Хараагаа сайжруулах 3 арга

2020-10-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Мэдээж хэн ч муу харахыг хүсэхгүй, гэхдээ бид нүдэндээ ачаалал их авдаг тул хараа амархан мууддаг. Хараагаа сайжруулах хэдэн аргыг ярилцая.
Хүний хараа бол мэдээллийг авах 90 хувийн эх үүсвэр. Одоо цагт бол үүнээс ч их байх. Бид зөвхөн унтаж байхдаа л нүдээ амраадаг байх. Бусад үед нь компьютер дээр ажлаа хийнэ, найзуудтайгаа мессенжер ухаалаг утсаар харицана, таб дээр тоглоно, нөүтбүүк дээр сериал үзнэ. Нүд байнга амралтын өдөр, баярын өдөр гэх зүйлгүй ажилладаг. Чи хамгийн сүүлд хэзээ нүдний дасгал хийж, нүдээ амраасан бэ. Хэрэв чи саяхан дасгал хийсэн бол сайн байна, тогтмол хийдэг бол бүр сайн. Гэхдээ ийм хүмүүс цөөхөн байх. Нөүтбүүк дээр ажилаа хийж байгаад эсвэл компьютер дээр хэдэн цагаар тоглож байгаад аяга кофе уух гэж л босдог байх. Гэтэл байнгын ачааллаасаа болж хараа муудаж байдаг. Хэрэв хараа чинь муудаж байгаа юм шиг санагдаж байвал нүдний витамин, дусаалга хэрэглэж, дасгал хийгээд үзээрэй.

Хараа сайжруулах витамин.

Харааны аппаратыг зөв ажиллуулахад витамин эрдэст бодис чухал үүрэгтэй. Хэрвээ витамин дутагдвал нүд өвдөж, загатнаж, улайж, нулимс гоожиж болдог. Витамин дутагдсан үед нүд их ядрах нь бас их тохиолддог ба, нүдний хараатай холбоотой байсан өвчнийг цааш нь даамжирхад нөлөөлдөг. Нүдэнд хамгийн чухал зүйлс:

Витамин А                                 

Нүдний чухал витамин-А (ретинол)

Харанхуй орчинд биднийг харахад тусалдаг ба глаукомаас хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг. Витамин А-гийн дутагдлыг хурц, тод өнгөтэй-улаан, улбар шар, шар өнгөтэй жимс ногоогоор нөхдөг. Жишээлбэл лууван, жүрж. Энэ жимснүүдэд урьдал витамин А болох ретинол агуулагддаг ба энэ нь бидний гэдсэнд орж жинхэнэ витамин А болж хувирдаг. Мөн киви, өндөг,элэг,яншуй, сүүн бүтээгдэхүүнд байдаг.

Виамтин В2

Өөр нэг нэр нь рибофлавин. Эдийг хүчилтөрөгчөөр хангаж ядрах, үрэвслийн процессоос хамгаалдаг. Үүнээс гадна чи энэ витаминыг хангалттай авсанаар сайн харж, өнгө сайн ялгадаг. Сүү, тараг, сүүн бүтээгдэхүүн, мах, загас, ногоонд их агуулагддаг. Амьтны гаралтай хүнсээс авбал илүү шимэгддэг.

Витамин С

Энэ витамин судсанд сайн нөлөөлдөг учираас катаракт үүсхээс сэргийлдэг. Цитрус, үхрийн нүд, гүзээлзгэнэ, чацаргана, киви, ананас, брокколи, нохойн хошууд их байдаг.

Витамин Д

Нүдэнд  дангаараа ч сайн витамин ба кальцаар баялаг хүнснүүдээс туслах элемент болгож авч болдог. Загас, элэг, бяслаг, киви, жүржийн шүүс, сүү сайн хэрэглээрэй.

Витамин Е

Энэ витамин антиоксидант, хөгшрөлтийн эсрэг ба хавдартай тэмцдэг. Үр тариа, хөх тариа, зарим нэг самар, брокколи, нохойн хошуу, салатны навчаас нөхөж авч болно.

Эрдэс бодис

Нүдэнд хамгийн чухал эрдэс бол цинк, кальци, селен, магний, хром. Аль нь ч дутагдсан нүдний хараанд нөлөөлдөг.

Нүдний витаминыг сонгохдоо эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй. Бүгд таны идэж ууж байгаа хоол хүнс, ямар витамин ямар хэмжээтэйгээр дутагдсанаас шалтгаална.

Нүдний дусаалга

Витаминаас гадна эмч нар мөн дусаалга зөвлөдөг. Ямар дусаалга гэдгийг зөвхөн эмч л зөвлөнө. Ямар нэгэн онцгой өөрчлөлт байхгүй бол нүдний витамин агуулсан дусаалгууд хангалттай байдаг.

Нүдний дасгал

Өөр харааг сайжруулах үр дүнтэй арга бол нүдний дасгал. Нүдний дасгал нь нүдийг амрааж, тайвшруулдаг учираас нүдэнд сайнаар нөлөөлдөг. Заримдаа өглөө сэрэхэд хэцүү босмооргүй санагдар үед дараах дасгалыг хийж нүдээ сэрээгээрэй.

  1. Дээшээ харж хэвтээд амаа, нүдээ том ангайж хаана. Хэд хэдэн удаа хийгээрэй.
  2. Нүдээ 5 удаа хүчтэй анина. 10 удаа хурдан анивчина.
  3. Нүдээ зөөлөн аниад хамраараа “өглөөний мэнд” гэж агаарт бичээрэй
  4. Хэд хэдэн удаа хөмсөгөө дээшээ сайн өргөнө.
  5. Одоо орноосоо босож болноо.

Ждановын нүдний дасгал их алдартай, сайн дасгал байдаг. Тэрний зарим нэгийг дурдая. Нүдээ аниад:

  1. Дээшээ, доошоо хэд хэдэн удаа харна.
  2. Зүүн, баруун тийш мөн хэд  хэдэн удаа харна.
  3. Одоо зүүн тийшээ дээшээ, баруун тийшээ доошоо харна. Мөн нөгөө диагональ руу давтан хийнэ.
  4. Нүдээрээ тэгш өнцөгт зурна. Тэгэхдээ зүүн дээд булангаасаа эхлээрэй. Дараа нь баруун дээд булангаас эхлэнэ зурна.
  5. Одоо цагны дугуй хэлбэр нүдээрээ зураарай. 3,6,9,12 гэсэн тоон дээр нэг сек зогсоорой.
  6. Могой дасгал. Дээшээ, доошоо бага зэрэг хажуу тийшээ. Аль болохоор урт могой үурна.
  7.  Хэвтээ 8 тоог дүрслэн нүдээрээ зураарай.
  8. Спираль дүрслэн зурна.

Эх сурвалж: cosmopolitan

нүднээс нулмис гоождог байсан бойлсон
нүдээ ангайж гэнэ үү , арай бишээ , ямар ам бишдээ
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 55 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 0 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

2 цаг 0 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 28 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 48 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин