ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах шалгалт эхэллээ

2020-10-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын газар дээрх шалгалт өнөөдрөөс /10.01/ эхэлжээ.

ФАТФ–ын шалгалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,  Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нарын албаны хүмүүс оролцож байна.

Энэ удаагийн шалгалт нь эцсийн шийдвэрийг гаргахад нөлөөлөх хамгийн сүүлчийн газар дээрх шалгалт юм. ФАТФ  Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд хүчин чармайлт гаргахгүй байна гэж үзэн, Исланд, Зимбабве улсын хамтаар 2019 оны аравдугаар сарын 15-нд саарал жагсаалтад багтаасан юм. Ингэхдээ дараах ажлыг хийх даалгавар өгсөн байдаг.

Нэгдүгээрт, банкнаас бусад санхүүгийн салбар, нягтлан бодогч, хуульч, нотариатч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт чулууны худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг үнэлэх, хяналт шалгалт хийх, зөрчил гаргасан этгээдэд авах арга хэмжээний үйл ажиллагаа хангалтгүй байгааг сайжруулах,

Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2017 оноос хойш нэмэгдсэн боловч, гэмт хэргийн эрсдэлийн түвшин, шүүхээр шийдсэн хэргийн тоо хангалтгүй, ахиц гараагүй байна гэж үнэлсэн байдаг.

Гуравт, хилээр бэлэн мөнгийг мэдүүлэхгүй буюу худлаа мэдүүлж гаргахтай холбоотой зөрчилд авах арга хэмжээг сайжруулах,

Дөрөвт, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой дутагдал байгааг сайжруулах, шалгалтыг сайжруулах зэрэг даалгавар багтсан юм.

Үүний дараа эрх баригчид Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан буруутнаар төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Ц.Даваасүрэн нарыг тодруулж, өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь гаргуулан, чөлөөлсөн.

УИХ-аар Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Татварын тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтай тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг нийт 10 гаруй хуульд өөрчлөлт оруулж, баталсан юм. Мөн Монгол Улсын Засгийн газар "FATF" –ын хоёр ч удаагийн урьдчилсан хамгаалалтад орсон. Эхнийх нь 2020 оны нэгдүгээр сард, удаах нь тавдугаар сард болсон билээ.

Хоёр дахь шалгалтад орсныхоо дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, даалгаврыг биелүүлж, хангалттай гэсэн үнэлгээ авснаа мэдэгдэж байв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

8 цаг 43 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

8 цаг 47 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

8 цаг 49 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

8 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

15 цаг 39 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 44 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

15 цаг 44 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин