүүн худалдан авч, эсвэл хамгийн хямд үнэ санал болгосон хүнээс худалдан авалт хийдэг. Гэвч өнөө үед  урлагийн бүтээл бус эрдэс бодис, эрчим хүч хүртэл дуудлага худалдаагаар зарагддаг болсон.  Тиймээс дуудлага худалдааны энэ онолыг ашиглан судлаачид  үнэ хаялцах өөр өөр дүрмийн талаар ойлгуулахыг хичээжээ.  Роберт Уилсон эд зүйлсийн нийтийн үнэ цэнэ нь тодорхой бус тохиолдолд хүн бүрт ижил байдаг гэсэн онолыг боловсруулсан. Харин Пол Милром хувь хүн бүрт  харилцан адилгүй байдаг  хувийн үнэ цэнийг зөвшөөрдөг ерөнхий  дуудлага худалдааны онолыг боловсруулсан байна.

Пол Милгром 1948 онд АНУ-ын Детройт хотод төрсөн. Өдгөө 72 настай. АНУ-ын Стэнфордын их сургуулийн хүмүүнлэгийн ухааны профессор. Харин Роберт Уилсон 1937 онд АНУ-ын Женев хотод төрсөн. Өдгөө 83 настай.  АНУ-ын Стэнфордын их сургуулийн Эмеритус менежментийн хүндэт профессор юм. 1968 онд Шведийн Төв банк “Sveriges Riksbank” 300 жилийн ойдоо зориулж, Нобелийн санд эдийн засгийн салбарын шагналыг бий болгох зорилгоор их хэмжээний мөнгө хандивласан байна. Тиймээс Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн дэргэдэх Нобелийн хороо эдийн засгийн салбарын шилдгийг тодруулдаг уламжлалтай. Нобелийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 10-нд болно.  Энэ жил цар тахлын улмаас ёслолыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.        

Эх сурвалж:Nobelprize.org

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

22 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

25 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

30 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 18 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 23 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 23 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 50 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин