Хулгар хэмээх Хас заан

2020-10-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Л.НЯМГОТОВ

 

Тэртээ нэгэн жил заяамал тэнхээн дээрээ номын хүч нэмсэн хосгүй хүчит нэгэн эр жин тээн явж байж гэнэ. Энэ тухай

-Манай нутгийн хаа ч босоо явсан бөхийг дөрвөн аймгийн сайдын наадамд өвдгийг нь шороодуулан  заан цол хүртсэн нэг бөх энд яваа тухай барилдах хорхойтой нэг залуу эр сонсоод. Одоо ч нас нь талийсан харьж яваа биз. Тэгэхдээ халах хөрөхөөс халшрахгүй жин тээж яваа болохоор аягүй шиг бол бяр хүч нь нууцхан хөвчрөөд судас,шөрмөсөнд нь хадгалаастай хэвээр байж мэднэ гэж бодоод жороо сайвар хул морио унаад нанжин гахай гөлөмтэй эмээлээ тохоод тэнзэн ташуураа барьж гэрээсээ мордов. Тэр жинчдийг буудаллаад цайгаа даргилуулж байхад нь давхиж хүрээд албаар ихэмсэглэж,

-Үгүй энэ алс холын жинчний нэг нь өтөлсөн ч гэлээ овоо бараатай харагдах чинь ээ. Энэ хүн гуай чинь ойгүй өндөр олигор юм гээч. Гэхдээ хуян шар усандаа баригдаад тэнийлгэх хүнгүй тарчилж явна уу гээд ханхалзвай.Хажууд нь бараа болж хамт яваа жинчин нь Хасыг  харахад жуумалзаад, цайгаа оочисхийгээд ер тоох шинж үгүй сууж байх юм гэнэ. Мөнөөх залуу

-Та яагаад сэмхэн инээж шоолоод байна.Шөрмөсөө тэнийлгэх арга хайсан, бяртай болов уу гэхээр хүн лүү горьдож харсан нэгэн хөөрхий амьтан байнаа даа гэхэд Хас,

-Миний дүү мөн ч залуу байна даа гэж.

-Өндөр хүн гуай та хаяанд хэвтэх хатсан үдээр болчихоогүй танагтай байгаа дээрээ надтай гар зөрүүлж үзэхгүй юм уу.Ядаж залуу насаа дурсвал танд таатай бус уу гэхэд,

-Ахынх нь барилдах хорхой арилсан шүү гэжээ.

- Өө хөөрхий дөө. Бөх хүн санаатай явсан амьтан ингэж тартагтаа тулдаг  юм байжээ. Бөх хүн өтөлнө гэдэг чинь амьдаараа мажийсантай адил үг юм байна л даа. Чааваас даа чааваас.Жин тээж явааг бодоход олзноос буцахгүй хүн мөн юм байхдаа. Би танд энэ дэнж дээр барилдаад унавал эмээлтэй, хазаартай морио өгье гэв. Бөх санаатай юм байж эрээ цээргүйгээр мөрий, олз ярихад зэвүү нь хүрсэн Хас тэр залууд,

-Мөрийцөх донтой хүнтэй өөдөөс нь мөрий тавихгүй бол нүнжиггүй нэр дуулах байлгүй. Хөгширснөөрөө дуудуулаад байгаа би чамд унавал жингийн цувааныхаа нэг тэмээг ачаатай нь өгье. Ганц барилдаад унаж яваагаа алдвал гонсойхын дээдээр гонсойх биз. Гурав барилдая. Гомдолгүй нь дээр гээд Хулгар хас босоод ирэв ээ. Ингээд ганцхан үзэгчтэй ёстой сонин наадам цэлэлзэн урсах голын хөвөөн дээр боллоо.

Энэ барилдаанаас ямар гоё уран мэх гарсан гээ. Эцэст нь галзуу амт залуу жинхэнэ хуучин эрийн хугархай Хасд гурав унаад эмээлтэй морио орхин хар цагаан дуугүй урд хормойгоо шууж бүсэндээ хавчуулаад аянчдаас яаран холдохын түүс болсон шиг оджээ.Хоёр жинчин  залуу насны харгай ийм юм даа хэмээн баахан ярилцсан бүлгээ.    

Маргааш нь хар үүрээр шахам жинчдийг дөнгөж босоод цайгаа чанаагүй байхад мөнөөх залуу нь ирж тэмээг нь ачаалж өгөөд

-За хоёр ах минь манайх энүүхэнд. Та хоёр минь манайхаар заавал ороод гар. Хоол цай зоогло.Би архины аагаар алдас хийсэн. Хас ахынхаа ухаан бяр хүчинд арга буюу дийлдээд сэтгэл сэргэлээ гэхэд хулгар нэрт заан,

-Үгүй чи яаж миний нэрийг мэддэг юм бэ гэхэд,

-Мэднэ ээ ах минь мэднэ.Таны тухай ихийг дуулсан л даа гээд жаахан хулгасанаа бас л,

-Та хоёр манайхаар орж цай уу хэмээн ахин урив. Аянчид тэднийд тухлаж сайхан танилцаад, мөрийнд авсан эмээлтэй морийг эргүүлж өгөхдөө,

-За миний дүү энэнээс хойш амаа татаж, бяраа нэмсхийж яваарай хэмээн захиад,

-Барилдвал гоочтой хүү байна шүү чи гэж хэлсэн байна. Тэгэхэд өчигдөрхөн оройхон ханхалзан бяралхаж байсан тэр залуу нууцаа дэлгэжээ.

-Би Хас ах таныг жин тээж явааг дуулаад яаж таны бяр тэнхээг сорьё гэж хорхойссон юм.Би өөрөө өтлөхөөрөө яах бол.Хэдий болтлоо ноцолдох бол. Бөх хүний зоо нуруу, гарт хэдий хэр тэнхээ хэчнээн хугацаанд хадгалаастай байдаг бол гэж сонирхсон юм. Үнэндээ би танд унана чинээ бодоогүй. Жаахан удаан барилдаад тэнхээг чинь тэнсье гэж санасан. Таныг Улиастайг зорьж дөрвөн аймгийн сайдын наадамд очоод

-Би барилдана.Түрүүлнэ. Өөр хэн миний сэнжгэнээс лавдуухан барьж чадах юм бэ гэж ханхалзан очсон нэгэн. Бай шагналд өгөх очирт малгайг би авна. Улиастайд намайг дийлээд авах хэн ч байхгүй гэж дуулиан тараасан босоо бөхийг та унагасныг би дуулсан юм. Бидний үнэн хүчтэй гэж биширдэг босоо тэр бөх таныг ойгүй бяртай гэж толгой сэгсрэн ярьдаг байсан юм билээ.Би ч сонсож л явлаа. Тэгээд бас цээжин дотроо сэмхэн Босоо ахын залууд нь дийлээгүй бөхийг би нас ахисан үед нь өвдгийг нь шороодуулсан юм даа гэж хүнд ярих юмтай болно” гэж бодсон гэхдээ өөрийгөө шоолох мэт инээд алдаад,

-Нээрэн ах танд унана чинээ бодоогүй шүү.Тантай удаахан барилдаж хэр чинээг чинь үзээд бурхандаа хадаг өргөж буй мэт аятайхан нуруугаар чинь зөөлхөн,эвтэйхэн тавина даа гэж төсөөлөн бодож байсан.Тэгтэл би өөрөө танд нутгийнхаа шороон дээр ноосон түүдэг шиг гурав шидүүлдэг байгаа гээд тэр залуу үнэн цагаанаар инээжээ.

Ийнхүү хөгширсөн хойноо ч хүүхэд залуусын барилдах хорхойг асааж явсан энэ Хулгар хэмээх Хас гэдэг бөх идэрхэн үедээ хараад ханашгүй олноо баясаасан их л сонин хүн явжээ. Түүний домгоос сонирхвол,

Мөс цөмөрч ачаатайгаа унасан тэмээг мөрлөн гаргаж Лхам бурхнаа гэмтэж норохоос аварч багшдаа тэмээний тэнхээтэй гэж магтуулж, ургаа мөд булгалж, эсгийний гол хуга мөргөж үхрийн шир цуу татаж явжээ. Бас унзад лам явсан нь түүний дуу нь гайхамшигтай байсныг илтгэх амой. Өдийд зуун хорин долоон нас зооглох байсан Сартуулын хулгар Хас хэмээх энэ хүний хөшөөг Завхан аймгийн Яруу суманд өнөө жил босгожээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.6 МЯГМАР № 193 (6418)

“Дэлхийн Blue Carbon (цэнхэр нүүрстөрөгч ) экосистемийг хамгаалах  санаачилга”-ын хүрээнд Туул голыг цэвэрлэлээ

Гадаа +20 хэм давсан дулаахан налгар амралтын өдөр буюу 2026.05.10 Ням гарагт Улаанбаатар хот

10 цаг 38 мин
Төсвийн тодотголыг наадмаас өмнө хийхээр төлөвлөжээ

Төсвийн тодотголыг наадмаас өмнө хийхээр төлөвлөжээ

12 цаг 10 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилжээ

12 цаг 26 мин
Н.Мягмар: Арбитрын шийдвэрээр Н.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээж, цолыг нь буцааж олгох боломжгүй

Н.Мягмар: Арбитрын шийдвэрийнх нь дагуу тухайн бөхийн барилдах эрх сэргэх, цолыг нь буцааж олгох боломжгүй

12 цаг 35 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлжээ

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлжээ

18 цаг 12 мин
“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”

Монголын шашин, төрийн зүтгэлтэн Дилав хутагт буюу Башлуугийн Жамсранжав 1884 онд Засагт хан аймгийн нутаг б

22 цаг 24 мин
АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Трампын захиргаа гадаад оюутнуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн хөтөл

22 цаг 24 мин
Бразил, Испани, Ирланд болон Өмнөд Африкийн аль нэг улсад Элчин сайдын яамаа нээнэ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ф

22 цаг 24 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Итгэлцэл алдагдах нь эдийн засгийн хүндрэл, гадаад дарамт, улс төрийн өрсөлдөөнөөс ч илүү ноцтой

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан сэтгүүлч Б.Энхцэцэгт дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Улс орны үндэсний аюулгү

Уржигдар 13 цаг 55 мин
Б.Батцэцэг: Хуучин, хэвшмэл загвар шинэ бодит байдалдаа багтахаа больсны дохио нь тэр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан duuren.life  сайтад сэтгүүлч Б.Энхцэцэгт дэлгэрэнгүй я

Уржигдар 13 цаг 54 мин