Танилц: ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчид

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

 

Намрын чуулганаар Монгол Улсын ХЭҮК-ын гишүүд болоод бие даасан бүтэц болон өргөжихөөр хүлээгдэж буй Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнийг томилох учиртай. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаа өгөөд хагас жил болж байна. Харин түүний орны хүний томилгоо хүлээгдэхээс гадна тус албан тушаалд горилж байгаа хүмүүс ч цөөнгүй бий. Тодруулбал, ХЭҮК-ын гишүүн болоод Эрүү шүүлтээс  урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан албан тушаалд 24 хүн нэрээ дэвшүүлснээс таван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж Хуульзүйн байнгын хорооны нээлттэй сонсголоор 19 гишүүнийг албан ёсоор бүртгээд байна. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахлуулсан есөн байгууллагын төлөөлөл 10 гаруй хүн ажиллаж байгаа юм. Энэ дагуу ойрын өдрүүдэд комиссын гишүүдийн томилгоог хэлэлцэхээр товлоод байгаа юм. Ингэхдээ одоо  нэр дэвшиж буй 19 хүнээс хамгийн өндөр үзүүлэлттэй зургаан хүнийг Хуульзүйн байнгын хороонд хүргүүлж УИХ-д танилцуулна. Процедурын хувьд парламент буцаах эрхтэй.

ХЭҮК өмнө нь гурван гишүүнтэй байсан бол шинээр батлагдсан хуулиар комиссын гишүүдийн тоог тав болгон нэмэгдүүлэх, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан. Комиссын гишүүнд нэр дэвшигч  хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно гэж заажээ. Үүний дагуу 19 хүн ХЭҮК болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасныг товчхон танилцуулъя. Эдгээр хүмүүсийн 15 нь ХЭҮК-ын гишүүн, дөрөв нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшиж байгаа юм. Ерөнхий агуулгаар нь сонжиж үзвэл хүний эрхийг хамгаалахад гар бие оролцох амбици тээж буй хүмүүс дунд прокурор болон тагнуулын байгууллагад ажилласан хүмүүс цөөнгүй байна. Мөн нэр дэвшигчдийн ихэнх нь хуульч, ХЭҮК-т олон жил шат дараалан ажилласан референтүүд ч сунгаанд нэрээ сойжээ. 

Хуульч Х.Мөнхзул

Сонгинохайрхан дүүргийн шүүх “Нарийн бичгийн дарга”, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв “хуулийн зөвлөх”, “Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”, Хүний эрхийн үндэсний комисст ажилласан.

Хүний эрхийн хуульч Г.Агар-Эрдэнэ

Үндсэн хуулийн цэц Шинжээч, хуралдааны нарийн бичгийн дарга ИНВЕКС компани, Анод банкинд хуульч. ХЭҮК-ын Бодлогын дүн шинжилгээ хариуцсан референт, Гомдол, хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга.

Хуульч, судлаач Б.Энхболд

Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх, криминологийн тэнхимд багш, ахлах багш, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч.

Ахлах прокурор М.Гантулга

Дүүрэг, нийслэлд хяналтын прокурор, орлогч, 2009 оноос УЕПГ-т Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, Сургалт, судалгааны төвийн дарга, ахлах прокурор, 2020 оны дөрөвдүгээр сараас УЕПГ-т  Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор.

ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал

2006 оноос ХЭҮК-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн. 2011 оноос өнөөг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд ахлах референтээр ажиллаж байна.

Хяналтын прокурор Б.Өнөрмаа

Дүүрэг, нийслэлийн хяналтын прокурор, 2014 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Сургалт, судалгааны төв Хяналтын прокурор, сургагч багш, судлаач, Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн Захирал, ахлах прокурор, хяналтын прокуророор ажилласан.

Шинжээч Г.Нарантуяа

Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004 оноос ХЭҮК-т референт, ажлын албаны дарга, Австралийн Үндэсний Их Сургуулийн докторант судлаач хийж байгаад 2018 оноос бие даасан шинжээчээр ажиллаж байна.

Хуульч С.Энхцэцэг

ШУА-ийн Философи, Социологи, Эрх зүйн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн, Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын даргаар ажилласан. Мөн  МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын дарга, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн захирал.

Хуульч Ж.Хунан

ХЗДХЯ-нд мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч, Нээлттэй нийгэм форумд төслийн зөвлөх, “Партнерс форевер” хуульч. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.

Хуульч Ц.Адъяахишиг

Хуульзүй дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, 2000-2003 онд Их хурлын Тамгын газар гишүүний туслах, 2020 оноос ХЭҮК-т Захиргаа, удирдлагын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.  Хуульзүйн магистр зэрэгтэй.

УИХ-ын гишүүн асан Б.Баттулга

Дархан хотын ИТХ-ын нарийн бичгийн дарга, 2000-2004 онд Их хурлын гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, 2009-2013 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хүний нөөцийн хэлтсийн дарга, 2015 оноос ЦУОШГ-т дэд дарга.

Хуульч, өмгөөлөгч Т.Ихтамир

“Монтуса” ХХК Хуулийн зөвлөх, Өмгөөлөгчдийн холбоо Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч, Хүний эрхийн Үндэсний Комисст референт, ахлах мэргэжилтэн, ахлах референт. 2015 оноос Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга.

Хуульч эрхзүйч Д.Сүнжид

Өмгөөлөгч, Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ЕТГ, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч,  Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна.

Эрхзүйч С.Энхбаяр

Улсын Их Хурлын Тамгын газар, санхүүгийн зохицуулах хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажилласан.Эрхзүйч мэргэжилтэй.

Тагнуулын газрын хэлтсийн дарга Б.Нармандах

Цагдаагийн академид багш, ДХИС Үндэсний тагнуулын академид тэнхимийн эрхлэгч, 2016 онд ТЕГ-ын Тамгын газрын Захиргаа эрх зүйн хэлтсийн ахлах ажилтан, 2018 оноос ТЕГ-ын Тамгын газрын Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга.

 

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцож буй

ХЭҮК-ын даргын үүрэг гүйцэтгэгч П.Оюунчимэг

Баянзүрх дүүргийн Прокурорын газар, Хяналтын прокурор, Нийслэлийн Прокурорын газар, Хяналтын прокуророор ажиллаж байсан. Одоо Хүний эрхийн Үндэсний Комиссын Гишүүн, ХЭҮК-ын даргын түр орлон гүйцэтгэгч.

Мөрдөн шалгах газрын дарга Ш.Цогбаатар

Нийслэлийн хяналтын прокурор, Эрүүгийн цагдаад ахлах төлөөлөгч, хэлтсийн дарга. 2008-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дүүргийн цагдаагийн хэлтэст хэлтсийн дарга, 2018 оноос Нийслэлийн цагдаагийн Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байна.

Хуульч, судлаач Д.Цэнд-Аюуш

Улсын Прокурорын газрын Ерөнхий хяналтын хэлтэст прокурор, туслах прокурор, өмгөөлөгч, 2000-2007 он Хүний эрх хөгжил төвд хуульч судлаач, 2010-2020 он ХЗДХЯ-ын ХЗТТөвийн Багануур салбарын ахлах улсын өмгөөлөгч.

Хуульч, эрхзүйч Г.Наранбаатар

“Их засаг” сургуульд багш, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо”-ны гишүүн өмгөөлөгч,  2018 онд Их Засаг олон улсын их сургуулийн “Эрдмийн сургууль”ийн захирал, 2019 оноос  “Шинжлэх Ухааны сургууль”-ийн захирал.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.13 МЯГМАР № 198 (6423)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

4 цаг 59 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

4 цаг 59 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

4 цаг 59 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

17 цаг 58 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

19 цаг 8 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин