Полит-Анализ: Киргизийн гурав дахь хувьсгал: Яагаад эсэргүүцлийн үймээн гарах болов

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

-Энэ явдал хэнд ашигтай, цаашид юу болох тухай-

Д.ЭНХЭЭ

kp.ru-ийн тоймч Владимир Ворсобин Киргизэд болсон үйл явдлын талаар долоон гол асуултад хариулжээ.

 

ЮУ БОЛСОН БЭ?

 

Парламентын сонгуулийн санал хураалтын дүнг зарласны дараа Бишкекийн төвд олныг хамарсан эсэргүүцэл эхэлсэн. Киргиз бол парламентын бүгд найрамдах улс учраас санал хураалт олон талаар шийдвэрлэх ач холбогдолтой байсан. Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын талыг баримтлагч хоёр нам болох “Биримдек” (улсын тэргүүний дүү энэ намд байдаг) болон “Мекеним Кыргызстан” намууд ялалт байгуулсан.

Үлдсэн 13 намын (тэдний 11 нь парламентад сонгогдоогүй) төлөөлөл төв талбайд гарч жагсав. Цагдаа нартай сөргөлдөөн эхэлж, гэрэлтүүлэгчтэй чанга дуутай гранат, резин сум, нулимс асгаруулагч хий зэргийг хэрэглэв. Эцсийн бүлэгт засгийн газрын байрыг (энд уг байрыг “Цагаан ордон” хэмээн нэрлэдэг) галдан шатааж, Үндэсний аюулгүй байдлын улсын хороог дайран эзлэхэд ажилтнууд нь хоёр гараа өргөн “Бид ард түмэнтэй хамт” гэж хашхирсаар гарч ирсэн.

Киргизийн ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг шоронгоос суллав.  590 хүн гэмтэж, 1 хүн амь үрэгджээ.

 

ЭСЭРГҮҮЦЭЛ ЮУНААС ЭХЭЛСЭН БЭ?

 

Товчхон хариулахад амаргүй. Энд, Беларусийн нэг адил олон учир шалтгаан давхцсан. Энэ бол Орос улсад мөнгө олохоор ажиллаж байсан олон киргиз хүн мөнгө ч үгүй, ажил ч үгүй орон гэртээ буцаж ирэхээс өөр аргагүйд хүргэсэн коронавирус. Энэ бол Ерөнхийлөгчийн ойр дотнын зарим улстөрч (жишээлбэл, улс орноос 700 сая доллар авч гарсан хэрэгт буруутгагдаж байгаа Гаалийн албаны тэргүүний орлогч асан Раимбек Матраимов) холбогдсон эцэс төгсгөлийн авлигын гэмт хэргийн дуулианаас залхсан явдал.

Гэхдээ ерөнхийлөгч асан Атамбаевын улс орны Умард нутгийг төлөөлдөг депутатуудаас парламентыг цэвэрлэх гэсэн киргизийн эрх баригчдын болхи оролдлогоос бүх эхэлсэн. Сонгуульд Өмнөдийн намууд ялалт байгуулснаар Киргизийн хувьд өнө эртнээс сөргөлддөг умардын Бишкек болон өмнөдийн “нийслэл” Ош хоорондын сөргөлдөөн улам хурцдав.

Сонгууль жигшмээр зөрчил ихтэй (хүмүүсийн саналыг намууд үнэхээр ил задгай худалдаж авч байсан) явагдсаныг Умардынхан сануулж, сонгуулийг хүчингүй болгохыг шаардсан.

Бүс нутгийн сөргөлдөөнийг дээдчүүлийн хагарал ч мөн баталгаажуулав. Бишкекийн захирагч болон умардын муж, аймгийн амбан захирагч нар огцрохоо мэдэгдсэнээр хувьсгалчдыг дэмжив.

Харин Өмнөдийн удирдагч нар албан тушаалдаа хэвээр үлдэж, өнөөгийн ерөнхийлөгчийг хамгаалах жагсаал цуглаан явуулахаар зэхэж байна.

 

ХОЁР САРЫН ТУРШ БЕЛАРУСУУДЫН ХИЙЖ ЧАДААГҮЙГ КИРГИЗҮҮД ГАНЦ ШӨНИЙН ДОТОР ХЭРХЭН ХИЙЖ ЧАДАВ?

 

Менталитет болон ёс заншлын аль аль нь бий. Беларусуудын цусанд байдаг хуульд захирагдах чанар киргизүүдэд байдаггүй. Тийм болохоор хоёр сарын турш 100 мянган беларус иргэний тайван жагсаалаар шийдэж чадаагүйг 5000 киргиз ганц шөнийн дотор үйлджээ. Бослогод оролцсон киргиз хүн нэг бүр шууд л засаг төрийг түлхэж унагахын төлөө эцсээ хүртэл явсан. Эс тэгвээс шоронд орно гэдгээ хүн бүр ойлгож ухаарч байв. Тийм болохоор киргизүүд ийнхүү хайр найргүй, зэрлэг балмад байсан байж болох юм. Цагдаагийн тусгайгийнхныг (омоныхон) энд улангасан зодож нүдэж байсан бөгөөд нөгөөдүүл нь ч ялан дийлэгч нарт гол төлөв амархан бууж өгч байсан, эс тэгвээс тэднийг хөнөөх байв.

Киргизийн огцорсон Ерөнхийлөгч нарын нэг болох Бакиев тухайн үедээ эсэргүүцэгчдийг буудахаар шийдэж байснаараа зөвхөн гал дээр тос нэмсэн хэрэг болсон. Киргизүүд хүчнийхнийг нэгбүрчлэн ангуучилж байсан бөгөөд ерөнхийлөгч амжиж улс орноосоо зугтан гарсан.

 

ЭНЭ БҮХЭН ЮУНД ХҮРГЭЖ БОЛОХ ВЭ?

 

Киргиз улсын хувьд ер бусын онц зүйл юу ч болохгүй.

Магадгүй, өнөөгийн Ерөнхийлөгч албан тушаалаасаа буух байх, хувьсгалч киргизийн ёс заншлаар бол хэлэлцээр хийх асуудал энд байдаггүй. Энд хэн Цагаан ордныг эзэлнэ, тэр эрх мэдэлтэй болно.

Энэ он дуусахаас өмнө Парламентын (түүнтэй хамт Ерөнхийлөгчийн сонгууль) сонгууль явуулахаар зарлах биз ээ.

Нурж унах нь бараг тодорхой тэргүүнд төдийлөн дуртай биш болохоор Өмнөдийнхөн Умардынхантай тулалдах нь юу л бол, тэгсгээд ёс заншлын дагуу эвлэрэх байх.

Мэдээж, өөрийн хүнийг төрийн эрх мэдэлд буцаах эхний тохиромжтой боломж олдох хүртэл.

Үүнээс гадна дээдчүүл улс төрийн шатар тоглохоос уйдаж, сөргөлдөгчийнхөө толгойг шатрын хөлгөөр хагалдагт гурвын гурван (!) хувьсгалын нүүр үзсэн улс орон дасжээ. Орон нутгийн хүчнийхэн хүчин төгөлдөр төр засгаа эцсээ хүртэл хамгаалахыг хүсдэггүйн улмаас Ерөнхийлөгч нар нь дүрвэдэг (2005 онд Акаев, 2010 онд Бакиев), эсвэл ерөнхийлөгчөө шоронд хорьдог (2018 онд Атамбаев), мөн Цагаан ордныг удаа дараа эзэлдэг (тонон дээрэмдэж, галдан шатаадаг) боловч улс орны амьдралд ямар ч нөлөө үзүүлдэггүй нь  гайхмаар сонин (парадокс) үр дүнд хүргэдэг. Харин ч эсрэгээр, дээдсийн задрал хуваагдал нь шударга засаглал тогтож, авлигатай хийх тэмцэл эрс шийдэмгий болох байх гэсэн итгэл горьдлогыг хүн амд төрүүлдэг бөгөөд энэ ажил эхэндээ овоо сүрхий явж байснаа улс орныг хэсэглэн хуваасан омгийнхны дунд аажмаар замхардаг билээ.

 

ГАДНААС УЛС ОРОНД НӨЛӨӨЛДӨГ ҮҮ?

 

Киргизийн Засгийн газар өөрөө гадаадын грантуудыг авдаг зэргийг харгалзаж үзвэл нөлөө гарцаагүй бий гэсэн үг. Орон нутгийн шинжээчдийн ярьдгаар улс төрөөс эхлэн хөдөө аж ахуйн аюулгүй байдал, мөн бөөгийн практикийг хадгалах хүртэл улс орны бүхий л хүрээ салбарыг хамарсан хэдэн зуун арилжааны бус байгууллага тус оронд үйл ажиллагаа явуулдаг.

Гэхдээ киргизийн төр засаг үүнтэй тэмцэхийг оролдож, тэр бүү хэл Парламентаар гадаадын агентын тухай хэлэлцүүлж батлуулахыг хэд хэдэн удаа хичээсэн боловч намууд (грантаар амь зуудаг) эсрэг санал өгдөг.

Ер нь, бослого, эсэргүүцэлд Барууныхан, эсвэл Турк улс (киргизүүд түрэг хэлтэн ард түмэн) нөлөөлдөг эсэх нь нарийн төвөгтэй асуулт. Илт барууныг, эсвэл оросын талыг баримталсан намууд төдийлөн ажиглагддаггүй учраас төр засаг солигдсон ч гадаад, дотоод бодлогод гол төлөв юу ч өөрчлөгддөггүй. Намууд ч ялгаагүй. Ямар нэг төсөл, эсвэл тодорхой нэгэн омгийн ашиг сонирхлыг түлхүү баримталсан гол төлөв “нэг удаагийн” намууд байдаг. Тийм учраас хэн нэгэн гадна талаас “киргиз тоглоом”-оор тоглосон юм гэхэд хэнийг онцолсныг төсөөлөхөд бэрх. Хамгийн гол нь яах гэж? Мөнгийг тэртэй тэргүй утга учиргүй хөрөөдөж хуваана. Одоо харин дараахь гол асуудал бий болж байна.

 

ОРОС УЛСЫН ХУВЬД ЭНЭ БҮХЭН ЮУ БОЛОХ ВЭ?

 

Бас дахиад гайхмаар сонин нь  бараг юу ч биш. Киргизүүд хэдийгээр дур зоргоороо авирладаг ч гадаад бодлогын хувьд маш энгийн практик ухаантай хүмүүс, Орос улстай огт муудалцаж болохгүй гэдэг бол дээдсийнх нь хувьд төмөр мэт хатуу нэгдсэн ойлголт. Улс орны хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн гуравны нэг нь Орос улсад ажиллаж, Гаалийн холбооны хүрээнд тэндээс хөнгөлөлт эдэлдэг.

Чухам ийм учраас америкийн нисэхийн Манас баазыг Бишкек хаасан.

Улс оронд гадаадын цорын ганц цэргийн обьект болох оросын нисэхийн Кант бааз үлдсэн.

 

ОРОС ХҮМҮҮСИЙН ХУВЬД ЭНЭ БҮХЭН ЯМАР БАЙХ БОЛ?

 

Киргизэд 365 мянган орос хүн, гол төлөв умард хэсэг болох Бишкек болон Чуй мужид амьдардаг. Гудамжны гэмт хэрэг гэх мэт зүйл өсөн нэмэгдэж байгаа болохоор орос иргэдийн хувьд эдгээр үйл явдал, мэдээж, баярлаад байх зүйл биш. Гэхдээ Киргизэд хувьсгал гардаг хэдий ч оросуудыг мөшгиж мөрдөх үйл явдал хэзээ ч болж хувирч байгаагүй (Өмнөдөд узбекүүдтэй гарсан зөрчлөөс ялгаатай нь). Киргизүүд орос хүмүүст түүхэндээ найрсаг хандсаар ирсэн, тэгээд ч ОХУ-ын бүрэлдэхүүнд орох тухай яриа энд элбэг гардаг нь тохиолдлын зүйл биш аж.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

1 цаг 14 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

2 цаг 46 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

5 цаг 19 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

5 цаг 29 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

5 цаг 34 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

5 цаг 34 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

20 цаг 31 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

20 цаг 58 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

21 цаг 1 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

21 цаг 4 мин