Өөр рүүгээ өнгийж харах алтан боломж “Анна Каренина”

2020-09-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

 

Оросын алдарт зохиолч Л.Толстойн1873-1877 онд бичиж, 1878 онд хэвлүүлсэн “Анна Каренина” романаар найруулагч  Н.Наранбаатар эмгэнэлт сэтгэлзүйн драм найруулсан нь  Монголын нийгмийн өнөөгийн амьдралыг  толины тусгал мэт харуулжээ. Найруулагчийн хэлснээр тухайн нийгмийн үеийн араншин өнөөгийн Монголын нийгмийн араншинтай давхцаж буй.

Тэгэхээр “Хэн гэдгээ таньж авахын тулд очиж үзэх, үзээд нүүр улалзаж, ичих мэдрэмж төрж байх аваас   хүн хэвээр байгаа юм байна” гэж өөртөө дүн тавих алтан боломж бидэнд олдох нь ээ. Гэхдээ ирэх сарын 3-наас УДЭТ өндөр  хөшгөө сөхнө. Цар тахлын улмаас хорио цээрийн дэглэмд чөдөрлүүлж ийнхүү удсан ч  тэд  хичээж, бид хүлээсээр ийнхүү учран золгох гэж байна. 

“Анна Каренина” бол бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол. Аль ч нийгмийн үед хэн ч уншсан таарч байдаг таашгүй бас тааварлашгүй  “Тавилангийн цаг”-тай зохиол. Хэн байхаас үл хамаарч, 18-тайдаа унших, 25-тайдаа юм уу, эсвэл  50-60 насанд уншихад өөр мэдрэмжүүд төрнө, яг л  “Солигддог тэмдэг” шиг. Тэр нь ч аргагүй, 18-тай уншигч гол дүр болох Анна Каренина, Воронский гүн хоёрын гал халуун хайр дурлалд   хөл алдаж уншдаг жамтай. Амьдралд хөл тавьсан 25-30 настай уншигч арай өөрөөр харна. Жамыг таньсан насанд буюу 60 хүрсэн уншигч бүгдийг ухааны дэнсэнд тавьж унших учраас өөр. Энэ онцлогийг өчигдөр болсон “Анна Каренина” жүжгийн багийнхны хэвлэлийн хурал дээр найруулагч Н.Наранбаатар онцлон дурдаж байсан.

Найруулагчдыг  нийгмээсээ нэг алхмын түрүүнд явдаг хүмүүс гэвэл хилсдүүлсэн болохгүй. Энэ нь жүжгиг тавих болсон шалтгаанаар тайлбарлагдах болов уу. Жүжгийн үйл явдал Монголын өнөөгийн нийгмийн амьдралтай давхцаж таарч байгаа нь ийм бодол төрүүлж байна. Анна бол жирийн нэгэн бүсгүй. Тэр улстөрч, урлагийн од биш. Түүний амьдрал хэнд ч хамаагүй, хувь хүний асуудал. Гэтэл түүний хувийн амьдрал, хайр дурлалын ээдрээт явдлыг нийгэм даяараа шуугиж, амиа хорлохоос өөр орон зайгүй болгодог. Хүний хувийн амьдрал руу өнгийж, хөнжлийг нь бүү сөх. Хов жив хөөцөлдөлгүй урдах ажлаа сайн хийж, сайхан амьдралыг бүтээхийн төлөө байгаа ч гэсэн дохио сануулгыг  энэ жүжгийн үйл явдал харуулдаг. Өнөөдөр Монголын нийгэм ийм л байгаа. Үүнийг Л.Толстой 150 жилийн өмнө харсан мэт биччихсэн байна гэдэг тун сонин.

Дэлхийн том театрууд бүгд “Анна Каренина”-г жүжиг болгон тавьж, түүгээрээ академик чанараа бататгадаг. Тэгэхээр зохиолыг орчуулах нь, бас дээр нь жүжгийн зохиол болгох  нь, найруулах нь, дүрүүдийг амьдруулах нь гээд уран бүтээлчдийн багийнхнаас  ур чадвар, оюун ухаан, сэтгэл, сэтгэлгээний бяр шаардаж сорьж байдаг.  Орчуулагч, зохиолч Н.Пүрэвдагва, найруулагч Н.Наранбаатарын, тайзны зураач, хөгжмийн зохиолч, гол дүрийг бүтээсэн жүжигчид, нүүр хувиргагч, арын албаныхан гээд бүгдийнх нь   бядыг зөвхөн  жүжгийг үзсэний дараа үзэгчид шүүх биз ээ. Та бидний оюуны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд “Анна Каренина” энэ цагийн хонх болж  УДЭТ-т тавигдах гэж байна. Энэ бол та хэн гэдгээ таньж авах, өөртөө дүн тавих алтан боломж юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.29 МЯГМАР № 188 (6413)

 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

13 цаг 2 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

13 цаг 19 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

17 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

17 цаг 22 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

17 цаг 28 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13