Криптовалютын биржийг Монголд байгуулъя

2020-10-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Дэлхийн криптовалют олборлогч компаниуд Монгол Улсыг онилж, манай улсад салбараа нээхийг эрмэлзэх болжээ. Мөн манай улсын хөрөнгийн зах зээлийн хүчтэй тоглогч болох Ард санхүүгийн нэгдлээс ч өөрийн койныг гаргаж, дэлхийн зах зээлд арилжаалаад байгаа. Криптовалютыг олборлохын тулд асар их эрчим хүч шаарддаг.

Цахим мөнгөний хамгийн том хэрэглэгчээр БНХАУ,  АНУ -ыг нэрлэж болно. Харин  Япон, Канад, ОХУ, Аргентин, Перу, Бразиль, Австрали Солонгос удаалж байгаа бол Энэтхэг, Монгол Улс эхлэлийн шангаа татлаа. Өдгөө дэлхий нийтэд  биткойны “цунами” улам хүчтэй болж сая, сая хэрэглэгч үүн рүү тэмүүлж байна. Эдүгэ криптовалютыг дэлхий нийт үгүйсгэх бус үр дүнг нь харахаар  зах зээлээ тэлж байна. Дэлхийн улс орнууд ямар нэгэн зохицуулалт, дүрэм, журмаар дарах бус иргэддээ зөв ойлголт өгөх чиглэлд ажиллаж буй юм. Тэгвэл долоон жилийн өмнө ганцхан ам.доллартай тэнцэж байсан биткойн хэмээх хатуу валютын галт тэрэг аль хэдийнэ Монгол руу хөдөлж өнөөдрийн байдлаар нэг биткойн 31.7 сая төгрөгтэй тэнцэж, Монголын төдийгүй, дэлхийн зах зээлийн хамгийн эрэлттэй, өндөр ханштай койн болоод байгаа юм. Хөгжлийн шийдлээ аль эрт олсон орнуудыг хүртэл хошууруулаад буй криптолвалютын ханш нүд ирмэхийн зуур өсч, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хүртэл ардаа орхиж байгаа.

 

Криптовалютын биржтэй болбол уламжлалт хөрөнгийн биржийн үйл ажиллагаа шинэ түвшинд гарна

 

Криптовалют ийнхүү эрчээ авч буй нь олон шалтгаантай. Энэхүү мөнгийг хянадаг, удирддаг төвлөрсөн захиргаа байхгүй, мөнгийг сүлжээний хэрэглэгчид өөрсдөө үүсгэдэг онцлогтой. Гүйлгээ нь олон шат, дамжлагагүй, банкны ажлын цагт баригдах албагүй гэх зэрэг. Хэрэв ирээдүйд дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг болбол өөр оронд очоод валют солиулах шаардлагагүй болно. Гэвч үүнийг дагасан сул талууд ч цөөнгүй. Хэрэглэгч бүр өөрийн түрийвчээ хариуцдаг. Криптовалютын биржийг хөгжүүлэхэд хэрэгжүүлэх туршлагууд гэвэл мэдээж эхлээд криптовалютын арилжааг хуулиар зохицуулдаг болгох шаардлагатай байгаа юм. Зах зээл дээрх криптовалютын биржүүдийн хэмжээ байнга нэмэгдэж, өрсөлдөөн өдрөөс өдөрт ширүүссээр байгаа энэ үед Монголын хөрөнгийн бирж дээр криптовалютын биржийг байгуулан, хөгжүүлэх шаардлагатай. Криптовалютын биржтэй болбол уламжлалт хөрөнгийн биржийн үйл ажиллагаа шинэ түвшинд гарна гэдгийг Монголд болсон “Крипто Үндэстэн” чуулганы үеэр дэлхийн биткойн олборлолтын 70 хувийг эзэлдэг Битмэйны менежер Ниу Жунжиан хэлж байсан юм. Зарим хөрөнгө оруулагчид криптовалютын биржид хөрөнгө оруулах эсэхдээ эргэлзээтэй байдаг аж. Тэгэхээр Монголын хөрөнгийн биржид криптовалютын платформыг банкны түвшний, олон давхаргат аюулгүй байдлын протоколуудтай хамт хэрэгжүүлэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

 

Монгол улсад криптовалют олборлоход Монголбанкнаас ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй

 

Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Монгол Улсад криптовалют олборлоход Монголбанкнаас ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй.  Монголбанкны зүгээс криптовалютыг албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцдоггүй бөгөөд  Төлбөр тооцоог Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3.1.2-т “Үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд...”,  4.1-т “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан байдаг. Иймд хуулийн дагуу аливаа криптовалютыг төлбөр тооцоонд ашиглаж болохгүй, харин криптовалют олборлох үйл ажиллагааг Монголбанкнаас зохицуулдаггүй. Хэдийгээр дэлхийн ихэнх улс орнуудын Төв банк нь криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөөгүй боловч түүний суурь технологи болох блокчейн технологийг төлбөр тооцоонд нэвтрүүлэх тал дээр судалгаа, шинжилгээ, туршилт хийж эхэлсэн байгаа ” гэсэн юм.

Хуульч Ж.Эрхэмбаатар “Төрийн зохицуулалтыг зоригтой хийх хэрэгтэй гэж бодож байна. Нэгэнт олон улсын төвшинд арилжаа нь явагдаж байгаа. Дотоодын хууль тогтоомж мянга гаргаад блокчэйны арилжаа манай хуулиар зохицуулагдаагүй байгаа. Бодлогын түвшиндөө энэ арилжааг зөвшөөрч, хөрөнгийн бирж дээр криптовалютын биржийг байгуулах хэрэгтэй. Гэхдээ олон улсын гэрээний зохицуулалт, дүрэм журмаар зохицуулагдах ёстой” гэв.

Монголын хамгийн анхны криптовалютын цахим бирж Trade.mn вэб сайтын үүсгэн байгуулагч “Дижитал Эксчейнж Монголиа” компанийн захирал Э.Гантиг “Trade.mn нь Монголын төдийгүй дэлхийн бусад улсын харилцагч, хэрэглэгч нарт дэлхийн хөгжингүй улсуудтай мөр зэрэгцэн, биткойн, этериум, лайткойн зэрэг олон мянган  төрлийн криптовалютыг олон улсын зах зээл дээрх бусад криптовалютын арилжаанд оролцох боломжийг бүрдүүлсэн криптовалютын онлайн бирж юм. Энгийн хэрэглээ, аюулгүй байдал, олон улсын стандарт жишгээр Монголдоо тэргүүлэгч байх зорилготой. Одоогоор 10 гаруй койн арилжаалагдаж байгаа. Монголчуудын хувьд цахим мөнгө, биткойн, криптовалют зэрэг ойлголт шинэ ч гэлээ зарим хэсэг нь үүнийг аль хэдийнэ ашиглаж, цахим мөнгөний зэх зээлд тун идэвхтэй оролцож байна. Эдгээр нь бүгд өөр өөрийн гэсэн үүрэг зориулалттай юм. Одоогоор хамгийн ханш өндөр, эрэлт их байгаа нь биткойн байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.9 БААСАН № 196 (6421)

 

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

1 цаг 3 мин
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

1 цаг 3 мин
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

1 цаг 3 мин
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

8 цаг 40 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

8 цаг 44 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

12 цаг 25 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

19 цаг 28 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин