Монголчуудын босгосон бонд нэртэй өрийн бичгүүд

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улс байсхийгээд л Чингис, Самурай, Мазаалай гэх мэт өвөрмөц нэршил бүхий бонд босгодог. Тодруулбал, 2012 оноос хойш 10 гаруй бонд босгожээ. Нэг ёсондоо, бонд гэдэг нь мөнгийг тогтсон хугацаанд хүүтэй нь хамт эргүүлэн төлөх үнэт цаас буюу өрийн бичиг юм. Бондоор ихэнхдээ төсөл хөтөлбөр, төсвийн алдагдлыг санхүүжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, улсыг дампуурахаас аварч гал унтрааж байгаа хэрэг. Бондуудын хамгийн отгон “Номад” бонд өнгөрсөн сарын сүүлчээр  “мэндлэв”. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 2021 онд, нэг тэрбум ам.долларын “Чингис” бондыг 2022 онд төлж барагдуулах ёстой. Харин Номад бондыг босгосноор ирэх хоёр жилд төлөх бондыг сольж, арилжаалсан гэсэн үг. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт буурсан, төсвийн алдагдал өндөр үед бага хувийн хүүтэй бонд гаргаж байгаагаараа онцлог. Монгол Улс “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” гэсэн дөрвөн бондын хүүнд жилд 203 сая ам.доллар төлдөг. Шинэ бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, нэг жилд гадаад бондуудаас төлж буй мөнгө 26.7 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөг хэмнэж байгаа аж.

 Мөн “Цаг хугацаа тулсан бондын төлбөрүүд байсан. Ялангуяа бонд төлөх хугацаа ойртоход бонд босгох гэж оролдвол бондын хүү өсдөг. 2021, 2022 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Чингис” бондын нэг тэрбум ам.долларын төлбөрт жилд 1.5 тэрбум ам.доллар төлдөг байсныг 900 сая ам.доллар болгож бууруулж байна. Ирэх жил ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах хүлээлт үүсгэж, бизнесийн салбарт сөрөг нөлөө үзүүлдэг байсан бол энэ хүлээлт алга болж байна. Дотооддоо бонд гаргахдаа нийтэд санал болгоно. Арилжааны банкуудаас бонд гаргаж, мөнгө татахгүй” гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн юм. Ингээд нэгийг нөгөөгөөр нь төлж ирсэн монголчуудын босгосон бондуудыг тоймлон хүргэе.

  

2012 он: Евро

 

Сү.Батболдын Засгийн газар  600 сая ам.долларын бонд босгох зөвшөөрлийг Хөгжлийн банкинд өгснөөр 2012 онд Евро бондыг арилжаалав.  5.75 хувийн хүүтэй, 580 сая ам.долларыг таван жилийн хугацаатай олон улсын зах зээлээс босгосон. Харин эргэн төлөх хугацаа болоход Монголын эдийн засаг хүндэрч Хуралдай бондоор өрийг дарсан.

 

2012 он: Чингис

 

Чингис бондоор 1.5 тэрбум ам. долларыг 4.125-5.125 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд арилжаалсан.  Энэ нь 2018 онд төлөгдсөн 500 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх нэг тэрбум ам.доллараас бүрдсэн юм. Чингисийн эхний өрийг  Гэрэгэ бондоор төлсөн байна.

 

2013 он: Самурай 

 

Засгийн газраас 2013 оны арванхоёрдугаар сард 30 тэрбум иений бондыг арван жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй босгосон. Гадаад валютаар, хаалттай хэлбэрээр Японы үнэт цаасны зах зээлд арилжаалсан. 

 

2015 он: Дим Сам 

 

Нэг тэрбум юань буюу 160 сая долларын бондыг 2015 онд олон улсын зах зээлд арилжаалсан. Дим Сам бонд гурван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй. 2015 онд хугацаа нь дууссан Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэхээр Дим Самыг босгожээ. 

 

2016 он: Мазаалай

 

Төсвийн алдагдлыг нөхөхөөр 2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан юм. Энэ нь тухайн үедээ хамгийн өндөр хүүтэй бондод тооцогдож байв. 

 

2017 он: Хуралдай

 

 Евро бондын өрийг дарахын тулд Хуралдайг 2017 онд босгосон. 8.75 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын өрийг 2024 онд төлнө гэж мэдэгдэж байв. Ингэхдээ үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам 26 сая 250 мянган ам.долларын хүү төлж байна.

 

2017 он: Гэрэгэ

 

Чингис болон Дим Сам бондын өрийг төлөх зорилгоор Засгийн газар гурван жилийн өмнө  5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын Гэрэгэ бондыг арилжаалсан байна. Бондын эргэн төлөлтийг 2023 онд хийнэ. 

 

2018 он: Хөгжлийн банк 500 сая доллар

 

Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын шинэ бондыг Засгийн газрын баталгаагүйгээр олон улсын зах зээлээс анх удаа босгов. Шинэ бондоо таван жилийн хугацаатай 7.25 хувийн купонтой, 7.5 хувийн өгөөжтэй арилжаалжээ.

 

2019 он:  “МИК ОССК” 250 сая долларын бонд

 

Монголын ипотекийн хоёрдогч зах зээл дээр үйл ажиллагааа явуулагч “МИК ОССК” ХХК (МИК)  гурван жилийн хугацаатай, 9.75 хувийн хүүтэй 250 сая ам.долларын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд арилжлаа.

 

2020 он: Номад бонд

 

Олон улсын зах зээл дээрээс 600 сая ам.долларын шинэ бонд босгов.  Номад бонд 5.125 хувийн хүүтэй байх бөгөөд 5.5 жилийн хугацаатай. Монгол Улсын дансанд мөнгө орж ирэхгүй ч өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажил хийсэн гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, 2016 онд босгосон “Мазаалай” бондын жилийн 10.872 хувийн хүү, 2012 оны “Чингис бонд” 5.125 хувийн хүүгийн төлбөр буурах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.13 МЯГМАР № 198 (6423)

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Өчигдөр 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Өчигдөр 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин