Генийг өөрчлөх аргыг нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

2020-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Даваа гаригт эхэлсэн “Нобелийн шагнал-2020” үйл ажиллагаа үргэлжилж байна. Химийн салбарын Нобелийн шагналыг геном засах аргыг боловсруулсан АНУ-ын эрдэмтэн Женифер Дудна, Францын эрдэмтэн Эммануэл Карпентер нарт олгохоор болсныг өчигдөр орой зарлалаа. Тэд ДНХ тайрдаг “хайч” гэгддэг генийн өөрчлөлт хийх техник CRISPR-Cas9-ийг зохион бүтээсэн.  Энэ  техникийн тусламжтайгаар амьтан, ургамал, микрорганизмын ДНХ-г өндөр нарийвчлалтайгаар өөрчлөх боломжтой болсон юм.  Францын микробиологич Эммануэл Карпентер “Энэ шагнал залуу эмэгтэйчүүдэд шинэ нээлт хийх эерэг мессежийг  хүргэж байна. Учир нь эмэгтэйчүүд ч гэсэн судалгаа хийж, шинжлэх ухаанд өөрчлөлт авчирч болдгийг харууллаа” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Тэд хамтарч шагнал авсан химийн салбарын анхны эмэгтэйчүүдийн баг төдийгүй, химийн салбараас Нобелийн шагнал хүртсэн зургаа, долоо дахь эмэгтэй эрдэмтэн болж байгаа юм.

“Тэдний энэ  нээлт ургамлыг үржүүлэх шинэ боломжийг авчирч, хорт хавдрын шинэлэг эмчилгээг нэвтрүүлж, удамшлын өвчнийг эмчлэх мөрөөдлийг бодит болгосон. Энэ нь суурь  шинжлэх ухаанд хувьсгал хийсэн төдийгүй шинэ эмчилгээний аргыг  нэвтрүүлэх болно” хэмээн Нобелийн Химийн хорооны дарга Клес Густафссон мэдэгдлээ. Харин Progress Educational Trust” байгууллагын захирал Сара Норкросс “ДНХ-ийн дарааллыг өөрчлөх урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хүчтэй, нарийн арга хэрэгслийг бүтээсэн” гэж “SMC-д ярьсан байна. Тэд энэ аргаа анх 2012 онд нээжээ.

Эх сурвалж:CNN                  

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

1 цаг 35 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 58 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 59 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 59 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 11 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

3 цаг 45 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

4 цаг 7 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

4 цаг 28 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

4 цаг 45 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

5 цаг 1 мин