Уран зохиолын салбарын Нобелийн шагналыг АНУ-ын яруу найрагч хүртлээ

2020-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ оны Нобелийн шагналтнууд даваа гаригаас тодорч эхэлсэн. Уран зохиолын салбарын Нобелийн шагналыг АНУ-ын яруу найрагч Луиз Глюкт олгохоор шийдвэрлэснийг өчигдөр орой зарлалаа. Ингэснээр  тэрээр уран зохиолын салбараас Нобелийн шагнал хүртсэн 16 дахь эмэгтэй боллоо. Яруу найрагч Луиз Глюк "Зэрлэг цахилдаг" номоороо 1993 онд Пулитцерийн шагнал, 2014 онд Үндэсний ном шагналыг хүртэж өөрийн авьяас чадвараа хэдийнэ дэлхийд үнэлүүлсэн билээ.

Тэрээр 1943 онд Нью Йорк хотод төрсөн өдгөө 77 настай. Коннектикут мужийн Йелийн их сургуулийн англи хэлний профессор юм.  Луиз ГлюкЗарим хүн намайг хүлээн зөвшөөрдөггүй байсан ч энэ шагнал бол маш том хүндэтгэл юм. Би энэ шагналыг хүртэнэ гэж бодож байсангүй” хэмээн түүний нэрийг зарласны дараа утсаар ярихад хэлжээ. Тэрээр шүлэг, эсээ гэсэн олон төрлөөр 12 цуврал ном хэвлүүлсэн байдаг. “Түүний бүтээлүүд гэр бүлийн харилцаа, хүүхэд насан дээр төвлөрч байгаа нь тод харагдлаа” хэмээн Нобелийн хорооны нарийн бичгийн дарга Андерс Олссон ярив. Одоогоор анагаах ухаан, физик, хими, уран зохиолын салбарын шилдгүүд тодроод байна. Өнөөдөр орой энх тайвны шагналыг, даваа гаригт эдийн засгийн салбарын шилдэг тодорсноор Нобелийн долоо хоног дуусна.

Эх сурвалж:CNN

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

3 цаг 15 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

3 цаг 39 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

3 цаг 39 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

3 цаг 40 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

4 цаг 51 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

5 цаг 26 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

5 цаг 48 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

6 цаг 9 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

6 цаг 26 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

6 цаг 41 мин