Амжилтын түүх: Азийн хамгийн өндөр цалинтай топ модел бүсгүй хэн бэ?

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-Хятад бүсгүй дэлхийн загварын тайзыг байлдан дагуулж байна- 

 

Сүүлийн үед дэлхийн загварын тайзнаа Ази дүр төрх эрэлттэй байна. Одоо Хятадын загвар өмсөгчид Европын загвар өмсөгчидтэй адил дэлхийн брэндүүдтэй хамтарч ажиллаж байна. Тэд жижигхэн нүд, шаазан шиг цагаан арьс гээд ер бусын царай төрхөөрөө захиалагчдыг татаж байна.  Ийм одуудын нэг 32 настай Лю Вэнь. Яагаад ийм онцгой царайлаг биш бүсгүй Азийн шилдэг загвар өмсөгч болов оо гэж олон хүн гайхдаг. 

 

Гараа

2005 онд New Silk Model уралдаанд оролцсоноор амжилтын гараагаа эхэлжээ. Үүний дараа түүнд загварын бизнест ажиллах санал тавьсан байна. Гэвч жилийн дараа ямар ч ажлын санал ирэхгүй байсан тул тэрээр болихоор шийдэж байжээ. Гэхдээ л өөрийх нь цаг ирнэ гэж найдан ажилласаар байсан бөгөөд нэгэн алдартай сэтгүүлийн уран бүтээлч захирал түүний хувь тавиланг өөрчилсөн юм. Түүд урт хөл, үлгэрийн мэт царай таалагджээ. 2009 онд Лю хэвшмэл ойлголтыг эвдэхээр шийдсэн юм. Victoria’s Secret -ийн загвар өмсөгчид том хөхтэй байдаг ч тэрээр тэдний дунд багтаж чадсан байна. Сонгон шалгаруулагчдын нэгнийх нь хэлснээр загвар өмсөгчид гоё биетэй байхаас гадна Лю шиг ер бусын эрч хүчтэй байх хэрэгтэй гэжээ. Victoria’s Secret-ийн үзүүлбэрт оролцоно гэдэг дэлхийн амжилт руу нэг алхам урагшилна гэсэн үг. Энэ шоуг дэлхийн 80 гаруй оронд зурагтаар үздэг. Ингэснээс Лю үзэгчдийг анхаарлыг татсан анхны Ази модель болж чадсан юм.

Нэр хүнд

Хэсэг хугацааны дараа Лю Вэнь сайхан Ази бүсгүйчүүдийн анхдагч болсон юм. Тэрээр Хятадын Vogue, Harper’s Bazaar сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Үүний дараа Италийн Fendi брэнд, францын Chanel-ийн Карл Лагерфильд түүнийг загварын шоундаа урьжээ. 2008 онд Парисийн загварын агентлаг түүнтэй урт хугацааны гэрээ байгууллаа. Тэр жилдээ Миланд Trussardi, Burberry загварын шоунд анх оролцсон юм. Дараа нь нэг улирлын дотор Нью Йорк, Лондон, Милан, Парисын загварын тайзнаа алхжээ. Тэрээр Calvin Klein, Dolce & Gabbana, Roberto Cavalli өөр олон брэндтэй хамтарч ажилладаг. Мөн долоон брэндийн рекламд зэрэг тоглож энэ үзүүлэлтээрээ  рекорд тогтоосон байна. 2010 онд Estee Lauder-ийн нүүр царай болжээ. Загварын шинжээчдийн үзэж байгаагаар одоо хятад загвар өмсөгчид хүчээ авч байна гэв. Вэнь бол хэрэгтэй цаг үедээ, хэрэгтэй газраа байж чадсан юм. Түүний урт хөл, сэтгэл татам харцнаас нүд салгах аргагүй гэж Карл Лагерфильд хэлсэн байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

3 цаг 36 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

7 цаг 33 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

22 цаг 8 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Өчигдөр 13 цаг 14 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Өчигдөр 13 цаг 10 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Өчигдөр 13 цаг 06 мин
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

Өчигдөр 12 цаг 28 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

Өчигдөр 06 цаг 00 мин