Сэтгэл гутралаас хэрхэн сэргийлэх вэ?

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр энэ сарын 10-нд тохиосон. Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт  олон нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдлэг олгох, хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах үйл ажиллагаа явуулдаг юм. Тиймээс энэ удаа сэтгэл гутрал гэж юу болох, хэрхэн сэргийлэх зөвлөгөөг “CNN”сайтаас орчуулан хүргэж байна.

Сэтгэцийн эмгэгийн талаар бидний заавал мэдэх ёстой зүйлс

АНУ-ын насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгт өртдөг гэсэн судалгааг тус улсын Сэтгэцийн эмгэгийн үндэсний холбоо гаргажээ. Энэ төрлийн эмгэг нь хүмүүсийг сэтгэл гутралд оруулж, ганцаардалд автуулахаас гадна мансууруулах бодис хэрэглэхэд хүргэдэг байна. Эрүүл мэнд болон эм хэрэглээний үндэсний судалгаагаар  2019 онд 51.5 сая насанд хүрсэн Америк хүн сэтгэцийн эмгэгт өртсөн нь 2008 онтой харьцуулахад 17.7 хувь, 2019 онтой харьцуулахад 20.6 хувиар өссөн байгаа юм. Судалгаанаас харахад бэлгийн цөөнх хүмүүс сэтгэцийн хувьд илүү эмзэг байна. Тухайлбал,  жил бүр ЛГБТ хүмүүсийн 37 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгт өртдөг аж.

Эдгээр насанд хүрэгчдийн зөвхөн 43 хувь нь эмчлүүлжээ. Мөн сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүдийн тал хувь нь эмчилгээнд хамрагдаж чаддаггүй байна. Тодруулбал, 2016 оны Хүүхдийн эрүүл мэндийн судалгаанд хамрагдсан 46.6 сая 6-18 насны хүүхдийн тал хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байв. Учир нь АНУ-д хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмч дутагдалтай байдаг тул сэтгэцийн эмгэгийн эмчилгээ хийлгэх нь гэр бүлүүдэд төвөгтэй байдаг байна. Тухайлбал,  100 мянган хүүхдэд 17-оос цөөн мэргэжилтэн ногддог аж.

АНУ-ын өвчнийг удирдах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр “COVID-19” цар тахал бусад орнуудтай харьцуулахад Америк иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байна. Учир нь хүмүүс өөрсдийгөө бусдаас тусгаарлаж, гэртээ байх нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа аж. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41 хувь нь сэтгэцийн эмгэгийн улмаас сэтгэлд гутралд орох, амиа хорлох тухай бодож байсан хэмээн хариулсан байна. Түүнчлэн сэтгэл түгших шинж тэмдэг илэрсэн Америк хүний тоо өнгөрсөн жилээс гурав дахин нэмэгджээ.  

Тэгвэл сэтгэл гутралаас хэрхэн сэргийлэх вэ?

  1. Маш сайн унтаж амрах
  2. Идэж буй хоол хүнсээ хянах. Хэт их сахар, кафейн нь таны сэтгэл хөдлөлд нөлөөлдөг гэдгийг санаарай.
  3. Өдөр бүр гадаа гарч амьтан, ургамал харж, хүмүүстэй уулзаж байгаарай.
  4. Алхах, иог хийх, найзуудтай хамт бүжиглэх гэх мэт идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээрэй.
  5. Дэлгэцэнд зарцуулж буй цагаа хяна. Цахим сүлжээ, интернет орчинд олон цагаар байх нь сэтгэл гутрал, түгшүүрийг нэмэгдүүлдэг.

Эх сурвалж:CNN

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин