Дэлхийн хамгийн их мөнгийг атгасан баян гэр бүлүүд

2020-10-09
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Уолтоны гэр бүл

Бизнес: Walmart сүлжээ дэлгүүрүүд. 1945 онд Сэм Уолтон франчайзингаар өөрийн анхны дэлгүүр “Бен Франклина”-ыг Арканзас муж улсын  Ньюпорт хотод нээж байжээ. Дэлгүүр нээх ихэнх мөнгийг эхнэрийнх нь аав өгч байжээ. Түүний дэлгүүр маш хурдан сүлжээнийхээ тэргүүлэгч нь болсон боловч Бен Франклин түүний нэвтрүүлж байгаа шинэ санааг дэмжихгүй байлаа. Энэ нь амжилтын оргилд хүрэхэд тулгарсан ганц бэрхшээл байгаагүй. Тун удалгүй түрээслэгч нь түрээсийн гэрээгээ цуцалж үйлчлүүлэгч  сайн татсан газрыг хүүдээ өгсөн байна. Сэм, Хелен хоёр дөрвөн хүүхдээ дагуулан бүр жижигхэн Бентонвилл хотод нүүж ирлээ. 1962 онд Сэм ах Бадтайгаа өөрсдийн анхны Walmart сүлжээ дэлгүүрээ байгуулж, 1970-аад оны төгсгөл гэхэд жилд нэг тэрбум долларын ашигтай ажиллаж байв. Одоо дэлхийн 27 оронд 11 мянган дэлгүүртэй. Хоёр сая гаруй ажилчинтай. Уолтоны гол шинэлэг санаа нь том хотуудад биш, жижиг хотуудад хүнсний бүтээгдэхүүнээ хамгийн доод үнээр борлуулахдаа зуучлагчаас биш шууд үйлдвэрлэгчээс бараагаа авдаг байжээ. Харин ажилчдадаа хандаж байгаа талаар нь бараг домог болсон яриа байдаг. Хуучин ажилчид нь ажилчдын эрх байнга зөрчигддөг талаар гомдоллодог ч компанийн удирдлагууд мэдээж үүнийг байнга үгүйсгэдэг. Сэм Уолтонг өнгөрсний дараа хүүхдүүд Роб, Жон (2005 онд авто ослоор нас барсан), Жим, Элис нь ажлыг нь үргэлжлүүлсэн. Яг одоо бол гүйцэтгэх удирдлага Грегори Пенн, Даг МакМиллон компанийг толгойлдог ч өв залгамжлагчид нь захирлын зөвлөлд ордог. Мөн тэд хандивын Walton Family Foundation сангаа идэвхтэй ажиллуулдаг. Одоо Уолтоны гэр бүлийн гурав дахь үе нь дэлхийн хамгийн баян гэр бүлийн жашсаалтад жил бүр орсоор байна.

Марсын гэр бүл

Бизнес: Марс хүнсний бүтээгдэхүүнүүд

Марс компани бараг 100 жилийн өмнө 1911 онд  байгуулагдсан. Хамгийн гайхалтай нь энэ олон жилийн хугацаанд зөвхөн гэр бүлийн хүрээндээ л байгаа, гадны хүмүүст хаалттай хэвээр. Одоо Марсын дөрөв дэх үеийхэн компанийг удирдаж байна. Тэд аль болохоор олны нүднээс далд байхыг илүүд үздэг бөгөөд бизнесийн удирдлагадаа хэр гүн орж ажилладгаа олонд дэлгэдэггүй. Харин анх компани үүсгэн байгуулсан түүх бол бараг домог болжээ. Анхны үүсгэн байгуулагч Фрэнк Марс 1883 онд Миннесотад төрсөн хүн. Саа өвчтэй гэсэн оноштой хүү сургуульд явж чадахаа болимогц гэртээ ээждээ чихэр хийж зарахад нь тусалдаг болжээ. Тэрээр төрөлхийн бизнес сэтгэхүйтэй байсан ч амжилтад хүрэхээсээ өмнө гурван ч  удаа дампуурч байжээ. 1911 онд эхнэр Этельтэйгээ Mar-O-Bar  компаниа байгуулж тэр нь явсаар одоогийн Марс болон хувирчээ. Амжилтад хүрэхэд хүү Форрест нь их нөлөөлжээ. Тэрээр аавдаа чихрийг гадуур нь уутаар бүрж, мөн ширхэглэн зарах санааг өгчээ. Өмнө нь чихрийг кг-аар зардаг, гадуураа цаасан бүрхүүлгүй байсан юм. Аав хүү хоёр хамгийн анх Milky Way хийж хит болж байжээ. Цаг хугацааны эрхээр аав хүү хоёрын санаа зөрдөг болж. Хүү Форрест Йелийн Их Сургууль төгсмөгцөө шинэ зах зээл судлах нэрээр Англи явж тэндээ өөрийн үйлдвэрээ нээсэн юм. Бага багаар шоколаднаас гадна M&M’s, Uncle Ben’s, муур нохойны хоол Whiskas, Pedigree хийж эхлэв. Хэдэн арван жилийн дараа өөрийн компаниа аавыхаа компанитай нэгтэгснээр (тэр үед аав нь өнгөрсөн байсан) бизнесийн томоохон эзэнт гүрэн болж хувирсан юм. 1970-аад оны үед тэрээр өөрийн гурван хүү Форрест, Жон, Жек нарт компаниа шилжүүлэхдээ өөрийг нь өнгөртөл хувьцааг нь зарахгүй гэсэн болзол тавьжээ. Хүүхдүүд нь аавыхаа гуйлтыг биелүүлээд зогсохгүй өөрсдөө компанийн удирдлагаа өөр хүний гарт шилжүүлээгүй юм. Форрест Марс 1999 онд 95 насандаа өөд болжээ. Одоо компанийн гол удирдагч  нь хүү Форрестын охин Виктория Марс юм.

Кохын гэр бүл

Бизнес: Нефть, химийн ислэг, хуванцар дахин боловсруулах Koch Industries

АНУ-д Кохын гэр бүл улс төрд идэвхтэй оролцодгоороо алдартай. Тэд АНУ-ын Бүгд Найрамдах Намыг мөнгөөр дэмждэг ба бүх сонгуулийн сурталчилгаа, эрүүгийн шинэчлэл гэх мэт олон зүйлд дэмжлэг үзүүлдэг. Үүний хажуугаар тэдний гарт АНУ-ын хувийн томоохон компанийн хоёрт жагсдаг Koch Industries байдаг. 1940 онд Фред Кох үүсгэн байгуулсан бөгөөд анх Wood River Oil & Refining Co гэсэн нэртэй байжээ. Кох нефтийг бензин болгож хувиргадаг шинэ арга нээснээр өөрийн америк мөрөөдлөө биелүүлжээ. 1960-аад оноос эхлээд хүүхдүүд Фредерик, Чарльз, ихрүүд Дэвид, Уильям нар удирдлагыг гартаа авчээ. Ах дүү нар хоорондоо таарамж муутай  байсаар байгаад Дэвид, Чарльз хоёр нь өөрдийн хамаатнуудаасаа хувийг нь худалдаж авснаар компаниа толгойлох эрхтэй болжээ. Үүнийг үл харгалзан олон жил ах дүү дөрөв шүүхдэж байсан юм. Өнөөдрийн байдлаар бол Дэвид (2019 онд), Фредерик (2020 онд) өөд болсон ба Уильям компанийн ажилд оролцохгүй урлагийн бүтээл, үнэтэй вино цуглуулж амьдрахыг илүүд үздэг байна. Дөрвөн хүүгээс Чарльз л компаниа удирдаж үлдсэн ба тэрээр компанийн дотоод ажлаа ил дэлгэдэггүй юм. Чарльз хоёр хүүхэдтэй, охин Элизабет, хүү Чейз. Охин нь тусдаа бие даан хэвлэлийн компани байгуулсан ба улс төрөөс хол гэдгээ мэдэгддэг. Харин хүү нь аавыхаа ажлыг үргэлжлүүлэх бодолтой ба 25 настайгаасаа аавыхаа компанид ажиллаж байв. Тэрээр одоо Koch Distruptive Technologies компанид хөрөнгө оруулалтын хэлтэст ажиллаж байна.

Аль Саудын гэр бүл

Саудын Арабын эрх баригч гэр бүлийн хөрөнгийг тодорхой хэлэх боломжгүй (15 000 хамаатан гэр бүл ордог). 2020 онд албан ёсны тоогоор багадаа 100 тэрбум доллар гэсэн мэдээ байна. Аль Саудыхан маш их эрх мэдэлтэй, Засгийн газрын нөлөө бүхий бүх албан тушаал, Арабын ертөнцийн хамгийн ашигтай компанийг эзэмшдэг. Саудын Араб нь нефтийн нөөцөөрөө дэлхийд хоёрт ордог. 2005 оноос хаан ширээнд өргөмжлөгдсөн 84 настай Салман ибн Абдул Азиз Аль Сауд  засгийн эрхийг барьж байна. 91 настай Кувейтын эмирыг нас барснаас хойш Арабын ертөнцийн хамгийн хөгшин удирдагч болсон юм Гэхдээ эрх мэдлээ шилжүүлэх хүүхдүүд түүнд олон бий. Гурван эхнэрийн 13 хүүхэдтэй. Нэг хүү нь арабын анхны сансрын нисгэгч болжээ. Мэдээж хүүхдүүд нь Засгийн чухал албан тушаалыг хашдаг. Тэрээр өөрийн үеэлээ өв залгамжлагчаар зарлажээ.

Вертхаймерын гэр бүл

Бизнес:Chanel

1920 оны үед Габриель Шанель өөрийн үнэртэй ус Chanel №5 өргөжүүлэхээр шийджээ. Яг тэр үед ах дүү Пол, Пьер Вертхаймертай танилцжээ. Ах дүү нар тухайн үедээ удирдаж байсан Bourjois үйлдвэрээ ашиглахыг санал болгожээ. Дараа нь Les Parfums Chanel компани байгуулж, сэргэлэн ах дүү хоёр 70 хувийг эзэмших болжээ. Ах дүү хоёр, Шанель нарын харилцаа олон янзын үе шатыг давсан бөгөөд эцэст нь хатагтай Шанель мөнгөнд санаа зовохгүйгээр бүтээлээ туурвиж, ах дүү хоёр бүх санхүүгийн асуудлыг шийдэхээр тохиролцжээ. 1971 онд Шанель нас барж өв залгамжлагч үлдээгээгүй юм. Тэр үед Пьер Вертхаймерын хүү Жак компанийг удирдаж байсан ба тэрээр маш хурдан ажлаа өгч, хурдан морь сонирхох болсон юм. Харин түүний хүү Ален дуртайяа ажлыг авч, түүний үед Шанель дахин цэцэглэж, Карл Лагерфельдыг урьж авчирсанаар уг компани нь томоохон брэнд компани болж хөгжсөн юм. Үүнээс гадна Аллен Eres, Tanner Krolle, Holland&Holland зэрэг компаниудтай. Аленд ах Жерар нь тусалдаг ба хоёулаа хурдан морь, вино (хэд хэдэн вино үйлдвэртэй) сонирходог байна. Ах дүү хоёр олны нүднээс далд амьдрах дуртай ба Шанелийн үзүүлбэрийн үеэр хамгийн арын эгнээнд зурагчдаас нуугдан даруухан суудаг байна. Аллен 3 хүүхэдтэй, Жерар 2 хүүхэдтэй. Тэдгээр нь ажлыг нь үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байдаг.

Эх сурвалж: Tatler

Засаглалын хямралыг АНСА “засах” уу

Засаглалын хямралыг АНСА “засах” уу

19 цаг 18 мин
Төв Азийн орнууд болон Японы  анхны дээд хэмжээний уулзалт

Төв Азийн таван орон болон Японы удирдагч нарын уулзалт арванхоёрдугаар сарын 18-20-нд  Токиод болж өнгөрсөн. Энэ уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц шинэ эрч хүч авч буй Төв Азийн өнөөгийн чиг хандлагын хүрээнд онцгой ач холбогдолтой Стратегийн түншлэлийн шинэ үе шат болж байгааг  хэвлэлүүд мэдээлж байна.

2025-12-26
ЧУУЛГАН: Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг  батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

2025-12-26
Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 11 судалгааны ажлын тайланг хэлэлцэнэ.

2025-12-26
Д.Трамп Казахстан, Узбекистаны удирдагч нарыг G20 дээд хэмжээний уулзалтад урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстан, Узбекистан улс 2026 онд Флорида мужийн Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авах болно гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.

2025-12-26
Parliamentary Committee Reviews Draft Resolution to Increase Mongolia’s Benefits from Oyu Tolgoi

The Economic Standing Committee of the Parliament discussed a draft parliamentary resolution on December 23, 2025, aimed at safeguarding Mongolia’s national interests and increasing the country’s benefits from the operation of the Oyu Tolgoi group of deposits.

2025-12-26
Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.

2025-12-26
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

2025-12-26
УИХ дарга уурхайчдад ойн баярын мэнд хүргэв

Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр /2025.12.25/ тохиож байгаа ба УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Их Хурлын дарга Н.Учрал “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэж тус салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

2025-12-26
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилсон.

2025-12-26